Хонь: Хоёрдмол бодол их байх тул чухал бичиг баримттай ажиллах хэрэггүй. Юу хүсэж байгаагаа ойлгоход хэцүү байх бололтой. Идэвхтэй болон идэвхгүй хандлага зөрчилдөнө. Хайрын харьцаа хүндэрч болзошгүй. Хөнгөмсөг аз жаргалыг мэдрэх хүсэл төрнө. Ганц бие хүмүүс өөрийн нөхцөл байдлаа сайн мэдэрнэ. Тохиолдлын шинэ танилыг сайн судлаарай.
Үхэр: Өнөөдөр нэлээд зөрчилдөөнтэй өдөр болох бололтой. Хэрвээ хүмүүс таны үзэл бодлыг үл ойшоож байвал сэтгэлээр унах хэрэггүй. Тэд таны зөв болохыг удахгүй ойлгох болно. Ямар ч үед аль болох худлаа ярихгүй байх хэрэгтэй. Зайлшгүй ажил хэргийн шаардлагаар гадаад улс эсвэл амьдардаг хотоосоо өөр газар луу зорчих магадлалтай байна. Улс төрийн хүрээлэлд байдаг хүмүүс сонирхолтой бөгөөд эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэгтэй болно.
Ихэр: Өнөөдөр их ажилд дарагдан завгүй байх бололтой. Зарим хүний харилцаа таныг таагүй байдалд аваачих магадлалтай. Мөн зарим хүнд танд гайхалтай сэтгэгдлийг ч төрүүлэх болно. Хэрвээ та урт хугацаанд үргэлжлэх харилцааг хүсэж байвал өөрийн бий болгосон нарийн шалгуурыг ашигла. Амьдралд саад болох харилцаанаас шууд татгалзах эр зоригтой байгаарай.
Мэлхий: Энэ өдөр ямарваа асуудлыг шийдвэрлэхэд сайн. Төлөвлөгөөний дагуу явж байгаа төсөл дээр чухал шийдэл гаргах бололтой. Харин шинэ төсөл эхлүүлэхдээ сайн төлөвлөх нь зүйтэй. Тодорхойгүй асуудал их байгаа ажил хэргийг хойшлуулахыг зөвлөж байна. Өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагаандмэдэгдэхүйц ахиц дэвшил ажиглагдана. Нэр нөлөө сайтай хүмүүс таны байр суурийг сонирхох болно.
Арслан: Од эрхэс эрч хүч хайрлах болно. Гэхдээ сэтгэл санааны өөрчлөлт таныг будилахад хүргэнэ. Дэмий зүйл дээр бусад хүмүүстэйгээ муудалцахгүй бай. Элдэв зүйлд анхаарлаа сатааруулахгүйг хичээ. Эрүүл мэнддээ анхаар. Энэ үед сэтгэл санаагаа тайвшруулах сонирхолтой арга хэмжээнд оролцох нь зүйтэй.
Охин: Таны бүтээлч сэтгэлгээг од эрхэс гийгүүлж байгаа тул хүсэл эрмэлзэл дүүрэн урагш тэмүүлэх болно. Харин зарим хүн таны сэтгэлдээ бодож байснаас өөр үйлдэл гаргах бололтой. Эв найртай байдалд ажиллахын тулд хэд хэдэн асуудлыг зохицуулах хэрэгтэй болно. Олны дунд биеэ зөв авч явах талаар сайн анхаар. Хэлэх үгээ сайн бодож тунгаа.
Жинлүүр: Сэтгэл санаа тогтворгүй байх өдөр. Өнөөдөр таныг ойлгомжгүй үйл явдал хүлээж байна. Хүнд хэцүү асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байх бололтой. Алдаа, алдагдал гаргаж болзошгүй. Тайван байж юу ч хийлгүй амар. Арвич хямгач бай. Эцэст нь та өнгөрснөө эргэн сайтар харах хэрэгтэй. Ихэнх үед азтай байсан бол сайхан сэтгэлээр тусалсан бусдад таларх. Албан тушаал ахихад нөлөө бүхий хүмүүс дэмжинэ.
Хилэнц: Амар тайван бөгөөд уян зөөлөн байх нь энэ өдөр амжилтын түлхүүр болно. Гэхдээ бусад хүмүүст хэт найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь дээр. Таны хийж байгаа үг үйлдэл зөрж болохгүй. Од эрхэс үнэнч шударга байдлыг илүү ивээх болно.
Нум: Өнөөдөр аливаа зүйлийн мөн чанарыг зөвхөн гадаад тал бус дотоод талаас нь ч олж харахыг хичээ. Болгоомжгүй байдлаас болоод зарим харилцаа тасарна. Та олон хүний мөс чанарыг танина. Өнөөдөр хэнтэй ч ил тод ярилцах гэсний хэрэггүй. Өмнөх ажлаа тайван хий. Удахгүй нөхцөл байдал тодорхой болсноор цааш явах чиг хандлага илэрхий болно. Ихэнх хүмүүс хувийн амьдралынхаа нөхцөлөө сайжруулах талаар амжилттай алхам хийж чадна.
Матар: Ойр дотнын хүндээ гомдох байдал гарч магадгүй. Бусдын зүй зохисгүй харьцаанд уурлаж бухимдах нь хэрүүл маргаанд л хүргэнэ. Харин асуудлыг эерэг талаас харж тэвчээртэй хандсанаар зөрчлийг арилгаж болохыг үгүйсгэхгүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл ихээр татагдана. Гэхдээ шинэ амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй байж мэднэ.
Хумх:Аливаа ажлыг эхлэхээсээ өмнө гаргасан төлөвлөгөөгөө хянан, хэрэгтэй бол засварла. Мөнгө санхүүгийн боломжоо сайн тооцож, ямар нэг зардлаа хэтрүүлэхээс сэргийл. Энэ үед танд таагүй ханддаг хүмүүсээс аль болох хол бай. Худал цуу яриа дэгдэх бололтой. Хийх алхмаа сайн тооцоол.
Загас: Бодит боломж хүсэл мөрөөдөл хоёрын ялгааг сайтар ойлгон, зөв сонголт хийхийг од эрхэс зөвлөж байна. Таны хөгжилтэй зан, хурц сэргэлэн ухаан бусдын анхаарлын төвд байлгах болно. Зарим нэг болчимгүй үйлдэл эсвэл цагаа олоогүй хошигнол бусдын дургүйцлийг төрүүлж болзошгүй. Гэхдээ зөрчилдөөн тийм ч гүн гүнзгий биш байх болно. Иймээс аар саар зүйлд сатаарах хэрэггүй.