Хонь: Од эрхэс зөн билэг, далд мэдрэмжийг дэмжинэ. Танд дотоод ер бусын бодол санаа бий болно. Өөртөө ирсэн сэтгэлийн баяр болон дарамтын ялгааг зөв таних хэрэгтэй. Ямар нэг эргэлзээтэй байдалд орсон тохиолдолд зөн билгээ дагавал буруудахгүй бололтой. Гэхдээ чадахгүй зүйлээ сэтгэлийн хөдөлгөөнөөр амлах нь хожим төвөг удаж болзошгүйг анхаар.
Үхэр: Ахуй амьдралын асуудлыг шийдэх боломж их байна. Олон нийтийн үйл ажиллагаа бүтэмжтэй байх болно. Сайхан мэдээ болон сонирхолтой бэлэг хүлээн авна. Энэ үед нийгмийн байр суурьтай холбоотой асуудал таны сэтгэлийг ихээхэн зовооно. Тиймээс энэ мэтийн хүнд бодлоос ангижирч, сэтгэлээ сэргээх үйл ажиллагаанд оролцоорой.
Ихэр: Туршлага хуримтлуулах өдөр. Бат бөх харилцаа хамтын ойлголцлыг авчирч байна. Шийдвэртэй үйл ажиллагаа явуулахад бодит амьдралд нийцсэн төлөвлөгөө хэрэг болно. Амьдралаас урган гарсан шийдвэр илүү оновчтой байх үе. Зарим хүмүүс аз сорихыг хүсэх боловч алдаа гарах магадлал их байна. Ганц бие хүмүүс гэр бүлтэй болох талаар нухацтай бодож эхэлнэ.
Мэлхий: Өнөөдөр од эрхсийн нөлөө таныг илүү эрч хүчтэй, хөгжил хөдөлгөөнтэй байлгах болно. Танд гайхалтай зүйл тохиолдоно. Удахгүй таны эртний хүсэл мөрөөдөл биелэх магадлал өндөр байна. Танд тохиолдох саад бэрхшээл бол зүгээр л амьдралыг амттай үнэ цэнтэй болгох гэсэн хачир гэж бод. Юунд ч бууж өгөхгүй байх цаг үе нь мөн.
Арслан: Уйтгарлан суух завгүй өдөр. Тулгарч болох саад бэрхшээлээс та мултрах болно. Энэ үед өөрийгөө баярлуулах боломжийг сайн ашигла. Өөрийн эрч хүчийг сэлбэ. Аз жаргалтай амьдрал таны салшгүй нэг хэсэг байхад анхаар. Сэтгэл хангалуун үлдэхийн тулд гаргах ёстой шийдвэрийг цаг алдахгүй гаргаж байх хэрэгтэй болно.
Охин: Таны үйл ажиллагаа өнөөдөр бага зэрэг удааширна. Гэнэтийн зарлагаас болж бусдаас санхүүгийн тусламж авах хэрэгтэй болно. Зарим хүмүүсийн сэтгэл санаа хувирамтгай байх бололтой. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Стрессээс болж ходоод өвдөх магадлалтай тул аль болох тайван байгаарай.
Жинлүүр: Сэтгэл санаа тогтворгүй байна. Хувийн харилцаа бодсон шиг байж өгөхгүй байна. Нэр хүндээ хамгаалах хэрэгцээ гарч магадгүй. Ухаалаг хандлага хэн нэгний буруу оролдлогыг таслан зогсооно. Гаднын нөлөөнд автахгүй байхын тулд та уян хатан бөгөөд нягт нямбай байх шаардлагатай.
Хилэнц: Болгоомжгүй байдлаасаа болж таагүй үйл явдалд холбогдох магадлалтай байна. Иймээс олон хүн цугласан газар болгоомжтой байгаарай. Хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцох нь алдаа болно. Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс бичиг баримтын бүрдлийг сайн ханга. Хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулах нь чухал үе.
Нум: Зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хөтөлбөр боловсруул. Сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэл. Өдөр тутмын бэрхшээлээс болж эцсийн зорилгыг мартаж болохгүй. Аливаа асуудлыг уламжлалт аргаар шийдвэрлэх боломжтой байсан ч өвөрмөц шийдэл, оновчтой санаа байнга хайх хэрэгтэй.
Матар: Энэ өдөр өгөөмөр энэрэнгүй сэтгэлтэй байж бусад хүмүүстэй хэл амаа амархан ололцож чадна. Сэтгэлийн гэрэл гэгээ нь бүгдийн тав тухыг хангана. Бусад хүмүүсээс хариу тус хүлээлгүй чин сэтгэлээсээ тусал. Дотоод сэтгэлийн бодол санаагаа ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцвал үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг амархан олж чадна.
Хумх: Идэвхтэй амьдралын хэмнэлд шилжих нь тааламжтай үе. Өөрийн хүсэл сонирхлыг хамгаалахад хүргэх гэнэтийн мэдээ ирж магадгүй. Энэ нь гэр бүлд таагүй уур амьсгал үүсгэж мэднэ. Үнэ цэнтэй зүйлээ аврахын тулд зарим үйл ажиллагааг явуулахаас өөр аргагүй байх болно. Гэхдээ энэ нь гэм хоргүй, тодорхой хязгаарыг хэт даваагүй байх ёстойг санаарай.
Загас: Үүрэг даалгавраа хэрхэн биелүүлэхээс таны нэр хүнд хамаарна. Өөрт олдсон боломжийг тултал ашигла. Өнгөрсөн үйл явдлаа эргэн санах нь бодол санаагаа төвлөрүүлэхэд тус болно. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд орлогын өөр эх сурвалж хайж буй бол сонгосон арга зам тань хуулиас давж болохгүйг анхаар.