Хонь: Эргэлзээтэй өдөр. Элдэв хов жив болон үнэ цэнтэй мэдээллийг хооронд нь ялгахад хүндрэл гарна. Зарим хүмүүс шалтгаангүй уйтгарлах магадлалтай. Өөрийгөө завгүй байлгах ямар нэгэн зүйл хий. Гэхдээ өөрийн үнэлэмжийг бууруулах үйлдлээс зайлсхий. Бусдын итгэлийг алдах нь амархан үе гэдгийг сайн санаарай.
Үхэр: Өнгөрснөө эргэн харах хэрэггүй. Өнөөдөртөө анхаарч, ирээдүйгээ төлөвлө. Шинэ боломжийг нээ. Ихэнх хүмүүс бодол санаагаа бусадтай хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Боломжтой бол хамгийн сайн найзтайгаа хэсэг зуур ярилцах цаг гаргаарай. Залуу хүмүүс нууцлагдмал хайртай учирч магадгүй. Ганц бие эрчүүд одоогоор бүтэхгүй байгаа ч хайрын тухай бодох нь улам нэмэгдэнэ.
Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр таны эрч хүч бага болж байна. Эрсдэл гаргалгүй, бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Энэ үед тодорхойгүй шалтгаанаар зарим ажлыг хойшлуулахыг хүснэ. Хүнд хүчир ажил таныг сэтгэлээр унагаана. Танд тайван орчин хэрэгтэй байна. Цагийн хуваариа өөрчлөн, сонирхолтой зүйлээр оролдох нь амарч тайвшрахад тохиромжтой байх болно.
Мэлхий: Уур амьсгалыг сайн мэдрэхгүй байж мэднэ. Бодит нөхцөл байдлыг эрүүл саруулаар үнэлэхийг зөвлөе. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Од эрхсийн нөлөө үл ойлголцол авчирч болзошгүй. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.
Арслан: Өнөөдөр та өвөрмөц байдлаараа бусдыг гайхшируулна. Зарим чухал ажлаа түр хойш нь тавьж, цагийг сайхан өнгөрүүлэхээр төлөвлө. Нууцлаг нөхцөл байдал таны тэвчээрийг сориход хүргэнэ. Гэхдээ хийсвэр сэтгэлгээг хэтрүүлэх нь зарим хүмүүст дараа нь асуудал болно гэдгийг санаарай.
Охин: Эерэг хандлагатай өдөр. Ямар ч нөхцөлд ухаалаг хандах юм бол танд амжилт ирнэ. Энэ үед чухал шийдвэр гарган, ашигтай төсөлд оролцох боломж гарна. Хариуцлагагүй байдлаас зайлсхий. Ажлын үүрэг даалгавар хүлээн авах бололтой. Аливаа ажил хэрэгт өөрийн санаа нийлдэг хүмүүсийн дэмжлэгийг аваарай. Урам зоригтой ажиллах юм бол ахиц дэвшил таны талд байна.
Жинлүүр: Энэ өдөр хувийн амьдралын зарим хэвшлийг өөрчлөх мэдээлэл гарч магадгүй. Санаандгүй нөхцөлд сонголт хийхэд хүнд байх боловч тайван байвал алдаа гаргахаас зайлсхийж чадна. Энэ үед шаардлагатай өөрчлөлтийг хийхэд багагүй эрч хүч гаргах хэрэгтэйг сана. Сайн мэдэхгүй зүйл байвал туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах нь ашиг тустай.
Хилэнц: Таны асуудал амархан шийдэгдэх учраас зарим төлөвлөгөөгөө туршаад үз. Өөрийнхөө мөрөөдлийг биелнэ гэдэгт итгээрэй. Энэ үед зарим зүйл мөрөөдөл хожим бодитоор биелэхийг зөгнөнө. Гэнэтийн мэдээ нь нэлээд төвөгтэй байдалд оруулах хэдий ч та үүнээс цэвэрхэн мултарч чадна.
Нум: Өнөөдөр бусдыг сайн сонсож, эргэн тойрондоо болж байгаа үйл явдлыг мэдрэхийг хичээ. Ажлын асуудал анхаарлын төвд байна. Аливаа үйлийг яарч сандран хийхээс сэргийл. Бусдын хэрэгт оролцохоос болгоомжил. Залуу нумынхан ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагаарай.
Матар: Зуны дэлгэр цагт сайхан амрах төлөвлөгөө гаргаарай. Ээлжийн амралтаа авах талаар бод. Оюун санаагаа цэгцлэхийн тулд амралтаа өвөрмөц байдлаар өнгөрүүлэх хэрэгтэй бололтой. Ойр дотнын хүмүүст тань тусламж хэрэг болсон байж мэднэ. Санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх аргаа зөв сонгох хэрэгтэй болно.
Хумх: Өөртөө анхаарал тавихад цаг зарцуул. Чухал уулзалт хийх хүмүүс хэрэгтэй бичиг баримтад бүхий л анхаарлаа хандуул. Хэрвээ сорилт тулгарвал бэлэн бай. Зарим сөрөг нөлөө ажлын байранд үл ойлголцол үүсгэх ба эв найрамдлыг сахих үүрэг танд ноогдох бололтой. Энэ үед хэнд хэзээ юу хэлэв гэдгээ мэдрэхийн тулд анхааралтай бай.
Загас: Хоёрдмол хандлагатай өдөр. Төлөвлөөгүй үйл ажиллагаа таны цаг завыг авна. Таны ажлын өдөр завгүй өнгөрнө. Удаан хүлээсэн боломж ч гарч ирж мэднэ. Зөвхөн гадаад байдал дээр тулгуурласан харилцаа хэврэг байна. Дотоод сэтгэл санаагаа амар тайван байлгах арга зам хай.