Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-05

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2023 оны 6 дугаар сарын 5-наас 2023 оны 6 дугаар сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/ Хугацааны эхэнд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална /

Хур тунадас: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 10-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тад нутгаар, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн баруун хагаст дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.

Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 06-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 6-8-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, хугацааны сүүлчээр хална.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14