Хонь: Өөрийгөө илэрхийлэхдээ хянамгай бай. Эргэн тойрныхоо бүх хүмүүстэй болгоомжтой харьц. Сэтгэлдээ бодсон зүйлтэй илэрхийлж буй үг яриа, биеийн хэлэмж тань эсрэгээр байх магадлалтай. Анзааргагүй хэлсэн үг, сөрөг сэтгэл хөдлөлөөс болж бусадтай харилцах харилцаа төвөгтэй байдалд орж болно. Гэхдээ хүн бүрийн сэтгэлд таарах боломжгүй тул зөвхөн өөрийгөө сэтгэл хангалуун байлга.
Үхэр: Хамт олны дунд буруу ойлголцол байгаа бол учрыг нь олох үйл ажиллагаа зохион байгуул. Зарим үед уучлалт гуйх нь нөхцөл байдлыг сайнаар өөрчилнө. Хэтэрхий их зүйл хийхээр төлөвлөх хэрэггүй. Ажлын ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа бол тайвширч, зөв боломжийг хүлээ. Эрүүл мэндийн асуудалд орохгүйн тулд өөртөө анхаарал тавь. Тэжээллэг хоол идэж, сайн унтаж амар.
Ихэр: Үйл явдлын хэмнэлд хэт автахгүй ажиллах нь бүтээлч байлгах болно. Өнгөрсөн үйл явдал танд асуудал үүсэж магадгүй. Ямар ч нөхцөл байдалд тэвчээртэй бай. Буруу мэдээлэлд бүү автаарай. Бүтэлгүй зүйлээс хол байхын тулд өөртөө итгэлтэй бай. Сайн найзууд таныг зөвөөр шүүмжлэх болно. Өмнөх гомдлоо мартаад, урагшаа хар.
Мэлхий: Өнөөдөр нийгмийн ач холбогдолтой үйл ажиллагаанд оролцоно. Ямар ч үед бусдыг шүүмжлэхгүй байхыг хичээ. Нийгэмд гарах зарим өөрчлөлт үр ашигтай байвал үүнд дасан зохицохыг хичээнэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг шинэ хүмүүсийн хүрээлэл олгоно. Аливаа шийдвэр нь бусдын эрх ашигтай аль болох зөрчилдөхгүй байхад анхаар.
Арслан: Санхүүгийн ашиг сонирхлууд зөрчилдөж мэднэ. Аливаа асуудлыг чимээгүй өнгөрөхийн оронд нээлттэй хэлэлцсэн нь дээр. Бусад хүмүүсийн гаргаж буй хариу үйлдлүүдийн нарийн учир шалтгааныг ойлгохыг оролдоод үз. Ойр дотнын хүмүүс тусална.
Охин: Шахуу хуваарьтай ажиллах нь тодорхой дарамт авчрах болно. Гэхдээ та бүгдийг зохицуулах гэж оролдоно. Хэрэгтэй үед харилцан тохиролцох, буулт хийх мэдрэмж гаргаарай. Таны зарим ажил цагтаа амжаагүйн улмаас чухал уулзалт хойшилж магадгүй. Тийм үед чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Өөрийнхөө хийх бүх зүйлд тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй зөрчилдөхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л ганцаараа бай.
Жинлүүр: Худалдаа наймаанд одтой байж магадгүй. Гэхдээ мөнгөө хамаагүй үрж болохгүй гэдгийг сана. Эд хөрөнгөө арчилж тордох нь таны хувийн амьдралд туслах болно. Зарим хүний үг авдаггүй зан хожим бэрхшээл авчирна гэдгийг сайн ойлгоорой. Залуу хүмүүс ирээдүйнхээ төлөө зөв хөрөнгө оруулалт хийх үе. Тухайн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө өгөх хүн гарч ирснээр олон асуудлыг тань шийдэх болно.
Хилэнц: Зорилгынхоо төлөө хийх ажлын бэлтгэлийг сайн ханга. Оюун санаагаа тайван байлгах нь аливаа асуудлыг хялбархан даван гарахад тусална. Ажил хэргийн сонирхолтой саналыг алдалгүй ашиглахыг хичээгээрэй. Зарим хүмүүсээс гайхалтай зөвлөгөөг ирэх бөгөөд саад бэрхшээлийг давж гарах ямар нэгэн арга олох болно.
Нум: Таны дотор хуучны сайхан дурсамж дүүрэх болно. Гэр бүл болон найзуудтай хууч хөөрөн суух хүсэл төрнө. Гэхдээ амьдралын одоогийн чиг хандлагаа хэрхэн өөрчлөх тухай илүү ярих хэрэгтэй болно. Хэрвээ өөрчлөлт хэрэгтэй байгаа бол энэ тухайгаа ярилцаарай. Аливаа асуудалд ухаалгаар хандвал сайнаар шийдэгдэнэ.
Матар: Ажил хэргийн уулзалт ихээхэн ач холбогдолтой байна. Яриа хэлэлцээрт эсрэг талын байр суурийг хүндэтгэх нь таатай үр дүнд хүргэнэ. Од эрхсийн нөлөө холимог хандлагатай байгаа тул сэтгэл санаагаа тав тухтай байлгах нь зохимжтой. Зарим хүмүүс шинэ ажил эхлэхээр шийдсэн бол зохистой нөхцөл бүрдсэн эсэхийг сайн шалгах хэрэгтэй.
Хумх: Хуурмаг хандлага илэрч байна. Хийх зүйлдээ хэтэрхий хийсвэр хандах байдал давамгайлах болно. Өнөөдөр хамгийн сайн үр дүн өгөх магадлалтай ажлуудаа барьж аваарай. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Хууль бус үйл ажиллагаанаас хол бай.
Загас: Хэцүү ажил хэрэгтээ анхаарлаа хандуул. Хараа хяналт суларснаас болж үйл ажиллагаа тань хэл аманд өртөх магадлалтай. Хурдан засаж залруулахгүй бол өмнөх зүтгэсэн хөдөлмөр тань талаар өнгөрөх бололтой. Эрүүл мэндийн асуудалд хариуцлагатай ханд. Амьдралаас олдсон боломж бүрээс таашаал ав. Таны үзэл санааг сонсох, хүндэтгэх хүмүүс олон болох тал дээр анхаар.