Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-06

12 ордны зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Бүхий л талаар дэмжлэг ирэх өдөр. Хамтын үйл ажиллагаа, уран бүтээл туурвих болон шинжлэх ухааны судалгаа хийх зэрэгт ээлтэй. Од эрхэс таны оюун бодлыг ивээж байна. Санхүүгийн байдал сайжирна. Хэрэгтэй зээл авах, ашигтай наймаа хийх зэрэг боломж гарна.

Үхэр: Ажил хэрэгтээ дүн шинжилгээ хийх болон түншүүдтэйгээ харьцахад сайн өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлага эсвэл түншүүд тань өндрөөр үнэлэх магадлалтай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн өөрийн хүчээр бус бусадтай нэгдэн тэмц. Ажил хэргийн шинэ харилцаа ашигтай байж болзошгүй. Хэрэв төлөвлөснөө хэрэгжүүлж чадвал оны сүүл рүү үр ашиг хүлээж байна. Танилын хүрээллээ нэмэгдүүлэх, хамт олондоо өөрийгөө батлах сайхан боломжийг олдоно.

Ихэр: Таны хүсэл зориг их байх боловч хэт өөрийгөө чөлөөлөх нь зорилгодоо хүрэх замаас хазайхад хүргэнэ. Энэ үед хамтын ажиллагаанд харилцан эрх тэгш гэрээ байгуулахад таатай байх болно. Хайртай хүндээ сайхан үгээр урам өгвөл харилцан ойлголцол дээд зэргээр бий болно. Хосууд бие биедээ хир их хайртай гэдгээ мэдрүүлэх ёстой үе. Ганц бие эрчүүд цаашид удаан үргэлжлэх магадлал багатай амрагийн харилцаанд анхааралтай хандаарай.

Мэлхий: Удаан хугацаанд бэлтгэсэн ажил хэрэгт ахиц гарна. Танд хийж амжаагүй ажлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Гэрээ хэлэлцээр байгуулах, чухал бичиг баримт бэлтгэх, шүүхэд зарга мэдүүлэх зэрэгт өлзийтэй сайн байна. Мөн гэр бүл, хайртай хүнтэйгээ энэ өдөр хамт байх нь нэн тааламжтай байна.

Арслан: Өнөөдөр чухал ажил хэрэг эхлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэгт болгоомжтой хандахыг од эрхэс анхааруулж байна. Хийж бүтээх эрч хүч тааруу байна. Зарим хүмүүс хуурамч мэдээллээс болж сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэр бүлийн асуудлууд эхний ээлжид тавигдсанаар ажил хэргээ хойшлуулахад хүргэнэ. Эрүүл мэндийн талаар санаа зовохгүй байхын тулд тэвчээртэй байх хэрэгтэй болно.

Охин: Санхүү мөнгөний үйл ажиллагаанд аз турших цаг биш. Мөн борлуулалтын үйл ажиллагаанд тодорхойгүй шийдвэрээс зайлсхий. Ямар нэг бусдаас хамааралтай шийдвэр нь сөрөг үр дагаварт хүргэнэ. Бусад хүмүүстэй харилцахдаа та эргэлзээ төрүүлэх магадлалтай. Хэрэв та өөрийн буруутай үйлдлийг мэдэж байвал бардам зангаа дарж уучлал гуйхад бэлэн байгаарай.

Жинлүүр: Олон нийттэй харилцдаг хүмүүс өнөөдөр их идэвхтэй байна. Бүх л өдрийн турш гараа хумхин зүгээр суулгүй, өөрийн хийх ёстой ажил үүргээ сайн гүйцэтгэхийг зөвлөж байна. Таны санаачилсан төсөл сайн дэмжлэг авахаар байна. Таны хийсэн ажил удахгүй сайшаан дэмжигдэнэ. Үүний тулд та тодорхой үр дүн гаргасан байх хэрэгтэй. Хариуцлагатай байснаар албан тушаал дэвших магадлал өндөр болж байна.

Хилэнц: Хариуцлагатай шийдвэр гаргах бол бүү яар. Алдаанаас зайлсхийхийн тулд мэргэжлийн хүмүүстэйгээ зөвлөлд. Мөнгө санхүүгийн асуудалд туйлын хянамгай байхыг шаардаж байна. Ойрын үед хөрөнгө оруулалттай холбоотой таагүй мэдээ сонсож магадгүй. Өр зээлийн асуудалд хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй байна.

Нум: Хоёрдмол хандлагатай өдөр. Ажил хэрэг зогсонги байгаа нь арга барилаас шалтгаалж байна. Та өөрчлөлт хийгээд үзээрэй. Өөр төлөвлөгөөгөө боловсруул. Хамтын ажиллагаа олон зүйлийг бүтээж чадна. Харилцаанд сэтгэл хөдлөлөө хэт хурцаар илэрхийлэх хэрэггүй. Илүү тэвчээр гаргасан хүн нь хожно.

Матар: Ажлын хэт их ачааллаас болж эрүүл мэндэд асуудал гарахаар байна. Иймээс тайван орчинд амрахыг танд зөвлөж байна. Гэр бүлийн хүрээнд өнгөрөөх цаг гаргах нь танд илүү тааламжтай санагдана. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхий. Аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Хэзээ ч алдаа гарч мэдэх тул анхаарал болгоомжтой яваарай.

Хумх: Од эрхэс энэ үед өвөрмөц үйлдэл хийх сонирхлоо хойш тавихыг зөвлөж байна. Яаруу зан, түргэн үйлдэл байдлыг доройтуулна. Бүх зүйлийг хүчирхийлэл түрэмгийлэл ашиглалгүй энхийн замаар шийдэж чадна. Хамтын хичээл зүтгэлд тааламжтай байх хэдий ч хийж бүтээхээр төлөвлөсөн ажлаа бие даан хийвэл бүтэлтэй болох болно. Энэ үед үр хүүхэд, хайртай хүндээ ихээхэн анхаарал хандуулах ёстой.

Загас: Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд таатай байх болно. Хүсэл мөрөөдөл их байх бөгөөд хэт дэврээхгүй байх тал дээр анхаар. Ажлын хамтрагчдаа хатуу шаардлага тавихгүй, эвээр зохицуулах хэрэгтэй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Чухал шийдвэр гаргах бол сайн тооцсон байх нь өлзийтэй. Зарим санамсаргүй үйлдэл таагүй уур амьсгал бүрдүүлэх, муу үр дагавар авчрах магадлалтай. Бусдын үгийг хүндээр хүлээн авах хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14