Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-12

12 ордны зурхай /2023.06.13/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таатай хандлага таны эрч хүчийг ердийнхөөс илүү болгоно. Ямар ч үйл ажиллагаанд оролцоход бэлэн байх бололтой. Чухал үүрэг даалгаврыг биелүүлэхэд амар байх болно. Амралтгүйгээр шаргуу ажилласнаар боломжийн ашиг орлого олох болно. Амжилт ололт таны талд байх ба энэ нь хувийн амьдралд сайхан уур амьсгалыг бэлэглэнэ.

Үхэр: Аз жаргалтай өдөр. Өнөөдөр танд оюун ухаанаа эергээр цэнэглэх боломж гарч ирж байна. Танд олны өмнө гэрэлтэх үе ирж байна. Өөрийн ур чадвараа ил гаргахаас бүү ай. Таны эрч хүч өнөөдөр боломжийг нээх болно. Та энэ үед олон зүйлийг бүтээж чадна.

Ихэр: Өнөөдөр тун завгүй өдөр болох төлөвтэй. Урд байгаа ажлаа утга учиртай байлгахыг хичээх хэрэгтэй бололтой. Эмх цэгцгүй байвал ажлын үр дүн сайн гарахгүй үе. Шинэ төлөвлөгөө зохиоход нэлээд их мэдээлэл олох хэрэгтэй болно. Хэрвээ бусдын итгэлийг алдахгүй байж чадвал та хожим шагнагдах болно.

Мэлхий: Гэнэтийн гайхамшиг тохиолдоно гэдэгт итгэх хэрэггүй. Гэхдээ өөрийн ирээдүйн амжилтад бүү эргэлзээрэй. Санхүүгийн асуудал дээрдэнэ. Бизнес эрхэлдэг хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлэх зар сурталчилгаа явуулахад тохиромжтой үе. Олон нийтийн арга хэмжээ таны санасан хүлээлтэд хүрэх магадлалтай. Нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөөг дагаарай.

Арслан: Хоёрдмол нөхцөл байдал үүсэх өдөр. Хэрэв та ямар нэг чухал ажил хийхээр шийдсэн бол эхлээд хэрхэн үйл ажиллагаагаа зохион байгуулахаа нарийн тодорхойл. Эргэн тойронд тань нууцлаг байдал үүссэн бол сэтгэлийн дарамтад орох магадлалтай.

Охин: Энэ өдрийг өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлж дүгнэхэд зориул. Нэмэлт үүрэг даалгавраа багасга. Хувийн амьдралаа сайн тийш өөрчлөх боломжийг бүү алдаарай. Бусдын сэтгэлийг татах чадвар сайн байна. Өөрийн ашиг сонирхлоо бүү хойш тавь. Тухайн нөхцөл байдлыг сайжруулахад туслах шинэ санааг сайн ашигла. Зөв бодол ямар ч сөрөг үйлдлийг зохицуулах болно.

Жинлүүр: Тайван хандлага танд амьдралын зөв хэмнэлийг мэдрүүлнэ. Ойр дотнын хүмүүстээ зарим асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж, таагүй байдлаас гарахад нь дэм болоорой. Өөрийн амьдралыг илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар үйл ажиллагаа эхлүүл.

Хилэнц: Гадаад нөхцөл байдалд хүндрэл үүснэ. Шинэ ажил хэрэгтэй холбоотой асуудалд анхаарал их тавь. Ажлын хамт олон дунд үл ойлголцол үүсэж, зөрчилдөнө. Аль болох тайван хэмнэлээр ажиллахыг хичээ. Бусдад хэт өндөр шаардлага тавих хэрэггүй.

Нум: Тайван орчинд байх нь энэ өдөр ихэнх хүмүүст тааламжтай байна. Танилууд болон найз нөхөдтэйгөө тогтоосон эерэг харилцаа амар тайван, тааламжтай байдлыг бий болгоно. Та бүх зүйлийг амжуулах гэхээс урьдаар хамгийн хэрэгцээтэй ажлаа хийх юм бол амар хялбар байх болно. Харин бусдад хэрэгтэй тусламжийг өгөхөөс татгалзах хэрэггүй.

Матар: Сонирхолтой үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг адал явдал хүлээж байна. Оюун ухааны чадвараараа та гялалзах болно. Эргэн тойрны хүмүүсийн анхаарлын төвд байхыг хүснэ. Мэдрэмжээ дээд зэргээр хурцлах юм бол хүссэн зүйлээ олж авах болно.

Хумх: Эерэг уур амьсгалтай өдөр. Ихэнх цагаа ажил хэргийн уулзалт хийж өнгөрөөх нь. Аливаа ажилд таны оролцоо бага байсан ч өөрийн оролцоог зохих ёсоор үнэлүүлнэ. Ямар ч үед нөхцөл байдлыг үл харгалзан өөрийнхөөрөө бай. Өөртөө итгэлтэй байдал тань бусдын анхаарлыг зүй ёсоор татна.

Загас: Эелдэг харилцаа, найрсаг яриа таныг тодорхойлно. Өөрийгөө үнэлж хайрла. Хэрэв та ээдрээтэй харилцаанд хутгалдсан бол харилцан буулт хийх нь асуудлыг эергээр шийдэх болно. Хувийн амьдралаа шинэ хүсэл мөрөөдлөөр дүүргэ. Асуудлыг шийдэх мэдлэг чадвараа сайжруулах хэрэгтэй байна. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй бол мэргэжлийн хүнээс тусламж аваарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14