Хонь: Гэнэтийн санал ирж болзошгүй. Хэрэгцээгүй зүйлд мөнгөө зарцуулахгүй байвал санхүүгийн ашиг харагдаж байна. Аливаа үйл ажиллагааг үр ашигтай байлгах хэрэгтэй. Гэхдээ зарим үед дарамтыг хэсэг мартан, амьдралын сайн сайхан зүйлийн талаар бод. Ойрын үед холбогдоогүй хамаатан садангийн хүмүүстэйгээ холбоо барь. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлал ойрхон байна.
Үхэр: Томоохон өөрчлөлт хийхэд сайн өдөр. Таны ойр дотнын хүмүүс үүссэн асуудлын нэг хэсэг байх болно. Амьдралын материаллаг байдлаа сайжруулах хүчин зүйл тохиож болзошгүй. Энэ үед зугаа цэнгэлд их цаг зарцуулахгүй байх хэрэгтэй. Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаар.
Ихэр: Өнөөдөр ойр дотнын хүмүүстээ шаардлагатай дэмжлэг туслалцааг өгөхөөс бүү татгалз. Шинэ ажил эхлэх болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Өмнө нь мөрөөдөл төдий байсан зүйл бодит болох боломж гарна. Гадаад төрхийн дур татам байдал нэмэгдэнэ. Дотоод сэтгэлээ ч бас илүү гэрэлтүүлэх талаар анхаар.
Мэлхий: Сонирхолтой үйл явдал тохиолдох өдөр. Ажлын уулзалт ширүүн уур амьсгалтай болж магадгүй. Итгэлтэй хүн тань хажууд байвал сайн. Санхүүгийн баримт бичиг бүрдүүлэхдээ алдаа гаргаж магадгүй. Та өнгөрснөө санан дурсаж, бүгдийг эргүүлэх хүсэл төрнө. Гэхдээ зөвхөн урагшаа харах нь энэ цаг үед өлзийтэй. Элдэв өдөөн хатгалга, хоосон ховонд бүү авт.
Арслан: Өнөөдөр од эрхэс таныг сэргэлэн цовоо байлгана. Эрч хүчтэй байдал бүтэн өдөржин үргэлжлэх болно. Мөн өөр нэг чухал нөлөө нь таны анхаарал төвлөрөлт байх бөгөөд хариуцлагатай ажиллах шаардлага их байна. Том арга хэмжээ зохиож байгаа хүмүүс хэн нэгнээс тусламж хүлээн авна. Бусдаас хэрэгтэй тус дэм авахаас нэрэлхэх хэрэггүй. Харин ч цагаа олсон тусламж их бага гэлтгүйгээр таны ажил хэргийг урагшлуулах тус болно.
Охин: Тайван байдал ноёлох боловч таны сэтгэл санаа тогтворгүй байна. Энэ үед үүсэх бэрхшээлийг давах арга бол шинэ орчинд орох явдал юм. Мөн найз нөхдөдөө тус дэм хүргэх нь ойр дотнын харилцаанд гайхалтай үр дүн авчирна. Өөрийн ойрын хүрээллийг хамарсан уулзалт хийх нь үр дүнтэй байна. Алс газар суралцах төлөвлөгөөтэй хүмүүс эртнээс бэлтгэл ажлаа сайн хангаарай.
Жинлүүр: Урт хугацааны төлөвлөгөө гэхээсээ илүү одоо хэрэгтэй байгаа ажил тань өнөөдөр арай дээр бүтэх хандлагатай байх учраас түүн дээрээ илүү төвлөр. Аз амжилтын хаалгыг үргэлж нээлттэй байна гэж өөртөө итгүүл. Гэхдээ илүү тэвчээртэй байж, оюун бодлоо төвлөрүүлснээр та ямар ч хэцүү хориг саадыг даваад гарч чадна. Өөрт ирж байгаа од эрхсийн дохиог сайн мэдрэх юм бол алдаа эндэгдэлд өртөхгүй байх боломжтой.
Хилэнц; Хоёрдмол хандлагатай өдөр. Таагүй үйл явдлаас үүссэн сэтгэгдэл таны оюун бодлыг будилуулж болно. Хүсэл мөрөөдөл тань бүтэшгүй мэт санагдах болно. Таны сэтгэл санаа түгшүүртэй байх ч ойр дотнын хэн нэгний үйлдэл таныг сэргээнэ. Зарим нөхцөл байдал таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Сэтгэл санаагаа тайван байлгах арга бодож олоорой.
Нум: Энэ өдөр эрч хүчтэй байна. Гарч ирэх боломжийг ашиглахад бэлэн бай. Шинэ санаа тань оновчтой байна. Харин зарим зүйл дээр яаруу шийдвэр гаргах нь алдаа гаргах үндэс болно. Энэ үед сандрах хэрэггүй. Хүлээсэн үүргээ зөв аргаар гүйцэтгэхийн тулд өөртөө итгэлтэй бай.
Матар: Өнөөдөр хүсэл мөрөөдөл тань бодит үйл явдалтай зөрчилдөх магадлалтай. Аливаа асуудалд тодорхойгүй байр сууринаас хандахад хүргэнэ. Таагүй учралаас болж сэтгэлээр унаж мэднэ. Таны хариу үйлдэл цочмог байж магадгүй тул өөрийн зөн билгээ сонс. Мөн нөлөө бүхий хүний зөвлөгөө энэ байдлаас гарах арга замыг зааж өгнө.
Хумх: Аливаа эрсдэлтэй үйл ажиллагаанд таагүй өдөр. Үл ойлголцол үүсэх магадлалтай тул бусадтай харьцахдаа болгоомжтой бай. Өнөөдөр ажил хэрэгтээ өндөр хариуцлагатай хандаарай. Хүлээсэн үүрэг даалгавар их байна. Хувийн амьдралдаа анхаар. Эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг найрсаг байх нь амжилтын үндэс болно.
Загас: Эв найрамдалтай харилцааг эрхэмлэх өдөр. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай үргэлжилнэ. Ганц бие хүмүүс сайн хичээх юм бол сэтгэлд хүрсэн хүнтэйгээ болзож чадна. Ямар ч үйл ажиллагаа зохион байгуулсан санхүүгийн тооцоогоо нарийвчлан гаргаж байж, мөнгөө зарцуулахыг хичээгээрэй. Үгүй бол үр ашиггүй үрэгдэх мөнгөний хэмжээ нэмэгдэх болно.