Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-18

12 ордны зурхай /06.19/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Сэргэлэн цовоо байдлаар өдрийг угтвал юуг ч хийсэн чадахаар байна. Өнөөдөр таны эргэн тойронд байгаа хүмүүс танд туслахад бэлэн байх болно. Гэхдээ зарим харилцаанд хуурмаг байдал үүсэж магадгүй тул болгоомжтой бай. Зарим хүмүүс таны үйл ажиллагааг далдуур эсэргүүцнэ. Бүх зүйлийг хууль журмын дагуу явуул.

Үхэр: Азтай өдөр. Таны хувьд зүй ёсны үйл явдал болох нь сэтгэлийг тань амраах болно. Өнөөдөр таны мэдрэмж өндөр түвшинд байх бөгөөд романтик харилцаанд одтой байх болно. Ямар ч үед хайртай хүнээ ойлгохыг хичээ. Тэвчээртэй байснаар та удахгүй сайхан хайрын гайхамшгийг мэдрэх болно.

Ихэр: Хянуур байхгүй бол сэтгэл санаа эмзэг байна. Бусдын тийм ч их юм бодолгүй хэлсэн үгэнд ч эмзэглэх магадлалтай. Хэт их сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Стресс ихсэх нь дотор эрхтний өвчин үүсэх шалтгаан болж болзошгүй. Мөн хоол хүнснийхээ чанарт анхаар. Байгалийн гаралтай бус хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэ. Жимс ногоо, цагаан идээ сайн хэрэглээрэй.

Мэлхий: Энэ өдөр азтай байна. Хэрвээ та хичээвэл өнөөдөр ихэнх төлөвлөсөн ажил амжилттай байна. Урамшуулал хүлээн авах магадлалтай. Та өөрийн хүсэл мөрөөдөлдөө эзэн нь байгаарай. Чухал мэдээлэл хүлээн авч боловсруулах ур чадвартай байна. Ямар ч мэдээллийг нягтлан шалгавал зөв шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

Арслан: Хүч чадал шавхсан өдөр. Бизнесийн үйл ажиллагааны үед танд бусдын туслалцаа хэрэгтэй. Гэхдээ ямар ч эрх ашгаас үл хамааран бусадтай байр сууриа хуваалцах нь төвөгтэй байна. Дургүйцэл бухимдлаа ил гаргахаас илүүтэйгээр өөрийн санаагаа дотроо хадгалсан нь дээр үе. Зарим үед хувийн асуудлаа сайн нууцалсан дээр байдаг гэдгийг санаарай.

Охин: Завгүй өдөр. Эрч хүчээ гамнаж, сэтгэл санаагаа тайван байлгаарай. Өөрийн бодол санааг төвлөрүүлж чадвал хийсэн үйлдлүүдээ зөв дүгнэнэ. Бусдын юу хүсээд байгааг ойлгохын тулд зөн мэдрэмжээ ч ашигла. Хуучин ажил хэрэг дахин сэргэж, дажгүй ашиг олж болзошгүй байна.

Жинлүүр: Энэ өдөр хамтын ажиллагаанд санал зөрөлдөөн гарах ч хоёр тал зорилгоо тодорхойлж чадна. Зөв зорилгын төлөө үр бүтээлтэй ажиллах цаг үе байх болно. Зарим нөхцөлд төрөлх авьяасаа ашиглан азаа үзэхэд алдах юмгүй байж магадгүй. Тухайн нөхцөл байдлыг зөнгөөрөө мэдэрч байхад гэмгүй. Аливаа асуудлын гарц шийдлийг олох үедээ олон талын харилцан уялдаа холбоог хангаж байх нь зүйтэй.

Хилэнц: Ажил хэрэгт ч хувийн амьдралдаа ч аль болох эмх цэгцтэй байдлыг эрхэмлэ. Хүлээсэн үүрэг Даалгавартаа анхаарлаа хандуул. Эрсдэлтэй алхам хийвэл их зүйл алдаж болзошгүй. Гэхдээ ямар ч үед өөрийнхөөрөө байгаарай. Хувийн амьдралаа сайнаар өөрчлөх боломжийг бүү алд.

Нум: Баяр хөөр ихтэй өдөр. Од эрхэс таны сэтгэл санааны эерэг байдал өсөхөд нөлөөлж байна. Ажлын хамт олон болон найз нөхөд, гэр бүлдээ нэр нөлөөгөө бэхжүүлж чадна. Аливаа харилцаанд хувь хүний ашиг сонирхол болон хүсэл мөрөөдлийг анхаарч бай. Бусдын үгээр хүний нэр хүндэд халдах нь таны байр суурийг ганхуулж мэднэ.

Матар: Эерэг нөлөө эргэн ирж байна. Харилцаа холбоонд чухал нөлөөтэй бичиг баримтад гарын үсэг зурах бололтой. Урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Зарим хүмүүс буруу мэдээлэлд хэт автах магадлалтай. Асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх нь эцсийн үр дүн сайн гарахад чухал нөлөө үзүүлнэ.

Хумх: Эерэг хандлага ихтэй өдөр. Та хамт ажилладаг хүмүүсийнхээ урьд нь ажиглаж байгаагүй сайн чанаруудыг нээнэ. Хэн нэгэн шинэлэг өвөрмөц санаануудаараа таныг гайхшируулж магадгүй. Ихэнх цагаа өөртөө сонирхолтой зүйл хийж өнгөрөөвөл та ажлаасаа асар их таашаал авна. Харин өөрчлөлт хүсэж байгаа хүмүүс сайн судалж байж шийдвэр гаргаарай.

Загас: Анхаарал сулрах өдөр. Ажил хэрэгт асуудал үүсэж мэднэ. Шинэ төлөвлөгөө гаргаж, дадсан хэв маягаа бүхэлд нь өөрчлөх гээд хэрэггүй. Түр зуурын сэтгэлийн хямралд орсон ч бүү сандар. Удахгүй буцаад хэвийн байдалдаа орох юм бол нөхцөл байдлыг бодитоор дүгнэх чадвартай болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14