Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-19

12 ордны зурхай /06.20/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Ойр дотнын харилцаагаа бэхжүүлэхэд тааламжтай өдөр. Өөртөө итгэлтэй байдал өсөн нэмэгдэнэ. Гэхдээ бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэл, биеэ барих чадваргүй байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийн дургүйг хүргэх болно гэдгийг сана. Ялангуяа таны ийм байдал хамт олонд тань тийм ч тааламжтай санагдахгүй бололтой.

Үхэр: Та эрч хүчтэй бөгөөд эр зоригтой байх хэрэгтэй. Энэ бүхэн таныг хүнд хэцүү хөдөлмөрөө урагшлуулахад хялбар болгох болно. Гэхдээ та нэлээд амаргүй гэдгийг урьдаас тооцоолоорой. Тухайн орчин нөхцөлөөс болоод таны хүсэл сонирхол буурч магадгүй. Шийдвэр гаргахад хэцүү бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Ихэр: Од эрхсийн эерэг нөлөөгөөр амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Энэ өдрийг харилцаа холбоо тогтоох, уулзалт ярилцлага зохион байгуулах болон уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд зориулах нь үр дүнтэй байна. Харин жижиг сажиг зүйлд их хүч зарахаас зайлсхий. Санаа сэтгэлд хүрэхгүй хүмүүсээс зайлсхий. Хэт сэтгэл хөдлөлд автаж болзошгүй тул хэлэх үгээ хянаарай.

Мэлхий: Эрүүл мэндээ анхаарах өдөр. Биеийн эсэргүүцэл болон дархлаа сулрах хандлагатай байгаа тул хэт ачаалалтай ажиллахаас зайлсхий. Мөн эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тогтворгүй болгох магадлалтай байна. Аль болох амар тайван орчинд ажиллахыг хичээ. Зарим хүмүүсийн буруу хандлагыг тэвчин өнгөрүүл

Арслан: Сонирхол татахгүй үйл ажиллагаанд ихэнх цагаа үрэх хэрэггүй. Тааламжгүй байдалд оруулдаг нөхцөлийг эргэн харах хэрэгтэй болсон байна. Өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол өөр сонирхолтой зүйлүүдийг төлөвлөгөөндөө оруулах юм уу ажил чинь таалагдахгүй байгаа бол ажлаа солих талаар бодож эхэл. Гэхдээ тухайн нөхцөл байдалд бодитоор ханддаг эсэхдээ эхлээд дүгнэлт гаргаарай.

Охин: Ихэнх хүмүүс энэ өдрийг эрч хүчтэй ажиллаж өнгөрөөхөөр шийднэ. Амрахыг хүсэхгүй байгаа ч гэсэн зарим сонголт энэ өдрийн турш таныг сатааруулж байна. Ямар ч асуудлыг анхаарлын гадна бүү орхи. Ажилдаа хэт улайрах нь таныг орчноосоо тасалж магадгүй. Зарим хүмүүс жижиг зүйл дээр ч хэт баярлана. Сэтгэл хөдлөлөө барихыг хичээ.

Жинлүүр: Аливаа харилцаа холбоо тогтворгүй байдалд орох магадлалтай. Чухал ажил хэргийн уулзалт бүү төлөвлө. Дадсан аргаар ажил хэрэгт хандах нь том асуудлаас зугтах арга байх боловч төдийлөн ахиц дэвшил гарахгүй бололтой. Сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Хууч өвчинтэй хүмүүс сайн анхаарахгүй бол өвчлөх магадлал өндөр байна.

Хилэнц: Эерэг өдөр. Таны амьдралаас авахыг хүсдэг зүйлийг санаанд оромгүй хэн нэгэн бэлэглэх болно. Үнэнч нөхөрлөл гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл гэдгийг ойлгоно. Хайр дурлал гол асуудал болж хувирна. Хайртай хосууд аз жаргалд умбана. Ганц бие хүмүүст сэтгэлд нийцэх хүн гарч ирнэ. Гэхдээ дотно харилцаанд орох гэж яарсны хэрэггүй.

Нум: Холимог хандлагатай өдөр. Таны алдаанаасаа суралцан ирээдүйгээ төлөвлөх үе. Ихэнх хүмүүс өөрийн бодол санаагаа бусдад хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал хайртай учирч магадгүй. Санаа нийлэхгүй байгаа хэн нэгний тухай бодох тутам танд дарамт нэмэгдэнэ.

Матар: Аливаа зүйлд бүтээлч сэтгэлгээ сайтай хандах учраас таныг амжилт дагалдана. Хэрвээ танд гайхалтай санаа байгаа бол үзээд алдах үе. Магадгүй нууцлагдмал авьяасаа санамсаргүй байдлаар нээж мэднэ. Сэтгэл зүйнд эргэн тойрны нөхцөл байдал таатай нөлөөтэй байна. Өөрийн оюун ухааныхаа цар хүрээг мэдрэх болно.

Хумх: Од эрхсийн харилцан үйлчлэл ихэнх хүмүүсийг завгүй ажиллуулах бололтой. Ажил хэрэгт бага зэргийн хүндрэл бэрхшээл тулгарч болно. Ямар нэг гэнэтийн саадыг хүчээр шийдэж чадахгүй. Замын түгжрэлээс болж чухал уулзалтад хоцрохоос урьдчилан сэргийл. Ажлаа нарийн төлөвлөвөл зарим бэрхшээлийг энгийн зүйл болгон хувиргах боломжтой. Бусдад туслахаас бүү цааргал.

Загас: Сэтгэл санаа түгшиж, догдлох бололтой. Ямар ч тохиолдолд та өөрийн амьдралаа бүрэн хариуцах ёстойг бүү март. Шинэ харилцаа үүсэх эсвэл хуучин холбоо тасрах зэргээс болж хувийн амьдралд өөрчлөлт гарна. Хайр дурлалын асуудлаа бусдад хэт ил гаргах хэрэггүй. Зарим хувийн нууцаа итгэж ярьсан хүн чинь цааш нь задруулж мэднэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14