Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-20

12 ордны зурхай /2023.06.21/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Харилцаанд гарсан өөрчлөлт өнөөдөр зарим хүмүүсийг цочролд оруулна. Тайван орчинд амрах хүсэл төрнө. Өөрийн дотоод сэтгэлийн ил гарга. Өөрт байгаа эрч хүчээ зөв зүйлд зарцуул. Бусдын өдөөн хатгалгад авахаас болгоомжил.

Үхэр: Өнөөдөр та хэцүү ажил барьж авах юм бол хамаг цаг заваа барах төлөвтэй байна. Энэ үед амрах нь дээр байж магадгүй. Хэт ачаалалтай байх нь сэтгэлээр унах шалтгаан болж магадгүй. Өөрийн баримталдаг зарчмаасаа ухрах нь бусдын эрхшээлд оруулж болзошгүй. Хэн нэгнээс хэт хамааралтай байх юм бол нөхцөл байдал улам муудахад хүргэж болзошгүй.

Ихэр: Энэ өдөр ажил хэргээ хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэхэд анхаарлаа хандуул. Хэрвээ та гаднын төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол сайн судалгаанд цаг хугацаа, хөрөнгө мөнгө бүү харамла. Холын зорилгоо биелүүлэхийн тулд чухал мэдээлэл олох хэрэгтэй байна. Мөн мэргэжлийн хүмүүстэй нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч ирнэ.

Мэлхий: Энэ өдөр бие махбодынхоо ерөнхий байдлыг зөв мэдрэх хэрэг гарна. Мөн дотоод зөн мэдрэмжээ сайн сонсох хэрэгтэй байна. Аливаа ажил хэргийн харилцаа холбоог тогтоох үед таны ур чадвар ил гарах боломжтой. Чухал асуудлаа шийдвэрлэх болон урьдын алдаагаа засах ч боломж гарна. Цуглуулсан мэдээ баримтдаа сайн дүн шинжилгээ хийсэн хүмүүс амжилт олно.

Арслан: Таны оюуны чадвар өндөр байх бөгөөд үүнийгээ зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Судалгаа шинжилгээний ажил хийдэг хүмүүс амжилтад хүрнэ. Таны ажлын харилцаа эв нэгдлээр дүүрэн байх болно. Энэ нь өөрийгөө илэрхийлэх нь ур чадвараа нэмэгдүүлэх боломж өгнө. Таны урам зориг нэмэгдэх болно. Дотоод мэдрэмж дээшилнэ

Охин: Өөрийгөө нээн харуулах, дотоод эрч хүчээ сэргээх өдөр. Ажил хэргээ эцэслэн дуусгадаг байх хэрэгтэй. Өсөн нэмэгдэж буй идэвхтэй байдал таны хувийн болон мэргэжлийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн дэмжлэг болно. Урьд нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн таны нэр хүндэд таатай нөлөө үзүүлэх бололтой.

Жинлүүр: Ашиггүй наймаа хийх болон худал хов живд өртөхөөс болгоомжил. Таны гаргасан шийдвэр байдлыг илүү хүндрүүлж магадгүй. Хэн нэгний буруу үгэнд итгэх нь хор уршигтай байдлыг үүсгэнэ. Хийж байгаа үйлдэл бүрдээ анхааралтай бай. Амьдралын мөн чанартаа дүгнэлт хийх цаг үе. Өөрийнхөө дутагдалтай зан аашаа засахад анхаар.

Хилэнц: Чухал үйл явдлын гол хэсэг байхыг хүсэж байж магадгүй. Өөрийн үнэ цэнийг тогтоохыг оролдох шаардлагатай байх. Бүтээлч байдал нэмэгдэх болно. Хайр дурлалын асуудалд амлалтдаа хүрэх нь хувийн амьдрал сайжрах эхлэлийг тавина. Өдөр тутмын дэглэмээ илүү зөв болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн үзлэгт хамрагд. Хоол боловсруулах системээ анхаар. Шингэн зүйл сайн уу.

Нум: Идэвхтэй зан чанар энэ өдөр ажил болон хувийн амьдралд сайхан боломж авчрах болно. Энэ үед мэргэжлийн чиглэлээрээ сургалтад хамрагдах, судалгаа шинжилгээ явуулах зэрэгт таатай байна. Та үүнийг хийснээр сэтгэл ханамж, өөрчлөлтийг авах болно. Шаргуу ажил үр дүн үзүүлэх болно. Албан тушаал эсвэл цалингийн өсөлт нь танд шагнал болно.

Матар: Орчин тойрны нөхцөл байдал зарим өвөрмөц шийдэл шаардаж магадгүй. Гаднын нөлөө сөрөг урсгал авчирч болзошгүй. Гэхдээ хүсэл мөрөөдөл тань биелэх бодит боломж байна. Төлөвлөгөөт ажилдаа цагийг сайн зарцуул. Өөртөө хэт их үүрэг оногдуулах магадлал байна. Гэхдээ шахамдуулсан байдал нь илүү бүтээмж гаргах нөхцөл болж мэднэ.

Хумх: Өнөөдөр зөв газраа зөв цагтаа байх нь чухал. Энэ үед хожим ихээхэн ашигтай зүйл ач холбогдолгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ ирээдүйд танд үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хүндрэл бэрхшээл хүчтэй өрсөлдөөн таныг итгэл үнэмшил, амжилт ялалт руу хөтөлнө. Болгоомжтой байхад илүүдэхгүй ч мөргөлдөөн, сөргөлдөөнөөс бүү шантар.

Загас: Судалгаа сайн хийж чадах юм бол бизнесийн үйл ажиллагаа амжилтад хүрнэ. Ажлын харилцаатай холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ үед цаашид ажиллах чиглэлээ тодорхойлно. Өөрийгөө хөгжүүлж, дур сонирхлынхоо дагуу өсөн хөгжихөд анхаар. Од эрхэс таны шинэ санаачилгад сайнаар нөлөөлнө. Анхаарлаа сайн хандуулах юм бол гарах үр дүн ашигтай байна. Хоцрогдсон арга барилаа өөрчилснөөр ур чадвар тань нэмэгдэнэ

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14