Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-21

12 ордны зурхай /06.22/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Ажил хэргийн нөхцөл байдал тайван байна. Та хэцүү ажлуудыг нэг дор хийж чадна. Гэхдээ нөхцөл байдалд захирагдан, урсгалын дагуу хөвөхийг хүсэхгүй байгаа бол таагүй зуршил болон амьдралын буруу хэв маягаасаа татгалзвал ашиг тустай. Удтал сунжирсан ажил хэргийг шийдвэрлэж дуусга.

Үхэр: Хэлэлцээр хийх үед өөрийн саналаа дэмжүүлж, хүмүүст ойлгуулахыг хичээж байгаа бол бүгдийг зөв эрэмбэ дараатай байлгах хэрэгтэй. Зарим хүмүүс өр зээлээ төлөхгүй бол асуудалд орж болзошгүй байна. Энэ үед зөв замаар явж чадвал өөрийн зорилгодоо хүрэх болно. Дотоод зөн совингоо мэдэрч нөлөө бүхий хүний тусыг ашиглаж чадвал амжилт ойрхон байна.

Ихэр: Хоёрдмол хандлага анхаарлаа төвлөрүүлэхийг илүү шаардах болно. Хариуцлагагүй шийдвэрээс болж санхүүгийн алдагдал хүлээж мэднэ. Энэ үед эрсдэлийг зөв зохион байгуулж чадахгүй бол илүү хор уршигтай байх бололтой. Өнөөдөр аливаа харилцаа тодорхойгүй байдалд байх бололтой.

Мэлхий: Сэтгэл санаа тогтворгүй байх өдөр. Хүссэн нөхцөл байдлаа бий болгоход төвөгтэй байх болно. Хэцүү ажил дааж авалгүйгээр, цагийг энгийн тайван өнгөрүүл. Хэт стресстэх нь таныг буруу шийдвэр гаргах болон болчимгүй үйлдэл хийхэд хүргэж болно. Ямар нэг алдаа гаргах магадлалтай өндөр байгаа тул чухал бичиг баримтыг сайн шалгаарай.

Арслан: Сонирхолтой өдөр. Од эрхэс таныг илүү эрч хүчтэй, урам зоригтой болгоно. Судалгааны ажилд хөгжил дэвшил гарна. Амралт, чөлөөт цаг болон бүтээлч үйл ажиллагааны хослол сайн байх болно. Ихэнх хүмүүс илүү бүтээлч байхыг хүснэ. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хэн нэгнээс тусламж дэмжлэг авахаасаа бүү эргэлз.

Охин: Шинэ харилцаа таны ажил төрөлд шинэ боломжийг нээж өгнө. Аливаа өөрчлөлтөд тодорхойгүй хариулт бүү өг. Таны гаргасан төсөл санаачилга өнөөдөр бүтэмжтэй байх бололтой. Шинэ хүсэл сонирхол ирээдүйн бизнес эхлүүлэх замыг нээж өгнө. Зөв тооцоотой судалгаа хийх нь амжилтад хүрэх гол үндэс болно. Аливаа боломжийг хэрхэн ашиглахаа сайтар тооц.

Жинлүүр: Эерэг хандлага амар тайван байдлыг авчирна. Ямар ч үед сандарч тэвдэх хэрэггүй. Аливаа асуудлыг бусдад үүрүүлэх гэсний ч хэрэггүй. Элдэв хэл ам, хов живийг анзаарахгүй байхыг хичээ. Та өөрийн гэсэн зөв хүрээллийг бий болговол ихийг бүтээж чадна. Ихэнх хүмүүсийн мэргэжлийн ур чадвар сайн байна.

Хилэнц: Шинэ ажлын санал ирэх өдөр. Ашигтай гэрээнд гарын үсэг зурах магадлал байна. Эрч хүчээ бүрэн зарцуулах шаардлагатай ажил ундрах бололтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцох юм бол танилын хүрээгээ өргөсгөнө. Сэтгэл хөдөлгөм хайр дурлалтай учирна. Хайртай хүнийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байна. Чин сэтгэлийн өглөг эргээд танд сайхан хариу авчрах болно.

Нум: Энэ өдөр таны харилцааны ур чадвар дээшлэх бөгөөд энэ нь чухал хүмүүстэй холбоо тогтооход сайн нөлөө үзүүлнэ. Мөн таны зөн билэг аливаа яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална. Бусдын хийх үйлдлийг урьдчилан мэдрэх боломж гарна. Өрсөлдөгч нарын явуулгад тохирох хариуг цаг алдалгүй өгөх хэрэгтэй болно.

Матар: Таатай нөлөө энэ өдөр чухал ажлаа дуусгах боломж өгнө. Сайн харилцаа хэрэгтэй бүхнийг авчирна. Өөрийн сонирхдог зүйлээ хийх нь шинэ өөрчлөлтөд хөтөлнө. Ажил хийх шинэ арга барил олох бололтой. Хамт олны дунд санамсаргүй байдлаар мэдээлэл алдагдах магадлалтай. Ямар ч тохиолдолд бусдыг үндэслэлгүй хардаж болохгүй.

Хумх: Ярвигтай үйл явдал тохиолдох өдөр. Таны амьдралын эрч хүч муугүй байх боловч зарим алсын хараагүй үйлдэл сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Бодсон тооцоонд алдаа гарах магадлал байна. Мэдээллийн олон эх сурвалжид тулгуурлан шийдвэр гаргах нь ашиг тустай байна.

Загас: Амар тайван өдөр. Үүссэн нөхцөл байдлыг сайн ойлгож, төлөв даруу байдлаар хүмүүстэй харьц. Үл ойлголцол, таагүй уур амьсгал таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Алдаа дутагдал гаргаж удирдлага, хамт олонтойгоо муудалцвал санхүүгийн хохирол амсаж болзошгүй. Гэхдээ ямар ч үед өөрийн үзэл бодлоо хамгаал.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14