Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-22

12 ордны зурхай /06.23/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Бага зэргийн үл ойлголцол гарах боловч баяртай үйл явдал тохиолдох өдөр. Бүтээлч чадвар өндөр байх бөгөөд ажил хэрэгт аз тохиож болзошгүй. Энэ өдрийн эрч хүчийг та үр дүнтэй байдлыг үүсгэхэд ашигла. Бусадтай харилцан уялдаа холбоо сайтай багаар ажиллахыг чухалчил. Таны зохион байгуулах чадвар бүгдэд үнэлэгдэнэ.

Үхэр: Тэмцэл маргаан таны сэтгэл санаанд муугаар нөлөөлнө. Чухал ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа бол ихээхэн судалгаа шаардах бололтой. Энэ үед хийх бүхий л үйл ажиллагаагаа сайн нягтлахыг одод зөвлөж байна. Буруу шийдвэр асуудлын эх үүсвэр болох бололтой. Хариуцлага хүлээх нь аливаа асуудлыг шийдэх хамгийн эерэг арга байна.

Ихэр: Өөртөө итгэлтэй байвал нэр хүнд өснө. Аливаа үйл явдалд хэт автаж болзошгүй ба энэ үед өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ар гэр болон албаны ажилдаа тэнцвэртэй цагийг зарцуул. Магадгүй бусдын үзэл бодлыг анхаарахгүй байвал хамт олонтойгоо зөрчилдөхөд хүрнэ. Хайртай хүнтэйгээ сайн ярилцахгүй бол үл ойлголцол үүсэж болзошгүй.

Мэлхий: Хянамгай няхуур байх өдөр. Ил далд ямар нэг харилцаа хувийн амьдралд ихээр нөлөөлнө. Гэр бүлийн асуудал гарвал хүлээцтэй, даруухан бай. Цаг зав авсан хир нь ойлголцол байхгүй харилцаа хол явахгүй. Олны анхаарлыг татах үйл ажиллагаанд өөрийн оролцоог бий болгох төлөвлөгөө боловсруул. Гадаад төрх болон биеэ авч явах талаар сайн анхаар.

Арслан: Шинэ боломж нээж өгөх сайхан мэдээ авах бололтой. Мөн ажил хэргийн асуудал шийдэхэд таатай. Бусадтай харилцах таны харьцаа бүгдийн сэтгэлийг татна. Залуу хүмүүсийн хайрын харилцаанд ахиц дэвшил гарна. Ганц бие хүмүүс хүсэж байсан хайраа олно. Эрч хүч сайн байх хэдий ч эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг од эрхэс сануулж байна.

Охин: Зарчимтай ажиллах өдөр. Бусадтай үзэл бодлоо хуваалцах үедээ биеэ зөв авч явах юм бол ямар ч харилцаанд амжилт олох болно. Олон нийтийн үйл ажиллагаанд янз бүрийн хүмүүстэй харилцах шаардлага гарна. Ажил хэрэгт гарах асуудлыг ул суурьтай авч хэлэлцээрэй. Хайртай хүн тань ачаалалтай ажилласнаас болж та хоёрын хооронд асуудал үүсэх ч тэгтэл дэвэргэх хэрэггүй.

Жинлүүр: Танд ажил хэргийн хүндрэл гарсан ч ухрах хэрэггүй. Зарим төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарч мэднэ. Хэн нэгний хүслээр бодсон зүйлээ өөрчлөлгүй, өөрийнхөөрөө бай. Гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх чадвар чухал. Хамтын ажиллагаанд бусдын хүсэл сонирхлыг сайн тусгах нь чухал ч, эцсийн шийдвэрээ өөрийн зөн совинг мэдэрч гарга.

Хилэнц: Өнөөдөр амьдрал ахуйгаа хэвийн байлгах шаардлага гарч магадгүй. Урьдын хэрүүл маргааны ул мөрийг эргэн сөхөх хэрэггүй болно. Хайрын харилцаанд гарсан гомдлыг мартах хэрэгтэй байна. Ойр дотнынхоо хүмүүсийн дунд үүсэж болох таагүй явдлаас зайлсхий. Гэр бүлийн хүрээнд жижиг баяр наадам зохиогоорой

Нум; Хийсэн ажлынхаа үр дүнгээ тооцох өдөр. Тулгамдсан асуудлуудаа шийдэхэд таатай байна. Зарим үйл явдал таны шийдвэр зөв байсныг батлах бололтой. Сэтгэл хөдлөлд автаж магадгүй. Үг яриагаа хянаж, асуудалд уян хатан хандаж бай.

Матар: Өвөрмөц шинж чанар илрэх өдөр. Сонирхолтой уулзалтаар санамсаргүй танилтай болно. Таамаглаагүй зүйлтэй тулгарна. ОЛны дэмжлэг авах юм бол нөхцөл байдлыг бага зэрэг сайжруулна. Аль болох арвич хямгатай байхыг хичээ. Удахгүй гэнэтийн зардал гарч болзошгүй.

Хумх: Энэ өдөр гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөсөн хүмүүс амжилттай байна. Завгүй ажиллах хэрэгтэй боловч хэлэлцээр харилцан ашигтай байж чадна. Хамтын ажиллагааны үр дүн ашгаа өгнө. Бусад хүмүүсийг сайн ойлгох чадвар өндөр байна. Залуу хумхууд шинээр хүнтэй болзож эхлэхэд таарамжтай үе. Хосууд биеэ биеэ сайн ойлгох боломж ихэснэ.

Загас: Бусдын санаачилгыг хүлээн зөвшөөрч байгаа бол болгоомжтой бай. Ямар ч зүйл дээр болгоомж илүүдэхгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Санамсаргүй байдлаар алдаа гаргаж болзошгүй байна. Хуучин харилцаагаа дахин сэргээхэд тааламжтай байна. Хол газар явах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн хангаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14