Хонь: Зөн совин хүчтэй байх ч түүндээ хэт их найдсаны хэрэггүй. Ихэнх хүмүүс амралтын өдөр ч их завгүй байна. Ажиллаж байгаа эсвэл амарч байгаа аль ч үедээ та илүү төвлөрөх юм бол дарамт багасах болно. Төлөвлөсөн ажлын ашиг нэмэгдсэнээр та илүү хүчирхэг байдлыг мэдрэх болно.
Үхэр: Урт удаан үргэлжлэх үйл ажиллагаа таныг ядраана. Таны эрч хүчийг барах залхмаар ажил бүү эхэл. Эрч хүч, ур чадвараа зөв зарцуулах хэрэгтэй байна. Хий хоосон мөрөөдөл ихэнх цагийг авна. Сорилт шалгалт өгөхдөө сайн төвлөрөх хэрэгтэй. Чухал ажлуудаа түр хойшлуул. Ажлын дарамт хэт ихэсвэл бясалгал хийж, оюун ухаанаа амраа.
Ихэр: Энэ өдөр аливаа асуудлыг хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Эрсдэлтэй үйл ажиллагааг хойш тавь. Таагүй байдалд орсон сайн туслах хэрэгцээ гарвал бэлэн байгаарай. Ямар нэгэн хийсэн үйлдэл, хэлсэн үг тань хэн нэгнийг гомдоосон бол уучлал гуйхаас бүү нэрэлх. Зарим саад бэрхшээлийн шалтгааныг та ойлгож авна.
Мэлхий: Өдөр тутмын уйтгартай ажлаасаа түр завсарлага авч, тархиа амраа. Амралтын өдрийг өөртөө болон найз нөхдөдөө зориул. Ажлын ачаалал хир авч байгаатайгаа тэнцэх хэмжээний сайн амар. Өнөөдөр бусдад янз бүрийн амлалт өгөхдөө болгоомжил. Аливаа тохиролцоог зөвшөөрөхөөсөө өмнө сайн бодож тунгаа.
Арслан: Хайртай хүндээ анхаарал тавих хэрэгтэй. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Ажил ихтэй байсан ч өөртөө хамааралтай хүмүүст цагаа зарцуул. Энэ нь танд баяр баяслыг авчирна. Санхүүгийн тал дээр хянамгай ханд. Зовж олсон мөнгөө хадгал. Хайхрамжгүй байдал гаргах нь танд төвөг учруулна. Шинэ зүйл худалдаж авахын оронд хуучин зүйлсээ сайн ашигла.
Охин: Өнөөдөр аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авах хэрэггүй. Эсвэл нэгэнт тогтсон ёс журмыг үл тоомсорлох нь алдаа байх болно. Ямар ч үед ёс зүйн хэм хэмжээг сахь. Аливаа харилцаанд өөрийн шилдэг сайн зан чанараа зориул. Хүлээцтэй байх хэрэгтэй. Тэвчээртэй байснаараа та ялагдал хүлээж байгаа гэсэн үг биш. Үүний үр дун одоо биш ч хэзээ нэг цагт гарах болно.
Жинлүүр: Хувийн болон мэргэжлийн үйл ажиллагаанд аль алинд нь амжилт олохыг од эрхэс амлаж байна. Өнөөдөр төвлөрч ажиллах чадвар сайн байх тул таны явуулах үйл ажиллагаа өндөр үр дүнд хүрнэ. Мен оновчтой шийдэл гаргах чадвар ч сайн байх бөгөөд чухал ажил хэргээ амжуул.
Хилэнц: Санаанд оромгүй зүйл ч их үр нөлөөтэй байна. Та өөрийгөө хянах чадвартай байх бөгөөд сэтгэл санааны байдлаа удирдаж чадна. Зарим харилцаанд буулт хийх шаардлага гарсан ч бүх зүйл ном ёсны дагуу явах нь зөв. Өөрийнхөө төлөө ч гэр бүлийнхээ төлөө ч анхаар. Аливаа зүйлийн сайн ба муу талыг анзаарч чадвал том сургамж авна. Зарим үед таагүй нөхцөл байдлаас хэвийн байдал руу шилжих нь хэцүү гэдгийг сана.
Нум: Тодорхойгүй байдал энэ өдрийг төлөвлөсөн хуваарийн дагуу өнгөрөөхөд саад болно. Гэнэтийн үйл явдал таныг алдаа гаргах шалтгаан болно. Сайхан орчин танд сэтгэл хөөрлийг авч ирнэ. Баяр наадам зугаатай үдэшлэгт очих хүсэл ихэснэ. Энэ үед та аль болох зөв цагтаа зөв газартаа байх хэрэгтэй болно.
Матар: Хамт олны дунд ердийнхөөс илүү өрсөлдөөнтэй байдал гарч магадгүй. Тэвчээртэй зан чанар хэрэг болно. Аль болох тайван, намдуу байхыг хичээх хэрэгтэй. Энэ үед санхүүгийн эрсдэлтэй алхам хийх нь зохимжтой биш. Цагийг аль болох танд таатай сэтгэгдэл төрүүлдэг хүмүүстэй хамт өнгөрөө.
Хумх: Од эрхэс таны оюун ухааныг дэмжих болно. Ойр дотнын найзуудаараа хүрээлүүлэх нь тухтай сайхан мэдрэмжийг танд төрүүлнэ. Ажил хэрэг урагшлахад таны тэвчээртэй зан, цагаа олсон шийдвэр хэрэгтэй. Харин энэ үед маргаан мэтгэлцээн явуулахад тохиромжгүй байж мэднэ. Аливаа асуудлыг эвээр шийдэхийг эрхэмлэ.
Загас: Урьдчилан мэдрэх чадвар, зөн билэг хүчтэй байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой бай. Анхаарлыг тань татаж буй үйл явдлыг сайтар ойлгоход нямбай байдал тусална. Бусдад туслах нь танд таалагдах болно. Амьдралыг үзэх эерэг хандлага дээшилнэ.