Хонь: Шинэ ажлыг эхлэх болон барилга байшингийн засвар хийх зэрэгт сайн өдөр. Ажиллах эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ бага зэрэг хүндэвтэр үүрэг даалгаврууд өдрийн эерэг хандлагыг зогсоож болзошгүй. Ажлаа сонирхолтойгоор хийж занших хэрэгтэй. Зөв зуршил нь таны амьдралын хэмнэлийг эергээр тодорхойлж чадна.
Үхэр: Хувийн зан төлөвтөө анхаарлаа хандуулахыг одод зөвлөж байна. Өнөөдөр ажил хэргийн асуудалтай тулгарна. Зарим тодорхойгүй зүйлийг шийдэх гэж оролдохын оронд тохиромжтой цаг нь иртэл хойшлуул. Асуудлаас зугтсан хэрэг биш, зөв хэмнэл чухал гэдгийг бусдад сануул. Оюун ухаанаа сайн байлгахын тулд бага зэрэг амралт өг. Бусадтай харилцан ярилцахдаа болгоомжтой бай. Хоосон хардлагад өртөж болзошгүй.
Ихэр: Арилжаа наймааны ажлаа эмхэлж цэгцлэхэд тааламжтай өдөр. Шинэ танилтай болох эсвэл хуучин харилцаагаа сэргээх зэрэг үйл явдал болно. Шинэ харилцаа холбоогоо ашиглаж чухал мэдээлэл олж авна. Амьдралын эрч хүч ямар ч алдааг засаж чадахаар өндөр байна. Гэхдээ худал гүтгэлгээс хол бай.
Мэлхий: Эрч хүчээр дүүрэн өдөр. Энэ үед ажил хэрэг эхлүүлэх болон гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Удирдлагын түвшинд ажилладаг хүмүүс өөрийн байр суурийг бэхжүүлэх боломжтой бөгөөд өөрийн ур чадвараа илүү тодоор харуулах болно. Гэхдээ ямар ч үед эелдэг бөгөөд өөрийнхөөрөө бай. Өдөр тутмын саад бэрхшээлд бүү санаа зов.
Арслан: Од эрхсийн нөлөө аливаа харилцаанд шалгуурыг бий болгоно. Энэ нь сайн нөлөө байхгүй ч гэлээ зарим талаар сонирхолтой хөгжилтэй байна. Та өнөөдөр амласан зүйлээ ажил болгоорой. Хэлэх үгээс илүү хийх үйлдэлдээ анхаарал хандуул. Алдаа гаргасан бол зүгээр л уучлаарай гэж хэлэхээс хэтрэхгүй байж болохгүй.
Охин: Завгүй өдөр. Өдрийн турш хийх ёстой ажил овоорох тул ачаалалтай ажиллах болно. Шахуу ажлыг бүгдийг нь зохицуулж чадах эрч хүч хангалттай байх болно. Бусдын эсэргүүцэлтэй их тулгарч болзошгүй. Хэрвээ та санамсаргүй үйл явдалд бэлэн байвал хүнд асуудалд орохгүй.
Жинлүүр: Эргэн тойрондоо болж буй үйл явдлыг сайн хяна. Дайчин шаргуу ажиллах шаардлагатай үе. Буруу мэдээллээс болж будилаан үүсэх хандлагатай байгаа тул сонор соргог байх шаардлага тулгарна. Зарим асуудлыг хайхралгүй орхивол ирээдүйн ярвигтай нөхцөл байдлыг үүсгэнэ. Гэхдээ өнөөдөр хэт их зүйлийг нэг дор хийх гэж хичээхгүйгээр, сайн төлөвлөгөө гарга.
Хилэнц: Эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн өдөр. Сонирхлын дагуу суралцах, шинэлэг уулзалтад хамрагдах, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс баяр хөөрийг мэдрэх болно. Ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээнд оролцохдоо олны анхаарал татсан илтгэл тавих бололтой. Аливаа нөхцөл байдалд биеэ зөв удирдах нь таны амжилтын эхлэл байх болно.
Нум: Хянуур нямбай байх өдөр. Олон нийтийн арга хэмжээ сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Амьдралын эрч хүч өндөр байна. Гэхдээ хэцүү үүрэг даалгавар өөртөө хүлээн авах нь таны нэр төрийг унагаж магадгүй. Өөрийн боломжоо бодитоор үнэл. Ямар ч тохиолдолд анхаарлаа сулруулж болохгүй.
Матар: Хянуур нямбай өдөр. Өөрчлөлт хийх хүсэл тань таныг даллан дуудах боловч болгоомжтой байгаарай. Энэ үед сонирхол татсан хүнтэй танилцаж мэдэх юм. Шинэ боломж гарч ирэх хэдий ч таныг төөрөгдөлд оруулах нөхцөл байдал ч бас үүсэж мэднэ. Хувийн амьдралаа дүгнэх нь ирээдүйдээ юу хийх хэрэгтэйг байгаагаа ойлгоход тусална.
Хумх: Гадаад харилцаа холбоонд асуудал гарах өдөр. Энэ үед болж буй үйл явдалд их санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас шалтгаалж байгаа юм биш. Өнөөдөр аль болох бодит амьдралтай ойрхон байх хэрэгтэй. Өмнөхөөс илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Таны ачаалал даах чадвар болон сэтгэлийн тэнхээ сайн байх бололтой. Бусдын хэлсэн үгэнд хүлээцтэй хандаарай.
Загас: Тайван зан чанар таныг энэ өдөр илтгэх бололтой. Оюун ухаанаа амар тайван байлгах шаардлагатай. Чимээ шуугиантай газраас хол бай. Сүүлийн үед ажлын ачаалал ихтэй байгаа бол бие болон сэтгэл санаагаа сайн сонс. Хэрэв таагүй мэдрэмж төрвөл хувийн төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй байж магадгүй.