Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-26

12 ордны зурхай /2023.06.27/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Сэтгэл санаандаа ирээдүйд болох үйл явдлыг төсөөлнө. Энэ нь нөхцөл байдлыг бодитоор ойлгоход хэцүү болгохоос болгоомжил. Дэмий зүйлд санаа зоволгүй өмнөх ажлаа л хий. Аливаа асуудалд хийсвэрээр хандах хэрэггүй. Уйтгартай ажилтай зууралдах нь танд таалагдахгүй ч өөр арга байхгүй бололтой. Сонирхолтой адал явдал амьдрал дээр гарахгүй байх.

Үхэр: Өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх өдөр. Өдөр тутмын ажлаа бүрэн хийж, тайван амрах цаг гаргаж байвал таатай. Тайван орчинд таны бодол санаа зөв чиглэлийг олох болно. Зарим үед хэцүү нөхцөл байдал гарсан ч бүү шантар. Та бүх асуудлаа шийдвэрлэж чадна. Шинээр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж эхлэх тохиромжтой үеийг олж мэдэр.

Ихэр: Гадаад төрхийн өвөрмөц онцлог таны сонирхлыг татна. Олны хараанд байх хүсэл ихэснэ. Ганц бие хүмүүс санамсаргүй танилтайгаа романтик харилцаа тогтоож магадгүй. Харин хайртай хосууд ирээдүйн амьдралдаа хэрэгтэй судалгааг хийх болно. Тэдэнд зарим мөрөөдлөө биелүүлэх боломж гарна.

Мэлхий: Өнөөдөр ажил хэрэг ахиц дэвшилд хүрэх байдал ажиглагдаж байна. Бага зэргийн саад бэрхшээл ажлаа улам сайн хийх хүслийг өдөөх болно. Энэ зун удаан амрах боломжгүй байгаа бол ядаж чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрөө. Зөв зорилго танд хэрэгтэй үе бөгөөд өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч бай. Нөхцөл байдлын талаар эргэцүүлэн тунгааж, хийх алхмаа хянан шалгах цаг үе.

Арслан: Энэ өдөр шинэ мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах зэрэгт таатай байна. Ажил хэргээ хэрхэн зохион байгуулах, бизнесээ яаж өргөжүүлэх талаар сайн төлөвлө. Энэ үед гарч ирсэн боломжуудыг зөв ашиглах талаар сайтар бод. Шинэ түнштэй харьцаа тогтоохыг хүсэж байгаа бол үр дүнтэй уулзалт зохион байгуул.

Охин: Уран бүтээлч хүмүүс сайн бүтээл гаргах боломжтой үе. Мөн улс төрч хүмүүс ч багагүй амжилт олно. Олон нийтийн дунд нэр хүндээ өсгөх оролдлого өөртөө байх зан чанар болон итгэл үнэмшилдээ үнэнч байх үед амжилт олно. Нэр нөлөө бүхий туршлагатай хүмүүсээс сайн суралц. Өөрийн мэддэг чаддаг зүйлээр ч бусдад боломжоороо туслаарай.

Жинлүүр: Санаа зовоох өдөр. Аливаа ажилд эрсдэл учирч болзошгүйг сануулж байна. Чухал бичиг баримттай болгоомжтой харьц. Ойр тойрныхоо хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Та асуудлыг аль болох эе эвээр зохицуулах гэж багагүй хүч зарцуулна. Гэхдээ өөрийн хүсэл сонирхлоо идэвхтэй хамгаал. Мөн амьдралын зарчим, нэр төрөө ч хамгаалах хэрэг гарч магадгүй.

Хилэнц: Хүлээцтэй байх нь маш чухал боловч цаг хугацааг зөв ашиглах хэрэгтэй. Шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч эрч хүч бага байна. Өөртөө итгэлтэй байдлаа харуулах цаг. Нэгэн хэвийн зүйлээс залхах хандлага ажиглагдах учраас хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно. Өөрийн дур сонирхолтой зүйлдээ цаг гаргах нь урам зориг хайрлана.

Нум: Тавьсан зорилгодоо хүрэх эрмэлзэл дүүрэн байна. Өөрийнхөө хүч хүрэхгүй чухал асуудал дээр бусдын тусламж авах нь оновчтой арга зам байна. Ажил хэргийн хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар. Алдаанаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ сайтар зөвлөлд. Бусдын өдөөн хатгалгаас итгэлтэй хүмүүсийн хүрээлэл л аварна.

Матар: Итгэл найдвар ихэсгэх од эрхсийн нөлөө таныг завгүй байлгана. Аль болох их зүйл амжуулахыг хичээ. Өдрийн сүүл рүү бага зэрэг эрч хүч тань буурах болно. Танд тайван амрах цаг хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Ойр дотнын хүндээ сэтгэлээ уудлах нь чухал. Ямар ч арга хэмжээнд оролцохдоо өөрийгөө эерэг талаас нь илэрхийлж байх хэрэгтэй болно.

Хумх: Удаан үргэлжилж байсан ажлаа дуусгах боломж бүрдэнэ. Тусгаарлагдмал орчинд ажлаа хийх нь илүү үр дүнтэй байх арга байна. Санхүүгийн нөхцөл байдлаа зөв тооцвол элдэв хачин зүйлд мөнгөө зарах магадлалыг багасгана. Зарим зүйлийг маргааш хийнэ гэж бүү хойшлуул. Аливааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах нь эерэг уур амьсгал бүрдэхэд сайнаар нөлөөлнө.

Загас: Гэр бүлийн амьдралдаа хатуу төлөвлөгөө ягштал баримтлах хэрэггүй. Бусдад сайхан харагдах гэж гадаад хэлбэр хөөлгүй, эрх чөлөөтэй бай. Таны хийж байгаа үйлдэл бүр ухаалаг байх албагүй. Эргэн тойрны хүмүүс үл ойлгогдом зан ааш гаргаж магадгүй. Чухал харилцаа холбоо тань буруу зүгт эргэж байгаа тул үл ойлголцол үүсэхээс сэргийлэх хэрэгтэй болно.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14