Хонь: Өнөөдөр ажил хэрэгт хүндрэл гарах магадлалтай. Амьдралын эрч хүч буурах хандлагатай. Бусдын зөвлөгөөг дагах хэрэггүй. Өөрийн зөн билэг, оюун ухаанд найд. Таны хувийн ур чадвар энэ өдрийн сөрөг хандлагыг зогсоож чадна. Та зарим зүйл дээр буулт хийх хэрэгтэй байх.
Үхэр: Од эрхсийн нөлөөллөөр та аливаа зүйлд эергээр хандахаар байна. Хэтэрхий хурдан амжилт хөөсний хэрэггүй. Удаан хугацаанд төлөвлөсөн ажил хэргээ эхлүүлэх магадлалтай. Гэрээ хэлэлцээр болон худалдаа наймаа хийх тохиолдолд санхүүгийн ашгийг сайтар тооцсон байх хэрэгтэй.
Ихэр: Хүмүүсийн өгсөн зөвлөгөөнөөс илүү өөрийн зөн совиндоо итгэвэл буруудахгүй бололтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол биеэ хэрхэн авч явах талаар сайн анхаар. Од эрхсийн нөлөөг өөртөө давуу тал болгох боломж багахан ч болтугай байгаа гэдгийг байнга санаарай. Зарим гаднын нөлөө таны эсрэг байх тул анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй.
Мэлхий: Нөхцөл байдал өөрчлөгдөх үед бэлэн бай. Таны бодсон төлөвлөгөө хэрэгжихийн тулд илүү идэвх гаргаж, тухайн үйл явцыг удирдах хэрэгтэй болно. Амьдралд тань чухал нөлөө үзүүлэх үйл явдал болох магадлалтай. Сонирхолтой, хойшид дурсагдах уулзалт болно. Зөв үедээ зөн совингоо дагаарай.
Арслан: Өөрийн орчин тойронд хэрэгтэй өөрчлөлтийг хийх нь цагаа олно. Хэтэрхий их ажилтай байсан бол хэсэг завсарлаж салхинд гараарай. Өөрт хэрэгтэй ямар нэгэн зүйл худалдан авах нь сайхан санагдана. Од эрхэс ажлын нөхцөл байдлаа өөрчлөх шинэчлэх нь зайлшгүй болсныг сануулж байна. Гэхдээ гэнэтийн шийдвэр тийм ч оновчтой бус гэдгийг анхаар.
Охин: Энэ өдөр та чухал ажил төлөвлөсөн бол болгоомжтой байгаарай. Учир нь алдаа гаргах эрсдэл өндөртэй байна. Иймээс бүх үйлдлээ сайн тооцоол. Хэрүүл маргаанд татагдан орох хэрэггүй. Бусдын зүгээс ирэх дайралтад аль болох тайван ханд. Шийдвэр гаргахдаа мэдээллийн олон эх сурвалжид тулгуурла.
Жинлүүр: Хөрөнгө оруулалт хийх болон гадаад харилцаа тогтоох зэрэг ажил дээр бүх зүйлийг хяналтдаа байлга. Зөв харилцаа холбоо үүсвэл сэтгэл санаа тань сайхан болно. Аль болох төвлөрч ажиллахыг хичээ. Танд тайван орчин хэрэгтэй. Олон хүн бужигнасан газар болон эмх замбараагүй үйл ажиллагаанаас холхон байгаарай.
Хилэнц: Эерэг өдөр. Өнөөдөр та өөрийн эрч хүчийг дэмий юманд зарцуулах хэрэггүй. Гол зүйлдээ өөрийгөө дайчил. Сурч мэдэх, шинэ мэргэжил эзэмших зэрэгт таатай. Бизнес эрхлэгч нар амжилттай байна. Багш сурган хүмүүжүүлэгч нар шавиараа бахархах үйл явдал болно. Холоос ирэх мэдээ танд аз жаргал бэлэглэнэ.
Нум: Таны ажил хэргийг од эрхэс ивээх өдөр. Ямар ч бүтээлч ажил эхэлсэн тааламжтай байна. Сэтгэл санаагаа амар тайван байлгах нь чухал. Ямар ч үйл явдлыг зохицуулах ур чадвараа сайн ашигла. Таны сэтгэлгээ илүү бүтээлч байх бололтой. Холоос ирэх мэдээ өөрчлөлт хийхийг шаардана. Ахмад хүмүүсийн зөвлөгөөг анхааралтай сонсоорой.
Матар: Мөнгө олох хүсэлдээ болгоомжтой хандах өдөр. Мөрийтэй тоглоомоор аз сорих нь таныг эрсдэлд оруулна. Тооцоолоогүй мөнгө үрэх нь энгийн хэв маягаараа амьдарч чадахгүйд хүргэнэ. Гэнэтийн аз ирнэ гэж горьдсоны хэрэггүй. Мэдлэг боловсролоо сайжруулахад хөрөнгө зарцуулах нь ирээдүйд итгэх итгэл өгнө.
Хумх: Мөнгө олох хүсэлдээ болгоомжтой хандах өдөр. Мөрийтэй тоглоомоор аз сорих нь таныг эрсдэлд оруулна. Тооцоолоогүй мөнгө үрэх нь энгийн хэв маягаараа амьдарч чадахгүйд хүргэнэ. Гэнэтийн аз ирнэ гэж горьдсоны хэрэггүй. Мэдлэг боловсролоо сайжруулахад хөрөнгө зарцуулах нь ирээдүйд итгэх итгэл өгнө.
Загас: Эерэг хандлагатай өдөр. Амьдралдаа анхаарал хануулах чиглэл хүлээн авч байна. Таны нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох үйл явдал болно. Ирээдүйд хэрэг болох танилтай болно. Шинэ ажил хэргээ төлөвлөхөд сайн цаг үе. Гэхдээ ямар нэг ойлгомжгүй зүйлд татагдаж болзошгүй.