Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-29

12 ордны зурхай /2023.06.30/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таамаглаж байсан зарим зүйл өөрчлөгдөнө. Та хэтэрхий мэдрэмтгий байна. Энэ үед хов живийг бүү хайхар. Зарим нэг зүйлийг хараагүй мэт тайван өнгөрүүл. Хэрэв та асуудлыг өргөнөөр харж шийдэж чадахгүй байгаа бол маргааш хүртэл түр хүлээсэн нь дээр. Зарим хүмүүс сонирхолтой ажлын санал хүлээн авч магадгүй. Санхүүгийн асуудлаа шийдэх шинэ гарц олно.

Үхэр: Таны амьдралд орж ирэх шинэ хүмүүс сонирхолтой үзэл бодлоор шинэ боломжийг нээх болно. Эртний мөрөөдөл тань биелэх сайхан боломж ч гарч байна. Оюун санааны баялгийг материаллаг хуримтлалаас илүүд үзээрэй. Ямар ч нөхцөлд сэтгэл санаагаа хяналтдаа байлга. Өнөөдөр ажил хэрэгтэй холбоотой төлөвлөгөө амжилттай байх болно.

Ихэр: Анхаарал болгоомжтой байх өдөр. Олон зүйлийг хэтрүүлэн үнэлэх магадлалтай. Зарим хууль бус үйл ажиллагаа танд хүндрэл учруулах болно. Эрсдэлтэй үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Хариуцлагатай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хүмүүс мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Гэнэтийн шийдвэр аль болох гаргаж хэрэггүй үе.

Мэлхий: Хамтын ажиллагаанд таатай байна. Ажил хэрэг үр бүтээлтэй байж, чухал үйл ажиллагаанд оролцоно. Уулзалт, ярилцлага таны санаснаар явагдаж, нэр хүндийг тань өсгөнө. Харин хувийн амьдралд тэнцвэргүй байдал бий болох боловч та илүү хичээвэл хэвийн болгож чадна. Санаандгүй учрал шинэ хайрын романс үүсгэх магадлалтай.

Арслан: Өнөөдөр албан ажлаар удирдах шатны байгууллагад хандахад таатай. Нөлөө бүхий хүмүүс танд дэмжлэг үзүүлж болзошгүй. Санхүү мөнгөний тал дээр шаардлагатай тусламж бүтэх магадлалтай. Энэ өдөр эрүүл мэндэд халтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээ. Гарал үүсэл нь тодорхойгүй хоол хүнснээс болгоомжил

Охин: Ажлын үүрэг даалгавар хувийн төлөвлөгөөтэй зөрчилдөнө. Алба болон амины асуудлыг хольж хутгахгүйн тулд хувийн зохион байгуулалтаа сайжруул. Өнөөдөр ямар ч уур амьсгал үүссэн хамтран ажиллагсадтайгаа сайхан харилц. Ойр дотнын найзуудын харилцаанд хүндрэл гарч магадгүй. Таны тусламж дэмжлэг зарим хүмүүст маш их хэрэгтэй болж мэднэ. Өөрийгөө тус хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол хийх зүйлдээ бүү эргэлз.

Жинлүүр: Төвлөрөх хэрэгтэй өдөр. Тогтворгүй зан ааш нь олон таагүй тохиолдлыг авчрах болно. Зарим хүмүүс сэтгэл санаагаар унах магадлалтай байна. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх жижиг жажиг асуудлууд дээр хэт анхаарах нь таны тэвчээрийг барах бололтой. Сэтгэл зүйн тусламж хэрэгтэй бол бусдын саналыг хүлээн авахаас бүү нэрэлх. Аль болох ирээдүйн сайн сайхныг бодож, чухал ажилдаа л төвлөр.

Хилэнц: Өөртөө гол ач холбогдолтой зүйлийнхээ төлөө эрч хүчээ зарцуул. Хайр дурлалын харилцаанд өөрийн дур сонирхол, хэрэгцээ шаардлагыг эхэнд тавих нь зохисгүй байна. Хувийн амьдралдаа тэнцвэрийг олох үйлдэл хий. Тулгарсан санал зөрөлдөөнийг зохицуулах хэрэгтэй болно. Хэрэгтэй үед буулт хийх нь зөв үйлдэл байна. Тэвчээртэй хүлээцтэй байж, оюун бодолдоо эерэг хандлагыг төвлөрүүл.

Нум: Ажлын хамт олон харилцан ойлголцох нь таны байр суурийг бататгах болно. Өмнө нь өөрөөр бодож байсан хүмүүстэйгээ сайн ярилцсанаар та эндүүрлээ засах боломжтой болно. Өнөөдөр гадаад төрхөө анхаарч, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хайр дурлалын харилцаанд асуудал үүссэн ч аль болох нээлттэй ханд. Хосууд хэн хэнийхээ үг үйлдлийг хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцох нь чухал үе.

Матар: Харилцаа холбоонд боломж нээгдэх болно. Хэлэх гэсэн үгээ хаана ч хэзээ ч хэлэх нь таны мөн чанар боловч энэ удаа зөв цаг үеэ сонгох нь чухал. Нөлөө бүхий хүмүүст буруу ойлголт өгөхгүйн тулд хэлэх үгэндээ бодолтой байх хэрэгтэй. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой таны боломжийг дээшлүүлэх орлого орж ирж болзошгүй.

Хумх: Хийж байгаа зүйлсээ хэт төгс болгох гэж оролдох хэрэггүй. Энэ өдөр өөрийн чаддаг зүйлийг л хамгийн сайнаар, хамгийн тайвнаар хийж гүйцэтгэ. Өндөр хариуцлага ирсэн үед өөрийгөө бүгдэд хүлээн зөвшөөрүүлэх байр сууринд тавих хэрэгтэй. Хүмүүстэй буруу ойлголцох магадлал их байна. Бусдын хэлэхийг анхааралтай сонсож, буулт хийхэд бэлэн бай. Уран бүтээлч байдал урам зоригийг тань сэргээх бөгөөд энэ нь танд олон боломжийг нээж өгнө.

Загас: Амьдралын туршлага чухал өдөр. Гэхдээ ажлаа дуусгахын тулд зарим үед эрсдэл гаргах хэрэгтэй байж болох юм. Оюун санааны хувьд тайван байх бөгөөд та өөрийн зан чанарын энэрэнгүй талыг бусдад харуулах магадлалтай. Таны төлөө үнэнч байгаа хүний үр нөлөөг мэдрэх болно. Нөлөө бүхий хүний чин сэтгэлийн дэмжлэг хөрөнгө мөнгөнөөс ч үнэтэй байж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02