Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-06-30

12 ордны зурхай /07.01/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эргэн тойрныхонтой харилцаагаа сэргээхэд сайн өдөр. Хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоож чадах бөгөөд энэ нь тогтвортой ашиг орлого авчрахад тусална. Удаан хийсэн ажил тань муугүй ашиг орлого оруулж эхлэх магадлалтай. Хамтын ажиллагааны ашигтай саналыг хүлээж аваарай. Бусдын өгсөн зөвлөгөө таны хийх өөрчлөлтөд ашиг тусаа өгнө.

Үхэр: Зөв хандлага таныг өөртөө итгэлтэй байж, нөхцөл байдлыг эергээр үнэлэхэд тус болно. Зарим үед хийхээр төлөвлөсөн зүйлээ хойш нь тавиад найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөхөд бэлэн бай. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Та өөрийгөө дөвийлгөх байдлаа хойш тавьснаар амжилтад хүрэх болно гэдгийг бүү мартаарай. Эрүүл мэнддээ сайн анхаарч, сайхан амрах нь чухал цаг үе.

Ихэр: Амьдралын эрч хүч, урам зоригийг мэдэрнэ. Өөртөө итгэлтэй байдал, шийдвэр гаргах чадвар амжилт авчирна. Өмнөх ажилдаа хэт улайрч ойр дотнын хүнээ гомдоож байсан бол энэ алдаагаа одоо засах цаг. Сайхан гэр бүл ирээдүйн амжилтын тань гол тулгуур гэдгийг сана. Од эрхсийн тааламжтай байрлалыг ашиглаж хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байх цаг зав гаргаарай.

Мэлхий: Аливаа нөхцөл байдлыг урьдчилан мэдрэх чадвар танд бизнесийн бэрхшээлийг давах хүч чадал өгнө. Өнөөдөр ашигтай хэлцэл хийж магадгүй. Өөрийн хийж чадах боломжоос илүү их хариуцлага хүлээх нь алдаа болно. Таны ажлын ур чадвар сайн байх ч тооцоолоогүй нөхцөл байдал хүндрэл учруулж магадгүй. Хэрвээ та цагаа зөв хуваарилж чадвал их ажил амжуулах болно.

Арслан: Сайхан амрах үе тул өдрийг таалан угт. Өнөөдөр хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг байлгах хэрэгтэй болно. Хайр дурлалын сайхан харилцаа таныг урам зоригтой болгоно. Од эрхэс гэр бүлийн харилцаанд сайхан нөлөө үзүүлнэ. Ямар ч асуудлыг тайван замаар шийдэх нь илүү үр дүнтэй байж чадна. Бусдад өөрийн санал бодлоо хэт тулгах хэрэггүй. Эв найрамдлаар зөв зохицлыг олж авах боломжтой.

Охин: Бага зэрэг сэтгэл зүй хямралтай байна. Бусдын нөлөөнд автах магадлалтай. Зоригтой эрэмгий зан, өөртөө итгэлтэй байдал энэ хүнд байдлаас гарахад тусална. Зугаа цэнгэлд дурлах хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар. Ажил хэрэгтээ ихэнх цагийг зарцуул.

Жинлүүр: Аливаа өөрчлөлтөд таатай өдөр. Шинэ ажил эхэлбэл ашигтай байж мэднэ. Мөн чухал яриа хэлэлцээр амжилттай болж чадна. Албан тушаалын өөрчлөлт танд нэр хүндээ өсгөх боломж олгоно. Гэхдээ хэлэх үгэндээ болгоомжтой бай. Учир нь зарим хүмүүс хэт мэдрэмтгий байж магадгүй.

Хилэнц: Өнөөдөр аливаа ажил хэрэг хурдан шуурхай явагдах болно. Ажил хэрэгч уулзалт таныг сонирхолтой хүмүүстэй уулзуулж, тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Эерэг үйл явдлууд танд хамгийн сайн сайхныг авчрах болно. Зарим хүмүүс таны хувийн орон зай руу нэвтрэхийг оролдох магадлалтай. Өөртөө хяналт тавих чадвар сайн байвал аливаа таагүй нөлөөг төвөггүй даван гарах болно.

Нум: Сонирхолтой өдөр. Өнөөдөр олон хүмүүсийн анхаарлын төвд байна. Гадаад төрх дур булаам харагдах бололтой. Харин од эрхэс хайр дурлалын асуудлаар хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Таны найдлага тавьж байсан харилцаа бүтэлгүйтвэл сэтгэлээр унана. Өөртөө итгэлтэй байхын тулд сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

Матар: Тайван өдөр ч гэлээ хэн нэгэн таны амьдралд орж ирэн, үймүүлж магадгүй. Хэрүүл маргаан үүсгэхээс өмнө юу болж буйг ойлгох хэрэгтэй. Од эрхсийн нөлөө энэ өдөр хэрэгтэй өөрчлөлтийг авч ирэх байх. Иймээс ирээдүйнхээ талаар шийдвэр гаргахад сайн. Ямар нэг чухал төлөвлөгөө амжилттай хэрэгжихээр байна.

Хумх: Болгоомжтой байх өдөр. Халуун наранд удаан байх хэрэггүй. Эрүүл мэндийн хөнгөн асуудалд ч таны ажилд нэлээд саад учруулна. Хайр дурлалын хувьд азтай байгаа хэдий ч харилцаагаа урт удаан хугацаанд авч үлдэх эсэх нь өөрөөс тань шалтгаална. Зүүд зөнтэй байх тул зүүдээ манаарай.

Загас: Болгоомжтой байх өдөр. Халуун наранд удаан байх хэрэггүй. Эрүүл мэндийн хөнгөн асуудалд ч таны ажилд нэлээд саад учруулна. Хайр дурлалын хувьд азтай байгаа хэдий ч харилцаагаа урт удаан хугацаанд авч үлдэх эсэх нь өөрөөс тань шалтгаална. Зүүд зөнтэй байх тул зүүдээ манаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02