Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-02

12 ордны зурхай /07.03/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ өдөр бусдын анхаарлын төвд байх бололтой. Гадаад үзэмж сайжирна. Шинэ дотно харьцаа, хайрын учрал энэ өдөр тохионо. Энэ өдөр ирээдүйнхээ төлөвлөгөөг боловсруулах нь таатай. Таны харилцаа холбоо үр дүнтэй байна. Өөрийнхөө толгойд орж ирсэн шинэлэг бодол санааг мартахгүйн тулд тэмдэглэж авах хэрэгтэй.

Үхэр: Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдрөөс таашаал ав. Хайрын мансууралд умба. Ихэнх хүмүүс хайрын харилцаандаа ахиц гаргана. Гэхдээ хэт яаруу зангаа хязгаарлах нь зөв. Аль болох тайван, тогтвортой байхыг хичээ. Мэдрэмтгий байдал дээд зэргээр илэрнэ. Уран бүтээлч хүмүүс энэ өдөр илүү дэвшилттэй байна.

Ихэр: Ажил хэргийн сонирхолтой харилцаа холбоо үүсэх бололтой. Таны амьдралд ямар нэг аз завшаан билэгдсэн үйл явдал болно. Өдөр тутмын үйл ажиллагаандаа өвөрмөц хандлагыг хүлээн авахад нээлттэй бай. Зарим хүмүүсийн удаан бодсон аяллын төлөвлөгөө биелнэ. Гэхдээ аялал зохион байгуулахад бодсоноос илүү их мөнгө зарцуулах шаардлага гарч ирж магадгүй. Ажил амралтаа зөв хослуулах нь ядаргааг тайлах болно. Өвдөхгүйн тулд эмчилгээ хийлгэж, хоол хүнсэндээ анхаарал тавих үе.

Мэлхий: Од эрхэс танд ямар ч үйл ажиллагааг гүйцэтгэх боломж өгч байна. Та зөн билиг болон дотоод хүч тэнхээ ихтэй байна. Өөрийгөө болон бусдыг өрөвдөх сэтгэл төрнө. Нийгмийг өөрчлөх үйл явдалд сайн дураар оролцох хүсэл төрөх байх. Хэн нэгэн танд хүчтэй нөлөөлж, өөрийнхөө сэтгэл санааны байдлыг ойлгоход тусална. 

Арслан: Зохион байгуулалт сайтай ажилладаг хүмүүсийн хувьд маш бүтээлч өдөр болно. Чухал ажил хэрэг амжилтад хүрэх боломжтой үе. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадвал сайн үр дүнд хүрнэ. Орчин үеийн техник технологийн нээлтийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Шинэлэг салбарт хүчээ үзвэл үр дүнтэй байх болно.

Охин: Эелдэг зан, саруул оюун ухаан амжилтын түлхүүр байна. Нийтэч, санаачилгатай байх нь албан тушаал дэвшүүлнэ. Танд чухал үүрэг гүйцэтгэх боломж олдох тул өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэр бүлийн асуудал үр дүнд хүргэнэ. Сэтгэл санааны байдлаа чөлөөтэй илэрхийлэхээс бүү ай. Гэр бүл дэх амар амгалан байдал таны сэтгэлийн энэрэнгүй байдлыг тэтгэнэ. 

Жинлүүр: Тав тухгүй байдал сэтгэлд түгшүүр үүсгэх боловч амархан арилна. Та сэтгэл санаагаа цэвэрлэ. Хэдийгээр бага зэргийн гомдолтой байгаа ч бусад хүмүүс хүлээн авахад бэлэн бай. Та шийдвэр гаргахдаа итгэлтэй байх хэрэгтэй. Хайртай хүн болон гэр бүлийн хүмүүс тань таныг дэмжиж туслахад бэлэн байна. 

Хилэнц: Амьдралын сайхан мөчийг бүрэн мэдрэх хэрэгтэй. Аль болох өөрийн дуртай зүйлийг хийхийг хичээ. Гэхдээ хийж буй ажлаасаа төвөгшөөх хэрэггүй. Ашигтай боломж хайж эхлэхээсээ өмнө оногдсон ажлаа хийж дуусгахыг хичээ. Хайртай хүмүүстэйгээ хамт цагийг зугаатай өнгөрөөх төлөвлөгөө гаргаарай. Сонирхолтой газраар аялж, өвөрмөц зүйлийг үзэж сонирхох нь бүгдэд аз жаргал бэлэглэнэ. 

Нум: Таны эрч хүч сул байна. Нийгмийн байгаа байдал танд баяр жаргал авчрахгүй байгаа мэт санагдана. Гэвч үүнийг хүндээр бүү тусгаж ав. Бага зэрэг амарч, жижиг зүйлээс ч таашаал ав. Гэр орноо цэвэрлэн, өөрчлөлт хийх нь тав тухыг нэмэгдүүлж, сайн үр дүнг авчирна. Хөгжим чагнан сэтгэлээ тайвшруул. Эргэн тойрондоо өөрийн тав тухыг нэмэгдүүлэх зүйлийг бий болгоорой. 

Матар: Амьдрал болон ажил хэргийн аль аль тал дээр та сэтгэл хангалуун байна. Гэхдээ зарим хүмүүсийн үйлдэл сэтгэл гонсойлгож болзошгүй. Өөрийн мэдрэмжид найдаж болно. Өөртөө итгэлтэй байвал үүссэн бэрхшээлийг шийдэх, эргэн тойрны асуудлыг сайн тал руу нь өөрчлөх боломж олдоно. 

Хумх: Сэтгэлд үүссэн түгшүүр энэ өдөр арилна. Чухал мэргэжлийн хүмүүс энэ өдөр ажил дээрээ одтой байна. Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах нь ашигтай байж болох юм. Танд олон хүнээс сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байх нь чухал цаг үе.

Загас: Ажлын стрессийг идэвхтэй хэв маяг тайлах болно. Бясалгал хийж бие сэтгэлээ ариусга. Өөрийн толгойд орсон элдэв бодлыг цэвэрлэ. Эерэг зүйлээр өөрийгөө цэнэглээрэй. Арилжаа наймаа хийх бол болгоомжтой байгаарай. Аливаа зүйлийг худалдан авахаасаа өмнө сайтар шалгахгүй бол та дэмий зүйлд мөнгөө үрэх орно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02