Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-03

12 ордны зурхай /07.04/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эрч хүчээ дайчлан ажиллаж чадсан хүмүүс таатай мэдээ сонсоно. Харин таныг буруу тийш татах үйл ажиллагаанаас холуур яв. Өнөөдөр эрүүл мэндийн байдлаас болж асуудал үүсэж магадгүй ч зохих арга хэмжээг цаг алдалгүй авбал хэвийн байдалдаа удахгүй эргэн орох болно. Архи тамхи зэргийг хэрэглэхээс зайлсхий

Үхэр: Тулгарсан бэрхшээлийг хэт эмзгээр хүлээж авах хэрэггүй. Нөхцөл байдал ээдрээ төвөгтэй байсан ч асуудлыг эергээр шийдвэрлэх боломж үргэлж бий гэдэгт итгэлтэй бай. Үр хүүхэдтэйгээ харилцахдаа тодорхой бус хандлага гаргахаар байна. Идэвх чармайлт гаргаснаар та үл ойлголцлыг арилгах болно.

Ихэр: Өнөөдөр та хүлээцтэй байвал амар амгалан байдал сайхан хайрын амтыг мэдрэх болно. Танд ажиллахад хүндрэлтэй байх тул амралтаа зохион байгуулах талаар бод. Гэр бүлтэйгээ байгалийн үзэсгэлэнтэй газар уруу зугаалах төлөвлөгөө гарга. Ганц бие хүмүүс ямар нэг олныг хамарсан нийгмийн үйл ажиллагаанд оролцвол романтик хайртай учирна

Мэлхий: Амьдралдаа чухал шийдвэр гаргах нь өдөр тутмын хэвшмэл байдлаас гарах арга байх болно. Нөхцөл байдлаа бодитоор дүгнэж чадах юм бол өөрчлөлт нь өнөөдөр алдсан ч ирээдүйд илүүг хожихоор байгааг ухаарах болно. Хэрэв та хариултыг нь мэдэхгүй байгаа л бол зүгээр хувь заяандаа бүхнийг даатга. Цаг нь ирэхээр бүх зүйл болдгоороо л болно. Харин өөрийн бие даасан байдлаа алдахаас болгоомжил.

Арслан: Ажил хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэх хэрэгтэй. Огт мэдэхгүй ажил хийх хэрэг гарвал сайн судалж, болгоомжтой хандаарай. Таны тэвчээртэй байх эсэхээс цаашдын ажил хэргийн амжилт шалтгаална. Эрүүл мэндээ анхаар. Өдөр бүр тодорхой цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зориулах юм бол сайн үр дүнтэй.

Охин: Өнөөдөр та албан харилцааг хялбархан шийдэж чадна. Өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Ажлынхаа үндсэн чиг шугам руу анхаарлаа чиглүүлж, нямбай ажилла. Ойр дотнын хүмүүстээ ямар нэг муу зүйл хийсэн бол уучлалт гуй. Хайр дурлалд тааламжтай уур амьсгал авч ирнэ. Таны тэвчээр гэр бүлийн тайван, ая тухтай байдлыг хадгалахад тусална

Жинлүүр: Урьдын зөрчилтэй байдал сайжирна. Од эрхсийн байрлал танд ашигтай болж, удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын суурь тавигдана. Энэ өдөр хувийн харилцаагаа сайжруулахад таатай. Харин хуучны дурсамж, сэтгэлийн шарх нь эв найрамдалтай харьцаа тогтооход саад болно

Хилэнц: Хуурах хандлага гарч байна. Та бусдын төлөө өөрийн эрх ашгаа хойш тавихыг үгүйсгэхгүй. Танд итгэлтэй найз нөхөд тань туслах болно. Хайр дурлалын асуудалд орооцолдох магадлалтай. Сэтгэлээр унавал биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурна. Мөн гаднын нөлөөнд хэт мэдрэмтгий болж магадгүй.

Нум: Амьдралын хэмнэлд уйтгарлаж гуниглах хэрэггүй. Түргэн загналгүй өмнөх ажлаа уур уцааргүй хий. Өөр ямар нэг боломж хайж эхлэхээсээ өмнө одоогийн ажлаа хийж дуусгахыг хичээ. Чөлөөт цагаараа гадагшаа гарч, өөрийнхөө дуртай зүйлийг хий. Хайртай хүнтэйгээ амралтад явж цагийг зугаатай өнгөрөө. Эсвэл олон хүмүүс цуглардаг газраар явж, кино жүжиг үз.

Матар: Хэтэрхий их ажлын ачаалал танд төвөгтэй байх бололтой. Таны нэр хүнд болон ажлын үнэлэмж буурч болзошгүй. Түргэн амжилт олох гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Зугаа цэнгэл, хөнгөмсөг шийдвэрээс зайлсхий.

Хумх: Бодол санаандаа төсөөлсөн сайхан төслийг ажил хэрэг болгох нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр таны сэтгэл санаа тавгүй байгаа бол ямар нэгэн шийдвэр гаргахыг түр хойшлуулж болно. Олон хүмүүстэй харьцах юм уу шинэ зүйл худалдаж авах нь таны сэтгэлийг сэргээх болно. Бага зэргийн зугаа цэнгэл танд амьдралын шинэ амтыг мэдрүүлнэ.

Загас: Олсон орлогоо хэт их хэрэглээний зарлагадаа хүргэх нь хэцүү болно. Таны мэдрэмж өндөр байгаа нь зөв шийдвэр гаргахад тусална. Гэхдээ санхүүгийн асуудлаа шийдэх арга замыг өр зээл гэж сонговол оновчгүй шийдвэр байх болно. Жижиг гэлтгүй ажлыг идэвхтэй хөөцөлдөн, дор дор нь шийдвэрлэвэл ашиг орлого нэмэгдэнэ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14