Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-04

"Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Алтай-Улиастай чиглэлийн нислэгийг цуцалсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МИАТ ТӨХК-аас Улаанбаатар-Алтай-Улиастай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. 

"Улаанбаатар-Алтай-Улиастай-Улаанбаатар чиглэлийн 07-р сарын 3-ны өдрийн ОМ061 аяллын нислэг Улиастай хотод 11:13 цагт буух хуваарьтай байсан боловч тус хотын Доной нисэх буудал орчимд үүлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдан агаарын хөлөг буух боломжгүй байсан тул нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагаар Улаанбаатар хотын “Чингис Хаан” ОУНБ-д 12:26 цагт буусан.

Цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын дагуу Алтай-Улиастай чиглэлийн нислэгийг цуцалсандаа зорчигч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье" 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26