Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-18

12 ордны зурхай /07.19/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өөрийн дүр төрх болон үзэл санаагаа өөрчлөх нь сонирхолтой байна. Ирээдүйд амьдралаа хэрхэн сайжруулахыг хүсэж байгаагаа жагсааж бичээд, өдөр бүр өөртөө шинэ зорилго тавь. Өнөөдөр таныг сайн мэдээ баярлуулна. Хайртай хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүл. Тэд таны ганцаардлыг хуваалцах болно.

Үхэр: Өнөөдөр та эрч хүчтэй амьдралын баяр баясгалантай байна. Гэхдээ сэтгэл хөөрөлд автвал зөв шийдвэр гаргах, эрүүл саруулаар сэтгэхэд төвөгтэй байх болно. Зарим хүмүүс ажлынхаа үр дүнд урам хугарна. Гэнэтийн учралд өөрийн мэдрэмжээр хандах хэрэгтэй болно.

Ихэр: Өнөөдөр ямар ч нөхцөл байдал тулгарсан нэмэлт үүрэг даалгаврыг тайван хүлээн ав. Ухаалаг зан төлөв шинэ боломжийг авчрах магадлалтай. Өөртөө итгэлтэй байж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд үз. Бусад хүмүүст тэгтэл найдах нь сайн биш үе. Бусад хүмүүсийг амлалтдаа хүрэхгүй байсан ч тэдэнд гомдох хэрэггүй.

Мэлхий: Хуучны танилаас сонирхолтой мэдээ авах магадлалтай. Ойрын хүрээллээс таны амьдралд сайнаар нөлөөлөх уур амьсгал илэрнэ. Ажилд саад тээг болох олон уулзалт байгаа тул хэрэгцээгээр нь зааглаж ялга. Өөрийн хүслийг бусдын сонирхолтой нийцүүлэх гэх нь улам амаргүй болно. Тантай санаа нийлэх хүмүүстэй ажиллах нь тааламжтай байдал болон баяр хөөрийг бэлэглэх болно.

Арслан: Чухал хэрэгцээ гарсан ч үнэтэй худалдан авалтаас зайлсхий. Хангалттай мөнгөтэй хүмүүс ч сэтгэл хөдлөлөөр эд хөрөнгө худалдан авах нь зохисгүй үе. Энэ үед та сайн сонголт хийж чадахааргүй байна. Өнөөдөр дуртай ажлаа хийж байхдаа өөрийнхөө мөрөөдлийн ертөнцөд байгаа мэт санагдана. Зарим тохиолдлоос болж хайртай хүнээ гомдоох магадлалтай тул халамжтай анхааралтай байгаарай.

Охин: Адал явдал хөөцөлдөх хүсэл төрнө. Гэхдээ эрсдэлтэй үйлдэл хууран мэхлэлт авчрах магадлалтайг анхаар. Шинэ хүмүүстэй тогтоох харилцаа холбоонд болгоомжтой ханд. Уран бүтээлч хүмүүс өөрийн нөөц бололцоогоо дээд зэргээр харуулахыг хичээ.

Жинлүүр: Намуухан орчин, найрсаг болзоо танд таатай байна. Мөн орон гэртээ завсар хийх, тохижуулах эсвэл байраа солих зэрэгт сайн. Энэ өдрийн од эрхсийн хандлагыг өөрийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд ашиглах нь зөв. Гэхдээ хэт их шунал хэрэггүй. Танд тууштай зан байдал дутагдаж байгааг анхаар.

Хилэнц: Энэ өдөр гэр бүлийн харилцаанд эргэлзээтэй нөхцөл үүсэж болзошгүй. Өнөөдөр аливаа үйлдлийг хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байх чухал. Хоосон цуурхалд автаж болохгүй. Од эрхсийн нөлөө өр төлбөртэй холбоотой асуудлыг сайнаар шийдэхэд тусална. Та чухал харилцаандаа болгоомжтой ханд. Сайн мэдэхгүй хэн нэгэнтэй үнэт цагаа үрэх хэрэггүй.

Нум:  Таны төсөөлөн бодох чадвар төлөвлөж байснаас илүүг хийж бүтээх боломжийг нээж өгнө. Өнөөдөр өөрийн зөн совиндоо бүү эргэлз. Бүгдийг өөрчлөх хэрэггүй. Таны сэтгэл илүү их мэдрэмтгий байгаа учраас сонирхолтой үйл явдалд хамрагдаж магадгүй. Таны ажил мэргэжлийг бусдад ойлгуулах боломж гарч ирнэ. Гаднын нөлөөг ажил амьдралдаа хэт оролцуулах хэрэггүй үе.

Матар: Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөж магадгүй. Өнгөрсөн таагүй явдал сөхөгдөх бололтой. Амьдралын үнэт зүйлээ алдаж болохгүй. Бусад хүмүүст сөрөг хандлага гаргахгүй байхыг хичээ. Нөхцөл байдал танаас хамаарахгүй ч зарим таагүй хандлагыг зогсоож чадах бололтой.

Хумх: Од эрхэс холилдмол хандлагатай байна. Ажлын хажуугаар гэр бүлийн асуудал гарч ирэн таны бага зэргийн стресст оруулна. Сайн найз болон ойр дотнын хэн нэгэн маргаан гаргавал та энэ зүйл ямар учраас бий болсныг гайхах болно. Таны буруу тийм ч их байхгүй тул зүгээр л хайртай хүмүүсээ сайн сонсох хэрэгтэй байх. Олон нийтийн арга хэмжээнд оролцвол даруухан бай.

Загас: Хууч өвчинтэй хүмүүс амарч, эмчилгээ сувилгаа хийлгэхэд тохиромжтой үе. Хувийн амьдралынхаа зарим асуудлыг шийдвэрлэх ашиг тустай байна. Уран бүтээлч хүмүүс ажлаа хийхдээ өвөрмөц арга барилаар хандвал од эрхэс ивээнэ. Эхэлсэн ажлаа дуусгах сайхан боломжийг ашигла. Та цагаа олсон шийдвэр гаргах чадвартай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14