Хонь: Өөрөө бүх асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэх хэрэггүй. Эргэн тойрныхоо хүн бүрд ачааллыг жигд хуваарилахад анхаар. Өнөөдөр хувийн ашиг сонирхлоо нууж чадах нь алсыг харсан зөв алхам байх болно. Бусдын хүсэл тэмүүллийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргаан бухимдал үүснэ. Гаднын нөлөөтэй үйлдэл хуурмаг байдлаар дүүрэн байх бөгөөд таны сонирхлыг үл ойшоож мэднэ. Тийм учраас мэдрэмжтэй, болгоомжтой бай
Үхэр: Байр сууриа сайжруулахад таатай өдөр. Энэ өдөр таныг зохих ёсоор үнэлэх болно. Энэ нь санхүүгээ сайжруулах боломж олгоно. Таны санал төлөвлөгөө дэмжигдэх болно. Харин хэт биеэ дааж шийдвэр гаргах хэрэггүй. Зав гаргахгүй бол гэр бүлийн асуудалд таны анхаарал оролцоо ихээхэн шаардлагатай байна.
Ихэр: Шинэ танилтай болох нь хуучны таагүй дурсамжийг өөрчлөх бололтой. Таны харилцаа дотнын хүмүүсийн хувь заяанд нөлөө үзүүлнэ. Танд хандсан сайхан үг, таатай үйл явдалд талархлаа илэрхийл. Эргэн тойрны хүмүүст хэт өөнтөгчөөр хандаж болохгүй. Шүүмжлэл болон бялдууч занг тэсвэрлэ.
Мэлхий: Өнгөрсөн амьдралаа эргэн харах болон ирээдүйд боломжоо ашиглах төлөвлөгөө зохиоход таатай үе. Зарим ажлаа дуусгаж байж шинэ ажил эхлэх хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаанд сэтгэл гонсойлгосон мэдээ танд таагүй нөлөөлнө. Зарим үед илрэх дорой зан нь өөртөө итгэх итгэлийг сулруулна. Ойр дотнын хүмүүс, найз нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз.
Арслан: Зарим хуучны дурсамж сэргэх болно. Таагүй дурсамжаа санаж гуниглахаас илүү таны амьдралд өгсөн туршлага талаас нь хандаарай. Өнгөрсөнд харамсах хэрэггүй. Ямар ч нөхцөл байдалд өөрийн чадах бүхнээ хийдэг байх нь чухал. Байгаа бүхнээ зүй ёсоор нь үнэлж бай. Ямар ч үед амьдралыг гэгээлэг талаас нь хараарай.
Охин: Идэвхтэй амралт, эрүүл агаарыг хослуулахад таатай өдөр. Таны тодорхойгүй зан эргэн тойрны хүмүүст муугаар нөлөөлнө. Өөртөө байгаа чухал асуудлыг зөв тодорхойлохыг хичээ. Ерөнхий хандлагаа анзаарч сайн танихгүй хүмүүстэй илэн далангүй байх хэрэггүй. Үдшийг намуухан орчинд ганцаар өнгөрүүлэхийг хичээ.
Жинлүүр: Идэвх санаачилгатай байх нь таны хийж буй ямар ч ажилд боломж дагуулна. Харин гүйцэтгэлийг сайжруулдаггүй харилцааг өөрөөсөө хол байлга. Өнөөдөр зарим зүйл таалагдахгүй бол хийгээд хэрэггүй. Уур бухимдал үүсгэх хүмүүс рүү орилж хашхирахаас илүүтэй ганцаар байсан нь дээр. Шинэ орчин хүсэж байгаа бол одоо үүнийг хийхэд хамгийн тохиромжтой цаг.
Хилэнц: Ихэнх хүмүүс энэ өдөр аялах юм уу салхинд гарах хүсэлтэй байна. Танд сайхан амралт хэрэгтэй байх болно. Хамаатан садан болон ах дүүстэйгээ уулзах нь эрч хүчийг нэмэх болно. Санхүүгийн асуудал анхаарлын төвд байна. Гэхдээ од эрхсийн нөлөө эерэг байх тул танд ашиг орлого орж ирэх болно.
Нум: Гэр бүлийнхэнтэйгээ дэмий асуудлаас болж маргаж магадгүй. Энэ нь таны эерэг энергийг барах болно. Муу зан гарган, амьдралын хэмнэлээ бүү доош нь татаарай. Биелүүлэхэд хэцүү амлалтыг өгөхөөс болгоомжил. Биеэ барихад хэцүү байсан байдлыг ойр дотнын хүмүүсийн ойлголцол үгүй хийх боломжтой.
Матар: Хувийн дадлага туршлага, ур чадвараа нуулгүй гаргаж илэрхийл. Холоос зочин ирж магадгүй учраас бэлтгэлтэй байгаарай. Хайртай хосуудын дунд ялихгүй зүйлээс болсон маргаан нэлээд их тэмцэл болж хувирах магадлалтай. Өнөөдөр бууж өгөхөөс бүү татгалз. Хэрүүл маргаанд ялагч гэж байдаггүй.
Хумх: Ирээдүйн санхүүгийн зорилтоо боловсруулах болон шинэ арга барил хэрэгжүүлэх зэрэг ажлаа хийж гүйцэтгэх хэрэгтэй. Оновчтой арга барилаар эрч хүчээ сэргээх хэрэгтэй үе. Өөртөө тав тухтай байдлыг бий болго. Хэрвээ одоогийн ажил тань таны ур чадварыг гаргаж чадахгүй байвал таныг үнэлж чадахуйц өөр ажил хайх хэрэгтэй бололтой.
Загас: Ажил хэрэг болон хувийн асуудлаа ялгаж салгах хэрэгтэй. Өнөөдөр зарим хувийн харилцаа таны ажилд ихээхэн хүндрэл гаргана. Өөртөө итгэлтэй зөв хэмнэлийг барьж ав. Хайртай хосууд ч зарим зүйл дээр санал зөрөлдөнө. Хүлээцтэй байсан нь дээр бололтой. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтайгаа учирна.