Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-25

12 ордны зурхай /2023.07.26/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Орлогын шинэ эх үүсвэртэй болох талаар тодорхой алхам хий. Ажил мэргэжлийн хүрээгээ өргөтгөх боломжийг ашигла. Хэрвээ бусдын зөвлөгөөг дагахгүй гэж байвал зөв шийдвэр гаргахад амаргүй байна. Гэхдээ хамгийн чухал зүйлийг өөрөө шийд. Ажлын баримжаагаа зөв олж, арга барилаа өөрчилж чадвал бүгдийг өөрт ашигтайгаар эргүүлнэ.

Үхэр: Эргэн тойронд тань далд хууран мэхлэлт явагдаж болзошгүй. Бусдад хууртах гэнэн алхам хийх хэрэггүй. Хашир гэж хэлүүлэхэд буруудах зүйлгүй. Хол замд гарах хүмүүс багаж хэрэгсэл болон техник төхөөрөмжөө сайн шалга. Найз нөхөд эсвэл хамт олон тань таныг хэрхэн үнэлдэг талаар мэдэх боломж олдоно.

Ихэр: Өнөөдөр таныг өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Өөрийн үнэ цэнийг мэдрэх болно. Зарим хийхээр төлөвлөсөн зүйлээ хойш нь тавиад найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд бэлэн бай. Бусадтай харилцаагаас сайжруулах хэрэгтэй болно. Би гэсэн үзлээ хойш тавьснаар л амжилтад хүрэх болно гэдгийг бүү мартаарай. Эрүүл мэнддээ анхаарч, сайн амарч байх чухал.

Мэлхий: Хуучны харилцаа сэргэх магадлалтай өдөр. Шинэхэн хайр дурлал харилцаа ч шохоорхол төдий байдлаас илүү гүнзгийрнэ. Гэр орны ахуйн чанартай өдөр тутмын уйтгартай асуудлаас гарч амьдралын гэрэл гэгээг мэдэр. Эс тэгвэл таны амьдрал нэг хэвийн болж хувирна. Од эрхэс дотнын хүнийхээ сайн чанаруудыг эергээр харж, хий хоосон мөрөөдлөө биелүүлэх гэж оролдохгүй байхыг зөвлөж байна.

Арслан: Өнөөдөр ойр дотнын хүмүүстээ тус болох хэрэгтэй байх. Өөрөөсөө ахмад хүний үгийг сайн сонсох хэрэгтэй. Амьдралын туршлага залуу насны ааг омгоос илүү байх болно. Уужуу саруул ухаан, хэрсүү байдал танд хожлыг авчирна.

Охин: Хайртай хүнтэйгээ үүсгэсэн үл ойлголцлоо харилцан тайван ярилцвал шийдэж болох байх. Тогтворгүй нөхцөл байдлаас түр хөндийрөн, хэсэг зуур ганцаараа байгаад үз. Ганцаараа гадуур алхан, байгалийн сайхныг харан сэтгэл хөдлөлөө арилга. Стресст орсон хүмүүсийн хувьд мөргөл бясалгал болон нам гүм газар тус болно.

Жинлүүр: Өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн бай. Мөргөл бясалгал үйлдэж, алив муу зүйлийг тэвч. Олон нийтийг хамарсан найр наадмаас хол яв. Бие өвдөх магадлалтай тул болгоомжтой бай. Биеийн ерөнхий хүч тамир сульдах, таагүй мэдээ хүлээн авах магадлалтай. Дуу шуугиан, хэрүүл уруулаас хол амрахыг хичээ.

Хилэнц: Зарим үед бардам зангаас болж бусдаас хэрэгтэй дэмжлэг тусламжийг авахгүй байх болно. Өөрийгөө бүх зүйлийг чадна бодохын оронд бодит байдлыг хүлээн зөвшөөр. Таны эрч хүч, урам зориг багасах үед эргэн тойрондоо таагүй уур амьсгал бий болгож магадгүй. Иймээс өөрийн зан чанарыг илүү хянаарай.

Нум: Эрч хүч их байх тул ажил хэрэгт бэрхшээл тулгарсан ч түүртэхгүй бололтой. Тавьсан зорилгоо дахин эргэн хар. Гэхдээ чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ харилцагчдаа хэт их итгэхээс татгалз. Эрсдэлтэй үйл ажиллагаанд татагдан орох магадлалтай. Өөрийн эрч хүч, хүсэл зоригоо зөв зүйлд зарцуулах хэрэгтэй.

Матар: Идэвхтэй амьдрах нь таатай, сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Сайн дурын ажил хийх нь таныг бусдад нөлөөлөх чадвартай болгоно. Хэрэгцээгүй зүйлд хэт их мөнгө зарцуулахаас татгалз. Хэрвээ амралтаа авч аялах гэж байгаа бол явах газраа сайн судалж, хэрэгцээтэй зүйлээ цуглуулж эхлэх хэрэгтэй.

Хумх: Ашигтай наймаа хийж санхүүгээ дээшлүүлэх өдөр. Шинэ танилтай болох магадлалтай байна. Хурц ухаантай байж, өөрийн гайхалтай зөн совинг мэдэрнэ. Шинэхэн харилцааг ойлголцолд хүргэхэд тааламжтай. Харин асуудлыг зөнд нь орхихгүй байхыг хичээ. Архины дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Ихэнх цагийг гэр бүлдээ зориул.

Загас: Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Эрч хүчтэй болохын тулд сэтгэл санаагаа цэвэрлэ.Ганц бие хүмүүс хэн нэгэн онцгой хүнтэй учрах боломжтой. Харин та өөрийн зүрх сэтгэлийг илэрхийлэхдээ хэт түрэмгий байх хэрэггүй. Гэхдээ танд таатай сэтгэгдэл төрөхгүй бол өөрийн мэдрэмжээ дотроо хадгалах шаардлагагүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14