Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-27

12 ордны зурхай /07.28/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Гэнэтийн төсөөлөөгүй үйл явдал санхүүгийн асуудал авчирна. Санамсаргүй тохиолдолд сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Ажлын түншлэл сайн байх ч бусдын атаархалд өртөх хандлага их байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие хүмүүс зуурдын хайрын богинохон жаргалд автах хэрэггүй. 

Үхэр: Өнөөдөр таатай өдөр болно. Ихэнх хүмүүс эрч хүчтэй байна. Таны оюун ухааны мэдрэмж өндөр байна. Хайртай хүндээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Зарим хүмүүс өмнө нь тулгарсан бэрхшээлийг шийдэлгүй орхисон бол одоо гүйцээх цаг нь болжээ. Харин бичиг цаасны ажил дээр буруу ойлголцол гарахаас болгоомжил.

Ихэр: Сайн мэдэхгүй асуудалд хянуур байх нь чухал. Шинэ, соргог зүйлд тэмүүлэх байдал, өөрчлөлт хийх хүсэл таныг эрсдэлтэй алхам, болчимгүй зүйлд орооцолдоход хүргэж болзошгүй байна. Эрс өөрчлөлт хийх оролдлого эсвэл хэцүү зүйлд аз сорих зэрэг нь их хэмжээний санхүүгийн алдагдалд хүргэх эсвэл сэтгэл санааны байдлыг муутгаж мэднэ.

Мэлхий: Ажил хэргийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Хэрвээ энэ бүхнээс юу хүсэж байгаагаа зөв, оновчтой тодорхойлж чадвал танд ихээхэн тус болно. Урилгагүй зочид тав тухыг алдагдуулна. Та өөртөө итгэлттэй байж, юу танд хэрэгтэй байгаа талаар зөв мэдрэхэд суралц.

Арслан: Од эрхсийн нөлөөгөөр аливаа саад бэрхшээлийг ч өөртөө ашигтай болгох боломж нээгдэж байна. Таны чухал хүсэл биелж болзошгүй. Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохыг хичээх бололтой. Мөнгө санхүүгээ хэрхэн дээшлүүлэх талаар санаа зовно. Энэ нь амархан шийдэгдэх боломжгүй ч гарц харагдах бололтой.

Охин: Ажил хэргийн асуудал ар араасаа цуван гарч ирэх бололтой. Бизнес эрхлэгч нар тун завгүй байх болно. Харин удирдах албаны хүмүүс бусдын саналыг сайн сонсож, шийдвэр гаргах цаг үе. Энэ үед албан ажлаа цэгцлэхийн хажуугаар хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх хэрэгцээ гарах магадлалтай.

Жинлүүр: Зохисгүй үйл явдал, хууль бус ажиллагаа, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэрэгт бүү орооцолд. Ирээдүйгээ хамгаалахын тулд сайн мэдэхгүй үйл ажиллагаанаас болгоомжил. Ажлаа эртнээс зохицуулахгүй бол дараа нь хуримтлагдсан их ажилд дарагдаж магадгүй. Гэхдээ ажил амралтаа зохицуулж, биеийн дархлаагаа сайжруул. Хүнд хэцүү ажлаа түр хойшлуулахыг од эрхэс анхааруулж байна.

Хилэнц: Томоохон эд зүйл худалдан авахаа хойшлуул. Баяр ёслол, найр наадамд оролцох байдлаа эмхэлж цэгцэл. Ашиг сонирхол нийлэх хүмүүстэй хамтрах цаг болсон бололтой. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Хэрвээ таны төлөвлөгөө ирээдүйтэй гэж санагдвал хамтын ажиллагаа үр ашигтай байх болно.

Нум: Эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хичээ. Таны итгэмтгий занг бусад хүмүүс амархан ашиглаж мэдэх юм. Энэ өдөр од эрхсийн нөлөө ажлаа шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөтгөх шаардлагад хүргэж болзошгүй. Зарим нөхцөл байдлаас болж түрэмгий зан байдал ажиглагдах бөгөөд тэвчээртэй байхгүй бол гарсан үр дүнд сэтгэл дундуур байх бололтой.

Матар: Эртлэн босож, өөрийн ажлаа амжуулахад бэлэн бай. Эрч хүч танд аз жаргал, өөрөөрөө бахархах сэтгэлийг бэлэглэнэ. Хэрвээ та шүтлэгтэй бол сүмд очин залбирч, сүнслэг орчныг мэдэр. Аливаа зүйлийг нарийвчлан тооцоолох чадвараа ажил хэргийн ашигтай гэрээ хийхэд зориул.

Хумх: Хянуур нямбай хандлага чухал өдөр. Зарим үед өөрчлөлт хийх нь сайн нөлөө үзүүлнэ. Эрх чөлөөтэй байх гэсэн хүсэл чинь таныг аяллын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зам руу хөтөлнө. Шинэ өөрчлөлт хийхдээ өөрийнхөө хүсэж байгаа амьдралын хэв маягаа эргэж нэг бодоорой.

Загас: Дутуу үлдээсэн ажил хэрэг таныг хойш чангаана. Төлөвлөөгүй цагийг ажил дээрээ өнгөрүүлэх хэрэгтэй болно. Энэ үед ажлын ачааллаасаа болоод гэр бүлдээ хайхрамжгүй хандаж болохгүй. Хайртай хүмүүстээ бодож явдаг зүйлээ илэрхийлэх нь тэдэнд маш их таалагдах болно. Сэтгэлийн нандин дурсамж бүтээх цаг зав заавал гаргаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14