Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-07-28

12 ордны зурхай /07.29/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Ашиг орлого оруулах ажил хэрэг урагшилж, санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд таатай нөлөөлөх болно. Энэ цаг үед хөрөнгө оруулалтаас тогтмол ашиг олох боломж байна. Харин хамтын ажиллагаанд хувийн ашиг сонирхлоо хойшлуул. Залуу хүмүүс зугаацаж цэнгэх цагаа багасга. Ирээдүйдээ хэрэгтэй чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх талаар анхаарах нь чухал байна.

Үхэр: Сэтгэл зүйн хувьд анхаарах өдөр. Аливаад уян хатан байх нь танд харилцаа холбоо тогтооход тус нэмэр болно. Ажиллах чадвар, эрч хүч сайн байгаа тул олон зүйлийг амжуулж чадна. Гэхдээ эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж ажиллаарай. Эрүүл агаарт амрах боломжийг өөртөө олго.

Ихэр: Эелдэг зөөлөн байх нь чухал ч цаг нь болохоор өөрийн гэсэн үзэл бодлоо эрс шийдэмгий хамгаалах эр зоригоо хуримтлуул. Гэхдээ сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ үед санхүүгийн үйл ажиллагаандаа ач холбогдолтой өөрчлөлт хийнэ. Чухал гэрээ байгуулах хүмүүс мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Гэр бүлийн харилцаагаа сайн зохицуулах шаардлагатай. Зуурдын хайрын учралыг хянахгүй бол дараа нь харамсаж магадгүй.

Мэлхий: Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн байдлаар сэтгэл зовох байдал ажиглагдах юм бол цаг алдалгүй эмчид үзүүлээрэй. Хүндрэх магадлал өндөр. Өнөөдөр өөрийн мэдэлгүй таагүй үйлдэл хийхээс болгоомжил. Хууч өвчиндөө мэргэжлийн сайн эмчийн зөвлөгөө авахыг чухалчил.Харилцаанд үл ойлголцолд хүрч магадгүй. Бусадтай харьцах чадвар дутагдах нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө.

Арслан: Өөрийн нөхцөл байдлаа сайжруулах хэрэгтэй. Сэтгэлд таалагдсан бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь тааламжтай байдал үүсгэнэ. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг харгалзалгүй өөрийн асуудлуудыг шийдэх хэрэггүй. Гэр бүлдээ цаг гарга. Үр хүүхэдтэй холбоотой өөрийн үүргийг биелүүл. Өөрт байгаад сэтгэл хангалуун бай.

Охин: Ойр дотнын хүмүүсийнхээ сайн талыг олж хар. Мөн тэднийг өөртөө ямар чухал хүмүүс болохыг тунгаан бод. Гэр оронд асуудал гарвал сайн бодож, тунгааж байж шийдэх арга замыг гаргах хэрэгтэй. Хэрэв та гэртээ зочин урьсан бол энэ нь сайхан санаа байх болно. Гэхдээ та хэтэрхий их зарлага гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Жинлүүр: Өрсөлдөөнт нөхцөл байдалд бий болно. Энэ нөхцөл байдлыг өөрийгөө илүү шахаж, ур ухаанаа хөгжүүлэх боломж гэж хараарай. Гэхдээ хэт амиа бодсон байдлаас болж багаар ажиллах болон бусдын үгийг авахгүй байхаа болгоомжил. Өөрийн нэрэлхүү занг умартан, ажлаа сайн мэддэг хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал үр дүнд нь танд маш их зүйл ирэх болно.

Хилэнц: Хийх бүтээх гэдэг үргэлж амархан байдаггүй. Харин шантрах хэрэггүй. Дандаа бэрхшээл тохиолдлоо гэж гомдоллох хэрэггүй. Бүгдийг өөрт оногдсон хувь заяа гэж хүлээн авбал та төлөвлөсөн ажлаа амжуулж чадна. Цагийг хий дэмий, үр ашиггүй өнгөрөөх хэрэггүй. Тэгэхгүй бол та хожим харамсаж, толгойгоо шаах болно гэдгийг санаарай.

Нум: Өнөөдөр худалдаа арилжаа хийхдээ буруу тооцоо хийх магадлалтай байна. Томоохон төлөвлөгөө бүү боловсруул. Зөвхөн гэр ахуйн чанартай ажлаа хий. Элдэв уулзалтууд сайн үр дүн авчрахгүй тул хойшлуул. Зугаа цэнгэл хорт зуршлаас хол бай. Хувийн амьдралд тань том байр суурь эзэлдэг ойр дотнын хүмүүсээ сонсох хэрэгтэй бололтой.

Матар: Гэр бүлийнхэнтэйгээ амарч, хөгжилдөхөд цаг гарга. Од эрхсийн тохиол нь танд дотоод хүнтэйгээ ярилцахад сайнаар нөлөөлөх болно. Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ хамт байх сонирхолтой үйл ажиллагааг олох бөгөөд энэ нь таны хүүхдүүдэд насан туршдаа мартахааргүй сайхан дурсамжийг үлдээх болно.

Хумх: Бусдыг өөртөө татах чадвартай байна. Гадаад төрх дур булаам байх тул хайр дурлалын харилцаанд амжилтаар дүүрэн байна. Энэ өдөр эрх чөлөөтэй, ихэмсэг зан тань эсрэг хүйсийнхний анхааралд байлгах болно. Гэхдээ хэт сэхүүн байх нь алдаа гаргахын эхлэл гэдгийг санаарай.

Загас: Өнөөдөр худалдаа наймаанд сайн өдөр. Гэхдээ азаа үзсэн үйлдэл хийвэл хоосон хоцорч магадгүй. Мэргэжлийн түвшингээ ахиулахыг хүсэж байгаа хүмүүс ном болон судалгааны материал сайн уншаарай. Аливаа зүйлийг сайн тооцоо судалгаанд үндэслэн хийвэл амжилт ирэх магадлал ихэснэ гэдгийг санаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14