Хонь: Амарч байгаа хүмүүс ч чөлөөтэй байдлаар бүтээлч зүйлийг төлөвлө. Соёлын арга хэмжээнд оролцох нь тохиромжтой үе. Адал явдал хайж буй хүмүүст зүгээр байх нь залхуутай байж магадгүй. Аялал хийх санаа төрвөл даруй эхэлж болно. Хэрүүл маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй.
Үхэр: Гэр бүлийн эрхэм дотно харилцааг эрэлхийлэх өдөр. Ойр дотнын хүмүүсээ сайтар сонсохыг хичээ. Бусдын өгсөн буруу мэдээллийг сайн нягталж шалгаарай. Худал цуурхал тархах магадлалтай. Зарим хүмүүс гадаад улс руу ажиллахаар явах шийдвэр гаргах бололтой. Очих газрынхаа онцлог шинж чанарыг сайн судал.
Ихэр: Гэр бүлийг баяр хөөрөөр дүүргэх үйл явдал болно. Найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барь. Гэхдээ одоо цаг завтай байсан ч удаан наргиж цэнгэх хэрэггүй. Танд амралт хэрэгтэй шүү. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй хамт амьдрах тухайд эргэлзэж байгаа бол сайтар төлөвлөсөн нь дээр байх.
Мэлхий: Эрч хүч, энергийн түвшингээ хадгалахыг хичээ. Гадуур гарснаас гэртээ тухлах нь илүү дээр болов уу. Олон нийтийн өмнө гарах нь төвөгтэй байх болно. Олны танил хүмүүс аль болох эелдэг байх нь чухал үе. Сэтгэл хөдлөлөө сайн нуух нь зөв байх.
Арслан: Энэ өдөр тайван амрах хэрэгтэй. Хэцүү ажлаа түр хойш тавь. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй баяр хөөртэйгөөр өнгөрүүлэх нь чухал. Зарим хүмүүст шинэ зорилго нэмэгдэж байх. Амьдарч буй орчноо солих боломж олж харж байна. Байраа зарах эсвэл шинэ байр худалдан авах гэж буй хүмүүст тохиромжтой үе байна.
Охин: Эрүүл мэнддээ анхаар. Зарим хүмүүсийн харшил хөдөлж болзошгүй. Хоол хүнс болон амьдрах орчиндоо сайн анхаарах юм бол амархан эмчлэгдэнэ. Амжилтад хүрэх хэцүү мэт санагдавч хэсэг хугацааны дараа бүх зүйл сайжирна. Дотоод сэтгэлийн хүчээр өөрийгөө дайчил. Эерэг сэтгэгдэл таныг хүмүүстэй харилцахад тусална.
Жинлүүр: Таны нэр хүнд өсөх болно. Сэтгэлийн дарамттай байсан бол өнөөдөр харьцангуй тайван байж, тухайн нөхцөл байдлаа амархан мэдрэх болно. Ямар нэг эд зүйл худалдаж авах гэж байгаа бол сэрэмжтэй, мэдрэмжтэй байхыг хичээ. Огт хэрэггүй зүйлийг хэт өндөр үнээр авахаас болгоомжил. Харин ирээдүйдээ хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах нь хожим сайн ашиг өгнө.
Хилэнц: Өмнөх дутуу хийж орхисон үүрэг даалгавраа гүйцээж хийхэд тохиромжтой өдөр. Хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалтдаа анхаарч, өмнө хийсэн алдаагаа засах нь гайхалтай сайхан нөхцөл байдлыг бий болгоно. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн сэтгэл зүрхэнд бүү саад бол. Дотоод хүслээ чөлөөтэй илэрхийл.
Нум: Орлогоо нэмэгдүүлэх болон ивээн тэтгэгч хайх зэрэг нь хэрэгтэй үр дүнг авчрах болно. Ойрын хугацааны зорилтоо сайн төлөвлөж байж эхэл. Эрүүл мэндийн асуудлаа сайтар анхаарах хэрэгтэй шүү. Шаардлагатай бол эмнэлгийн үзлэг шинжилгээг бүү хойшлуул. Ганц бие хүмүүс түрхэн хугацааны учралаас аль болох татгалзаарай.
Матар: Од эрхсийн тааламжтай нөлөөгөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртэй итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтад хүрэх болно. Шинэ боломж, хөгжүүлэх зүйлст бэлэн байж зорилго тэмүүлэлтэй бай. Найз нөхөд болон ойр дотнынхоо хүмүүсийг цуглуулан сонирхолтой уулзалт зохион байгуул.
Хумх: Гол зорилго тань хэзээ ч бүтэхгүй санагдсан ч бүү бууж өгөөрэй. Таныг өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал зоригжуулж, амжилт авчрах магадлалтай. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харилцан ярилцаж нээлттэй байх нь асуудлыг шийдвэрлэхэд тусална.
Загас: Таны оюун ухаан хурц байна. Чухал үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол үр дүнд хүрнэ. Мөн гадаад үзэмж ч сайжирна. Зарим мөрөөдөл бодит болоход ойрхон байна. Харин хоосон амлалт нь чирэгдэл учруулж магадгүй. Ажил амралтыг зөв хослуулах нь урт хугацаандаа амьдралд тань эерэг үр дүн авчирна.