Хонь: Таатай өдөр. Шинэ сарын төлөвлөгөөгөө самбар дээр бичиж хадаад, ажилдаа ор. Өнөөдөр ямар нэг шинэ ажил эхлэх, улс төр нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь танд сонирхолтой байна. Тухайн нөхцөл байдлаас өөртөө онцлог байдлыг мэдрэх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа анхаарал тавихаас илүү зүйлд оюун ухаанаа зориулах нь таныг хөгжүүлэх болно. Од эрхэс хүрээлэн буй орчныхоо талаар илүү ихийг мэдэж авах болон сонор сэрэмжээ дээшлүүлэх цаг болсныг анхааруулж байна.
Үхэр: Өнөөдөр завгүй өдөр болно. Амаргүй ажил хийх тул нэлээд ядарна. Харилцаа холбоогоо сайн ашиглах шаардлага тулгарах ба олон нийтийн үйл ажиллагаанаас их зүйл хүлээх хэрэггүй. Завгүй өдрийн дараа алжаалаа тайлахад туслах сонирхолтой зүйлийг бодож олоорой.
Ихэр: Хоёрдмол хандлагатай өдөр. Зарим харилцаа таны уур бухимдлыг төрүүлнэ. Амжилт олсон хүмүүс ихээхэн атаа жөтөө дундуур явах болно. Харин ойр дотнын хүмүүсийн нөхөрсөг зөвлөгөө амьдралд таатай нөлөөлнө. Сайн найзууд шинэ санаа санаачилга гаргахад туслах болно. Энэ өдөр яаруу шийдвэр гаргахаас зайлсхий.
Мэлхий: Өнөөдөр хэн нэгэнтэй ярилцахаас илүү ганцаараа байхыг илүүд үзнэ. Харилцан буулт хийхэд хэцүү байх тул хэрүүл маргаанаас хол бай. Зоримог санаа таны ажлыг царцаачихгүй л бол хэрэгжүүлэхийг хичээ. Хуучны арга барил танд хүндрэл авчрах тул илүү дэвшилтэй зүйл л туслах болно.
Арслан: Бусдыг энэрэн хайрлаж, эелдэг нөхөрсөг хандах өдөр. Өөртөө ч анхаарал халамж тавь. Хийж буй бүхнээ бусдаас ямар нэгэн байдлаар хамааралтай болгохгүйн тулд биеэ дайчлан амжилт руу тэмүүл. Хэлж, хийж буй бүхэндээ үнэнч бай. Нууцлаг хайр дурлалын харилцаа илрэх магадлалтай байна.
Охин: Ажлын өөрчлөлт шинэчлэлт таатай нөлөө авч ирэх өдөр. Гэхдээ аливаа харилцаанд уян хатан хандах хэрэгтэй үе. Өөрийн хүслийг бусдад тулгахаас зайлсхий. Амар хялбар аргаар амжилтад хүрэх гэсэн хүсэлд бүү авт. Тайван байдлаа алдахгүйг хичээ. Алсдаа бүтэх тул аливаа асуудлыг эерэг талаас нь хараарай.
Жинлүүр: Гэрээ хэлэлцээр байгуулах ажилд хэрэгт гарсан саад тотгорыг арилгах боломж гарна. Ихэнх хүмүүс энэ үед хэцүү сонголт хийх шаардлагатай тулгарна. Олон санал хүлээж авах тул эргэлзэх бололтой. Сонирхолтой үйл явдал нь таныг сэтгэл татам учралд хөтөлж магадгүй.
Хилэнц: Урам зориг дүүрэн, уйгагүй ажиллах хүсэл их байх боловч ялихгүй зүйлээс хэл ам үүсэж болох юм. Ажил хэргийн ахиц гарах болон албан тушаал дэвших боломж гарах ч олон нийтийн дунд худал мэдээлэл тарж магадгүй. Зорилгоосоо ухарч болохгүй. Чухал арга хэмжээний урилга хүлээн авсан бол олны дунд биеэ зөв авч явах хэрэгтэй болно.
Нум: Хэрвээ амралтаа авч амжаагүй байгаа бол найз нөхөд болон ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх нь эрч хүчээ нэмэх сайхан боломж байх болно. Хайр дурлалын асуудал бүгдээс илүү анхаарлын төвд байна. Шинэхэн хосууд харилцааны дараагийн шатанд орох үе. Өнөөдөр албан ажил ихтэй хүмүүс том өөрчлөлт гаргах гэж оролдоод хэрэггүй.
Матар: Та өөрийн хүрсэн үр дүнгээр бахархана. Ажил хэрэг ерөнхийдөө бүтэмжтэй байх бөгөөд зарим асуудлаа шийдвэрлэсэн бүтээмжтэй цаг үе байна. Ойр дотнынхоо хүмүүсийг өөрийн халамж хайраар дүүрэн байлгах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудал дээр болгоомжтой байхад илүүдэхгүй.
Хумх: Шинэ ажил эхлэхэд илүү таатай үе. Өмнөх дуусаагүй үүрэг даалгавраа ч эрчимтэйгээр хийж дуусгахад сайн. Ойр дотнын найзуудтайгаа холбогдож сүүлийн үеийн нөхцөл байдлыг талаар ярилцах нь үр ашигтай байна. Зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй мэдээллээ ч олж авах болно. Хайрын харилцаа таатай мэдрэмжийг төрүүлэх болно.
Загас: Туршлага судлах өдөр. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хоосон үр дүнгийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн үзэл бодол ба итгэл үнэмшлээ хамгаалахын оронд зөвхөн мөнгө олох талаар бодох нь хожим харамсах байдалд хүргэнэ. Өөрийн төлөвлөгөөндөө шинэлэг уур амьсгал оруулахыг хичээ.