Хонь: Од эрхсийн сэтгэлд хөдлөлд үзүүлэх нөлөө хүчтэй байна. Хайр сэтгэлтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Өнгөрсөн түүх дахин ил гарч ирнэ. Хуучин амраг эргэн ирэх нь танд аз жаргал гэхээсээ илүү саад бэрхшээл авчирна. Та таагүй нөхцөл байдлыг зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Хамт байгаа хүмүүстээ итгэл найдвар төрүүл.
Үхэр: Хувийн амьдралд эргэлт гарах үйл явдал болно. Бусдаас хамааралтай байх ч таны зүтгэлийг бүгд олж харна. Ихэнх хүмүүс дуртай хүрээлэлдээ байхыг хүснэ. Хэдий хичээсэн ч санаснаар болж өгөхгүй байж мэднэ. Гэхдээ та цуцалтгүйгээр тэмцэх хэрэгтэй. Мэрийлттэй хүмүүст амжилт ирэх л болно.
Ихэр: Гадаад харилцаа сайжрах бололтой. Орчин үеийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэхийг хүсэж байгаа бол гаднын орны ололт нээлтийг байнга анхаарч бай. Ажил хэрэгч хүмүүс амжилтдаа бүү эргэлз. Ирээдүйд гайхалтай амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй бай. Гаргасан төлөвлөгөөндөө илүү их анхаарал тавих хэрэгтэй үе. Мөрөөдөл тань хоосон уриа лоозон болж цаасан дээр л үлдэхээс зайлсхий.
Мэлхий: Та бусдын санаа бодлыг ойлгохдоо сайн байна. Энэ нь зарим үед тохиролцоог өөрчилж ч болох юм. Иймээс муу хүмүүсээс зайлсхийж, өөрийн замаар яв. Харин найз нөхөд тань тусламж хүсвэл туслах нь зүйтэй. Таны ажил хэрэг тийм ч сайн биш байгаа бол бүгдэд ойлгуул. Таны сайхан сэтгэл сайн үр дүнг буцаан авчрах бөгөөд нэр хүндээ өсгөвөл ашиг орлого ихсэх болно.
Арслан: Дуусгаагүй ажил хэргээ цэгцлэх өдөр. Хамт олны уур амьсгал халуун дулаан байна. Таны шинэ зүйлд хурдан дасах чадвар тань амжилтад хүрэхэд дэм болно. Шинэ хүмүүстэй танилцах нь сайн нөлөө өгөх магадлалтай. Таны ажлыг дэмжиж туслах ивээн тэтгэгч хэрэгтэй байж мэднэ.
Охин: Нөхцөл байдал амаргүй байсан ч амьдралын шалгуурыг тэсвэртэй зан даван гарна. Өмнө нь харилцаатай байсан эрх мэдэлтэй хүмүүс танд тусална. Ашигтай харилцаа үүсгэх тааламжтай нөхцөл байдлыг ашигла. Энэ нь танд урам зориг өгөх болно. Өөртөө итгэх итгэл болон тааламжтай нөхцөл байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ ав. Амьдрах орчноо шинэчилж, сайжруулахын тулд өөрөөс хамаарах бүх зүйлийг хийгээрэй.
Жинлүүр: Таны эргэн тойронд илүү тав тухтай байдал бий болно. Гэр бүлийн гишүүдээ аз жаргалтай байлгах арга хэмжээ зохиох хэрэгтэй болно. Өөрийн бодол санаагаа илэрхийлэх хүсэл идэвхжих бололтой. Бусадтай илэн далангүй ярилцах нь таныг илүү нээлттэй нэгэн болгоно. Хувийн ур чадвараа ашиглан бүтээлч зүйлийг хий. Ирээдүйдээ хэрэгтэй өөрчлөлт хийх цаг болсон бололтой.
Хилэнц: Аливаа үйл ажиллагаанд туйлын хянуур байх өдөр. Хичээж хийсэн ажил ч бүтэлгүйтэх магадлалтай. Хувь заяаны ямар ч сорилтод тэвчээртэй байж, одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Өгөөмөр сэтгэл гаргаж бусдыг уучилж сурах нь сайн туршлага байх болно. Харин өөрөө алдаа гаргасан бол түрүүлж уучлал гуй. Найз нөхөд ойр дотнынхондоо туслахдаа чин сэтгэлээсээ байхыг од эрхэс зөвлөж байна.
Нум: Өнөөдөр хянуур байх хэрэгтэй. Өөртөө цаг зав гарган эрч хүчээ зөв зарцуул. Элдэв зөрчилдөөнөөс хол байх нь ашиг тустай. Түнштэйгээ үүсгэх асуудал нь ачаалал нэмэх учраас шаардлагагүй уулзалтаа хойшлуул. Өдөр бүр тогтмол хэмнэлээр ажиллахыг хичээж байгаарай.
Матар: Бүтээлч хандлага нь үр ашигтай ажиллагааг дэмжсэнээр санаа зовох байдал багасах болно. Сонирхолтой үйл явдал ажил хэрэгт өөрчлөлт гарах бөгөөд мөрөөдлийг тань биелүүлэхэд тустай байна. Та өөрийн хүсэл сонирхлоо тодорхой илэрхийлж, ил тодоор хамтран ажиллах нь аливаа харилцаанд чухал нөлөөтэй.
Хумх: Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Харин хэт сэтгэл хөдлөл үүсвэл үндэслэлгүй дүгнэлт гарах магадлалтай. Ойр дотнын харьцаандаа зөрчил гарахгүйг хичээ. Буруу зуршилдаа хориг хязгаар тавьж, хортой үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй ханд. Таагүй харилцаа холбооноосоо татгалз.
Загас: Ачаалал ихтэй байх боловч таны амьдралын эрч хүч өндөр байна. Харин хамтран ажиллагсадтайгаа санал зөрөх магадлалтай. Зарим хүмүүс зүгээр л таныг сонсохыг хүсэхгүй байж мэднэ. Хувийн зан аашаа аль болох зөв чиглэлд байлгах нь таны нэр хүндэд сайнаар нөлөөлнө. Ур чадвар болон оюун санаагаа хөгжүүлэхэд цаг заваа зориулахыг од эрхэс зөвлөж байна.