Хонь: Болгоомжлох өдөр. Өөрчлөлт хийх болон шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Түр зуурын сэтгэл хөдлөл их тохиолдоно. Чухал шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Олон эх сурвалжийг тооцоололдоо ашиглах нь алдаа эндүүрлээ залруулахад хэрэгтэй.
Үхэр: Хүмүүстэй сайхан харилцаатай байх нь эргэн тойронд тааламжтай уур амьсгал бүрдүүлнэ. Энэ үед таны хандлага ажил мэргэжилдээ амжилт гаргах үндэс болно. Бусадтай хамтарч ажиллаж чаддаг бол ердийнхөөсөө илүү чармайлт гаргах хэрэггүй болно. Гэхдээ хэн нэгэн танд эргэлзээ төрүүлнэ. Зарим хуурамч нөхцөл байдал бага зэрэг намжтал нууцаа дэлгэхээ түр хүлээсэн нь дээр.
Ихэр: Адал явдалд дуртай хүмүүс хэвшмэл хэв маягаа халж, шинэ онцгой зүйлийг амьдралдаа оруулах хүслээр дүүрэн байна. Од эрхсийн нөлөөгөөр таны шинийг санаачлах чадвар өндөр байна. Хуучин дурсамж таныг өнгөрснөө эргэн санахад хүргэнэ. Энэ өдөр өнгөрснөө бодон гуниглах хэрэггүй. Харин зорилгоо бодон, ирээдүй рүү алх.
Мэлхий: Бүх төрлийн харилцаа холбоонд тааламжтай өдөр. Өнөөдөр та од эрхсийн ивээлд байх бололтой. Өөрийн мэдрэмжээ нээлттэй, шударгаар илэрхийлэх чадвар нэмэгдэж, хамт олондоо халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадна. Ашигтай ажлын санал болон шаардлагатай гэрээ хэлэлцээрийг сайн бодож үзэх хэрэгтэй.
Арслан: Оюун санааны эрч хүч шаардсан ажил ихсэх болно. Таны урам зоригийг сэргээх зүйл бол олны анхаарлыг татах үйл ажиллагаа байна. Ямар ч хүндрэл учирсан эцсийн зорилгоо бүү орхи. Амжилтын замд тус болохгүй зүйлээс хол бай. Зарим хэрэгцээ шаардлагаа зөв зохицуулж чадсан хүмүүст хөл дээрээ босох боломж олдож байна.
Охин: Хөгжилтэй байж, их зүйлд санаа зовохгүйг хичээ. Амьдрал бол өдөр тутмын хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгож байгаа ч цагийг аль болох зугаатай өнгөрүүл. Эерэг хүмүүс албаны ч гэр орныхоо ч бүх асуудлыг зохицуулж чадна. Шинэ харилцаа холбоо үүсгэж чадвал хожим танд хэрэг болно.
Жинлүүр: Энэ өдөр өмнө нь нуран унасан итгэл найдвар дахин сэргэнэ. Сэтгэл гонсойлгосон урьдын дурсамжаа зүгээр л түүх болгон үлдээ. Хайртай хүн тань гомдоож байсан бол зүгээр л уучил. Өөрийн тулах цэгийг зөв олохыг хичээ. Урагшаа харсан шийдвэр үргэлж зөв байх болно.
Хилэнц: Өнөөдөр шинэ танилтай харилцах бол болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна.
Нум: Од эрхсийн таагүй байрлал нь сэтгэл хөдлөл, зөрчилдөөн маргааныг авчирна. Тулгарсан бэрхшээлтэй холбоотой уур амьсгал таныг эзэмдэнэ. Та тайван байж чадвал бүх хүнд байдлыг хэвийн болгох үндсийг үүсгэж чадна. Хайртай хүнтэйгээ ухаалаг тэвчээртэй харьцахгүй бол маргаан үүснэ. Таны үзэл бодлыг дэмжихгүй үед аль болох тайван байгаарай. Ихэнх асуудал таны сэтгэлд нийцэхгүй бололтой.
Матар: Таны хүсэл зорилго бодит саадтай учирч магадгүй. Гэвч та бууж өгөх хэрэггүй. Аливаа үйл явдал таны сэтгэл санааг сорих болно. Аль болох хэвийн байж, тэмцлээ цааш үргэлжлүүлэхэд бэлэн бай. Бясалгал нь зөв алхам хийхэд тусална. Мөн таны эрч хүчийг элдэв эмийн эмчилгээгүй сэргээх болно.
Хумх: Өдөр тутмын ажлаа гүйцэтгэж байхдаа алдаа гаргахаас болгоомжил. Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ маргаан үүсгэж болзошгүй. Од эрхсийн нөлөө таны амьдралд зарим өөрчлөлт оруулна. Хэрэв нөхцөл байдал таны удирдлагаас гарвал хурдаа түр сааруулаарай. Хэрэв та ойр дотнынхон үр хүүхдүүд болон хамтран ажиллагсдынхаа хүслийг харгалзан үзэхгүй бол хэцүүхэн байдалд орох бололтой.
Загас: Өөрийн бодол санааг цэгцлэх, ажлаа төлөвлөх чадвар өндөр байна. Хүсэж байсан амжилтад хүрсэн бол бусад хүмүүсийн өгсөн хувь нэмрийг үнэлж, хариу барих нь зөв үйлдэл болно. Сонирхолтой үйл ажиллагаа таны сэтгэлийг сэргээнэ. Ганц бие хүмүүсийн сэтгэлийг уярааж чадах хэн нэгэн гарч ирнэ. Зарим хүсэл мөрөөдөл нөхцөл байдлаас үүдэн бүтэлгүйтсэн ч сэтгэл санаагаа сэргээх зүйлээс бүү татгалз.