Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-04

12 ордны зурхай /08.05/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүс амжилттай ажиллах сайхан үйл явдал тохиолдоно. Ашигтай санал хүлээн авах эсвэл нэмэлт орлого олох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Дархлаагаа сэргээн эрч хүчээ олж ав. Шинэхэн ногоо, витаминлаг хоол хүнс таныг сэргээнэ. 

Үхэр: Өнөөдөр бусдад өөрийгөө илэрхийлэх хэцүү байгаа болно. Харин зөн совин тулгарах аюулаас зайлуулна. Хэрвээ та сонирхолтой санал хүлээн авсан бол мэдээллийн ач холбогдлыг өндрөөр үнэл. Ажил хэрэгт сайн мэдээллийг зөв ашигла. Харин эргэлзээтэй мэдээллийн учрыг сайн олоорой. Бусад хүмүүсийн санаа бодлыг сонсох нь танд өөрийгөө үнэлэх итгэл найдвар өгнө. 

Ихэр: Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнд оролцох юм бол олны анхааралд өртөнө. Сайхан зантай, дур булаам байх нь бусдыг өөртөө татна. Нийгмийн томоохон үйл явдал таныг тодруулах шалтгаан болно. Төлөвлөсөн ажил тань хийж чадах хэмжээнээс илүү их цар хүрээг хамрах шинжтэй бол бусдын туслалцааг авахаас бүү татгалз.

Мэлхий: Бүх төрлийн харилцаа холбоонд тааламжтай өдөр. Өнөөдөр та од эрхсийн ивээлд байх бололтой. Өөрийн мэдрэмжээ нээлттэй, шударгаар илэрхийлэх чадвар нэмэгдэж, хамт олондоо халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадна. Ашигтай ажлын санал болон шаардлагатай гэрээ хэлэлцээрийг сайн бодож үзэх хэрэгтэй.

Арслан: Оюун санааны эрч хүч шаардсан ажил ихсэх болно. Таны урам зоригийг сэргээх зүйл бол олны анхаарлыг татах үйл ажиллагаа байна. Ямар ч хүндрэл учирсан эцсийн зорилгоо бүү орхи. Амжилтын замд тус болохгүй зүйлээс хол бай. Зарим хэрэгцээ шаардлагаа зөв зохицуулж чадсан хүмүүст хөл дээрээ босох боломж олдож байна.

Охин: Хөгжилтэй байж, их зүйлд санаа зовохгүйг хичээ. Амьдрал бол өдөр тутмын хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгож байгаа ч цагийг аль болох зугаатай өнгөрүүл. Эерэг хүмүүс албаны ч гэр орныхоо ч бүх асуудлыг зохицуулж чадна. Шинэ харилцаа холбоо үүсгэж чадвал хожим танд хэрэг болно.

Жинлүүр: Эерэг өдөр. Өмнө нь алдсан эрч хүчээ сэргээхийн тулд ямар ч асуудлыг энгийн амархан байдлаар хүлээн ав. Эрч хүч эргэн ирсэн ч зарим нөлөө сул хэвээрээ байх болно. Шаргуу хөдөлмөрлөж, өөдрөг үзэлтэй байх нь урам зоригоор дүүргэх болно. Аз сорьсон зүйл хийх нь тийм ч тохиромжгүй үе биш бөгөөд нь мөнгөө дэмий үрэх магадлалтай. Хянуур байх нь танд ашигтайгаар эргэх болно. 

Хилэнц: Эерэг өдөр боловч санамсаргүй хийсэн сонголт гомдол бухимдал төрүүлж болзошгүй. Бизнесийн уулзалт болон хайрын болзоо аль аль нь таны оролцох ёстой чухал үйл ажиллагаа бол цагийн хуваариа сайн зохицуулсан байх хэрэгтэй. Хийсэн зүйлүүд чинь хурдан бөгөөд эергээр шийдэгдэх болно. Таныг аз жаргалтай болгох зүйл дээр илүү төвлөр.

Нум: Харилцаа холбоогоо шинэчлэхэд сайн өдөр. Амьдралын эрч хүч ихсэж байна. Дотно хүмүүстэйгээ харилцахдаа гаргасан алдаа нь цаашид хүндэрч болзошгүй. Энэ үед өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь үр дүнтэй. Таны бүтээлч чадвар нэмэгдэнэ. Та даруу байвал бүх зүйл сайн байна. Өөрийн давуу тал, боломжоо олны нүдэнд ил харуулах хэрэггүй. 

Матар: Өнөөдөр од эрхсийн нөлөө эерэг болох тул та сэтгэл хангалуун байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг хамт өнгөрөөх нь танд баяр баяслыг авчрах болно. Чөлөөт цагийг дуртай зүйлээ хийхэд зориул. Өөртөө сонирхолтойгоор өдрийг өнгөрүүлээрэй. 

Хумх: Аливаа зүйлийг бүтээх гэсэн хичээл зүтгэл өндөр байх болно. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхдээ аль болох тайван ханд. Амралтын үе байсан ч танаас нэмэлт цагаар ажиллахыг шаардах болно. Бусдын бурууг та хүлээж авч магадгүй учраас алдаатай зүйлд хэт орооцолдох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Амьдралын зөв Дэглэм бодож олоорой.

Загас: Харилцаа холбооны бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг эд зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт өгөхөөс татгалз. Зугаа цэнгэл хөөлгүй, эрт унтаж амрах нь таны эрч хүчинд дэм болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14