Хонь: Эерэг өдөр. Урьдчилан мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй байна. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой байх нь таны анхаарлыг татаж буй зүйлийг сайтар ойлгоход тусална. Зарчимч бөгөөд хатуу чанд байх нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө. Зарим хүмүүс санаандгүй байдлаар таны урмыг хугалах бололтой.
Үхэр: Хоёрдмол хандлагатай өдөр. Хувийн амьдрал тогтворгүй байна. Худалдаа наймаа хийхийг их хүсэх болно. Гэхдээ зайлшгүй шаардлагагүй бол аль болох мөнгөө хэмнэ. Өр, зээлтэй хүмүүс хугацаа хэтэрсэн тооцоогоо хурдан төлөх шаардлага гарч магадгүй.
Ихэр: Өмнөх амьдралын туршлагадаа тулгуурлан ирээдүйд зайлшгүй хийх ёстой зүйлээ төлөвлөх хэрэгтэй. Зарим хүмүүс бусдаас илүү ихийг шаардах нь өөртөө нэмэлт ачаалал үүсгэнэ. Амьдралдаа өөрчлөлт оруулахаар тэмцэж байгаа хүмүүс амжилтад хүрнэ. Оногдсон ажил үүргээ биелүүлэхийн тулд цагийн хуваарийг ягштал баримтал. Саад болох хүчин зүйлүүдээс өөрийгөө бүрэн чөлөөл.
Мэлхий: Хянуур байх өдөр. Од эрхсийн нөлөө таныг урамшуулах боловч урьдын сургамж, туршлагаа сайн ашигла. Ажил хэргийн хамтрагч болон гэр бүлийнхнээсээ илүү ажилдаа анхаарал хандуул гэж од эрхэс зөвлөж байна. Бизнесийн үйл ажиллагаанд хянамгай байхыг хичээ. Таны эрх ашгийг орхигдуулсан гэрээ хэлэлцээр хийгдэж болзошгүй тул бичиг баримтыг сайн шалга.
Арслан: Эерэг өдөр. Ажил хэргээ сайтар нягтлан судлах нь үр бүтээмжийг дээшлүүлэхээр байна. Ур чадвараа ашиглан оюуны бүтээл хийвэл энэ өдөр амжилттай байна. Залуу хүмүүсийн эрч хүчтэй бөгөөд гал цогтой байдал хайр дурлалын харилцааг чимнэ. Ганц бие хүмүүс хүчтэй дурласан ч харилцаандаа тайван болгоомжтой хандаарай.
Охин: Өөдрөг байвал бүх зүйл аяндаа бүтнэ. Од эрхсийн таагүй байрлал бодол санаагаа хэрэгжүүлэхэд саад болох ч таны хяналтыг бүрэн алдагдуулахгүй. Сэтгэл хөдлөл хязгаараа даван гарахаас болгоомжил. Нарийн нууцаа бусдад хамаагүй дэлгэж болохгүй. Хайртай хүнтэйгээ маргалдах нь дотно харилцааг хөндийрүүлнэ. Харилцан ойлголцохын тулд зарим таалагдахгүй үйлдлийг ч хараагүй мэт өнгөрүүл.
Жинлүүр: Зөрчил үүссэн ч зөрүүд түрэмгий байж болохгүй. Энэ өдөр харилцаанд асуудал гарч хамтрагч болон найз нөхөдтэйгөө ам мурийхад хүрнэ. Хэт ачааллаас болж бие өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Ямар ч үед аль болох эерэг сэтгэлтэй байх нь чухал байна.
Хилэнц: Хоёрдмол шинжтэй өдөр. Өмнөх алдаагаа мартах нь танд мэдлэг мэргэжлээрээ ахин дэвшихэд тусална. Амжилтын зарим нэг хэмжүүрээ өөрчлөх нь танд таалагдаж эхэлнэ. Танд нэр хүндтэй үүрэг даалгаврын санал ирвэл хүлээж аваарай. Дадлага туршлага болон ур ухаан таны нэр хүндийг өсгөнө.
Нум: Өнөөдөр танилын өргөн холбоо давуу тал болон хувирна. Таны бодол санаа сайн мэддэг хүний хувьд ч үл ойлгогдох байдалтай байж болно. Өөрчлөлт хүссэн хүмүүс чухал уулзалт хийхийг хүснэ. Шинэ албан тушаалд очих сонирхолтой байгаа бол хов живээс болгоомжил. Тусламж хэрэгтэй бол сайн хамт олон давуу тал болно. Ямар нэг зүйлийг амлах шаардлага гарч болзошгүй. Бусдын юу хүсэж буйг сайн ойлго.
Матар: Үйл ажиллагаа явуулахад таагүй өдөр. Од эрхэс таны ажил хэрэгт саад тулгарч буйг анхааруулж байна. Ямар нэг бичиг баримтын алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийл. Чухал шийдвэр гаргах бол болгоомжтой бай. Архи тамхи хэрэглэх, ажлын ачааллаа ихдүүлэх нь эрүүл мэндэд хортой. Оюун бодлоороо бие сэтгэлээ удирдахыг хичээ.
Хумх: Амьдралд тохиох санамсаргүй учрал эсвэл ямар нэг төлөвлөгдөөгүй уулзалт танд ихийг бодогдуулах байх. Амьдралаа өөрчлөх шинэ танилтай уулзах магадлалтай. Залуу хүмүүс хол газар сурч амьдрахаар явах шийдвэр гаргаж магадгүй. Эргэн тойрны нөхцөл байдал болон нийгэм улс төрийн орчинд ихээхэн өөрчлөлт орох гэж буй мэдээллийг олж авна.
Загас: Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг ажилд ээлтэй өдөр. Өнөөдөр хэт их ажиллалгүй, гэр орны ажилдаа туслаарай. Гэр бүлийн харилцаанд бэрхшээл үүсэж мэднэ. Өөрийн үүрэг хариуцлагаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайн зөн билэг хямралтай нөхцөл байдлаас гарахад тань тусална.