Хонь: Харилцаанд бага зэрэг хэцүү өдөр байх төлөвтэй байна. Удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл гарна. Залуу хүмүүст сонирхолтой адал явдал тохиолдоно. Сайхан харагдаж бусдын сэтгэлийг татах боломж ихэснэ. Гаргасан шийдвэртээ эргэлзэж, тээнэгэлзэх хэрэггүй. Залуу эцэг эхчүүд нялх үрдээ илүү их анхаарал тавих хэрэгтэй.
Үхэр: Эрүүл мэндээ анхаараарай. Эрүүл мэндээ хамгаалж, эмчилгээ сувилгаа хийхэд таатай өдөр. Хоолны дэглэм барьж тослог ихтэй хүнснээс татгалз. Таагүй зүйлд орооцолдохгүйн тулд буруу хүсэл сонирхолдоо бүү авт. Өөрийнхөө биеэ авч явах байдалд дүгнэлт хийх нь аливаа үл ойлголцлоос зайлсхийхэд тусална.
Ихэр: Тулгарах бэрхшээлийг таны эрс шийдэмгий үйл ажиллагаа бууруулах болно. Ажил хэрэгтэй холбоотой сөргөлдөөн бэрхшээлээс бүү эмээ. Та нөхцөл байдлын учрыг олж, зөв шийдвэр гаргаж чадна. Зөн билигтээ найд. Мөн гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж хамт байхад цаг гаргахыг од эрхэс зөвлөж байна.
Мэлхий: Өдрийн нөлөөлөл таныг тэнцвэргүй байдалд оруулж, сэтгэлээр унагана. Чухал ажлаа хойшлуулалгүй, боломжоороо хийж гүйцэтгэ. Нөхцөл байдал танаас хурдан шийдвэр гаргахыг шаардана. Гэнэтийн нөхцөл байдлаас болж эрүүл мэнд муудаж магадгүй. Эмчид очихоо хойшлуулахгүй байхыг зөвлөж байна.
Арслан: Өнөөдөр тохиолдох үйл явдал таныг сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд саад болно. Та эрч хүчтэй ч тогтворгүй байж болзошгүй. Ажил хэрэгтэй холбоотой сонирхолтой мэдээ сонсоно. Аливаа өөрчлөлт эерэг тал нь илүү ч алдаа гаргахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй.
Охин: Энэ өдөр гайхалтай байна. Хөөр баяр ихсэх боловч хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Хэрвээ ямар нэгэн шалтгаангүй байсан ч нөхцөл байдлыг шалгаж байхыг од эрхэс сануулж байна. Ажил хэргийн өрсөлдөөн хэн нэгний явуулгаар буруу тийш эргэж мэднэ. Мөнгө их үрэхгүйгээр энгийн амьдрах арга олдохыг хичээ.
Жинлүүр: Өнөөдөр та ажил хэргийн хамтрагч болон ах дүү, төрөл садантайгаа харилцахад хүнд байна. Ойлгомжгүй байдал харилцааг муутгаж, урам хугалах бололтой. Аливаа үйл явдлыг хэтрүүлэн бодох хэрэггүй. Эрсдэлтэй алхам хийж болохгүй.
Хилэнц: Уран бүтээлч хүмүүс амжилттай байх боловч хэрүүл маргаанаас зайлсхий. Ажлаараа өөрийн хэн гэдгийг харуул. Асуудлыг хурцатгахгүй байхын тулд харилцаандаа анхааралтай хандаж, ямар ч хүнтэй зөв харьцах арга барилаа тодорхойл. Өнөөдөр өндөр нэр хүндтэй байх тул үүнийг ухаалгаар ашиглах хэрэгтэй.
Нум: Найз нөхөд тань тусламж хүсэж болох юм. Хэдий өөр төлөвлөгөөтэй байсан ч тэдэнд тус дэм үзүүлэхэд бэлэн бай. Хөрөнгө мөнгө зарцуулах бол харамсах хэрэггүй. Зарим төлөвлөсөн худалдан авалтаа хойшлуулах шаардлага үүснэ. Одоогийн санхүүд тохирсон амьдралын хэмнэл хэрэгтэй гэдгийг ойлго. Ажил мэргэжилтэй холбоотой асуудал таны бүтээлч чадварыг дээшлүүлнэ.
Матар: Од эрхсийн байрлал танд эрч хүч өгнө. Гэхдээ өнөөдөр бүх зүйл дээр анхаарал болгоомжтой бай. Хамт олны дунд биеэ авч явах байдалдаа нямбай хандаарай. Төлөвлөгдөөгүй санхүүгийн зарлага гарахыг үгүйсгэхгүй. Хэцүү нөхцөл байдалд ч та ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй.
Хумх: Од эрхсийн нөлөө таныг зорилгодоо тууштай байхад түлхэц болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал хурцаар тавигдах бололтой. Та санхүүгийн байдлаа дээшлүүлж, ирээдүйд бусдаас хараат бус байх боломжийг олохын тулд чухал алхам хийх хэрэгтэй болно. Үнэтэй худалдан авалт хийх бол болгоомжтой бай. Энэ үед илүү зардал гаргах нь эрсдэлтэй байж болзошгүй.
Загас: Өнөөдөр ашиг орлого олно. Гэхдээ зарлагаа сайн хянах хэрэгтэй. Дотнын харьцаатай хүмүүсээ өөрөөсөө бүү түлхэн холдуул. Хайртай хүндээ өөрийн хамгийн нандин хүсэл мөрөөдөл, нууцаа ярихаас бүү санаа зов. Ганц бие хүмүүсийг амьдралд нь өөрчлөлт авчрах гэнэтийн уулзалт хүлээж байж болзошгүй.