Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-08

12 ордын зурхай /2023.08.09/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ өдөр сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Танд бусад хүмүүс ойр байхыг хүсэхгүй байгаа мэт санагдаж, ганцаардана. Гэвч энэ бүхэн түр зуурын юм. Ямар ч үед бүх зүйлийг эерэг талаас нь харах юм бол удахгүй таны ажил мэргэжлийн тал дээр амжилт ирэх байх. Аливаа үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ хариуцлагатай байхыг хичээ.

Үхэр: Ажилдаа хариуцлагатай байхыг эрхэмлэх шаардлагатай. Хариуцлагатай байх юм бол санхүүгийн холбоотой асуудалд чухал шийдвэр гаргаж чадна. Та олны анхаарлын төвд байна. Гэхдээ санхүүгийн хувьд нөхцөл байдалд хууртаж болохгүй. Түншүүдтэйгээ хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулах нь ашигтай байна. 

Ихэр: Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Өдрийг аль болох тайван өнгөрөөх нь танд хамгийн сайхан амралт болно. Шийдвэр гаргах гэж яаралгүй, зүгээр л сайн төлөвлө. Мөнгө санхүүдээ санаа зовох нь эрч хүчийг байхгүй болгоно. Хэрэв та эрч хүчээ зөв зарцуулж сурахгүй бол ажлаа ч эрүүл мэндээ ч алдаж болно. Аль болох эрүүл амьдралын дэглэм барихыг зөвлөж байна.

Мэлхий: Хаашаа ч чиглүүлсэн зүрх сэтгэлээс гадна оюун ухаанаа чагна. Зарим үед өөрийн аз жаргалаа золиослон хүмүүст сайн зүйл хийхийг хүсдэг үү. Хэрвээ тийм бол энэ хүслийнхээ талаар дахин бодож үз. Гол асуудалданхаарлаа хандуул. Хүмүүстэй уулзан ярилцах үедээ сонирхолтой зүйлийг олж мэднэ. Хайртай хүнээ өөрөөсөө хөндийрүүлэх гэж оролдох хэрэггүй ч зарим үед өөрийнхөөрөө байхыг хичээ.

Арслан: Таны эргэн тойронд байгаа хүмүүс бага зэрэг ойлгомжгүй байж магадгүй. Үүнийг сэтгэл хөдлөлтэй хүлээн авах хэрэггүй. Таагүй хүмүүсээс боломжийнхоо хирээр зайгаа ав. Одоо байгаа амьдралаас таашаал авч сур. Хэрвээ энэ өдөр олон хүнтэй арга хэмжээнд оролцох бол хувийн бэлтгэлээ сайн хангах нь зөв. Эс тэгвээс санаандгүй алдаа гарч болзошгүй.

Охин: Олон нийттэй харилцаа сайн байх бөгөөд ажлын үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Таны сэтгэл татам байдал нэмэгдэх нь үйлчлүүлэгч болон танилын тоог өсөхөд тусална. Ганц бие хүмүүс өөрт таарч тохирох хүнтэйгээ уулзах боломжтой. Хайрын адал явдал ганц бие хүмүүсийн хувьд сайхан зүйл байх боловч гэр бүлтэй хүмүүст таатай нөлөө авчрахгүй.

Жинлүүр: Энэ өдөр санаа зовох зүйл их байна. Хэн нэгэнтэй хэрэгцээгүй зүйлээр маргаан үүсгэх нь хурцадмал байдлыг авч ирнэ. Та гаднын нөлөөг хэт эмзэг хүлээн авч болзошгүй. Аливаа зүйлийг хэм хэмжээнээс хэтрүүлэхээс сэргийл. Ажлаа төлөвлөн, нөхцөл байдлыг өөрчлөхөд бэлэн бай.

Хилэнц: Та бусдыг сайн ойлгож, шүүмжлэл хүлээж авах чадвартай байна. Зарим хүмүүсийн мэдрэмжтэй байдлыг хүн бүр гайхна. Хол газар явах хүмүүс аяллаа сайн төлөвлө. Одоогийн санхүүдээ баригдах хэрэггүй. Хэрвээ шаардлагатай бол зээл авч болно. Зарим үйл ажиллагаанд зайлшгүй мөнгө гаргах шаардлагатай бол бүү хэмнэ.

Нум: Санхүүгийн нөхцөл байдал зарим талаар дээшилнэ. Ажил хэргээ амжилттай дуусгах боломж харагдана. Харин бусдаас илүү байх гэсэн хэт тэмүүлэл таныг ганцаардуулна. Төлөвлөсөн ажлаа эргэн харж, үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчлөх хэрэгтэй бололтой. Хайртай хосуудын хувийн харьцаа хэвийн байна.

Матар: Ажил дээр таны байр суурь дээшилнэ. Энэ үед шинэ хэтийн төлөвт онцгой анхаарал хандуул. Та нөхцөл байдлыг өөрчлөх гээд үз. Аливаа хууран мэхлэлтийг та цагийг нь олж мэдрэх болно. Бусад хүмүүст тусламжийн гар сунгахад бэлэн байх болно. Санасан бодсон тань бодит байдалд хэрэгжихгүй байсан ч шаналах хэрэггүй.

Хумх: Яаруу түргэн зан таны цаг зав хөрөнгө мөнгийг үр ашиггүй урсгаж магадгүй. Таныг хүнд байдлаас гаргаж чадах хэн нэгнээс зөвлөгөө авах нь зохистой. Амар амгалан байдлыг үүсгэхийн тулд идэвх зүтгэл гаргах хэрэг гарна. Гэхдээ сайн тооцоотой судалгаан дээр үндэслэн шийдвэр гаргаарай.

Загас: Таны оюуны чадавх өндөр байх тул оногдсон ажлаа амжилттай гүйцэтгэнэ. Өөртөө зав чөлөө гарга. Их ажилласан бол сайхан амарч, хувийн ажлаа ч амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Өөрийн дуртай зүйлээ хийн, завгүй өдрүүдийн алжаалаа тайл.

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14