Хонь: Ихэнх хүмүүст тогтворгүй өдөр тохионо. Та өөрийгөө арай өөр аргаар илэрхийлэх шаардлага гарч магадгүй. Урагш харж, ур чадвар авьяас билгээ нээхийг оролдоно. Таны дотор эерэг энерги гал мэт дүрэлзэж байна. Харин та эелдэг харилцаатай байхгүй бол сайн үр дүнд хэт их найдсаны хэрэггүй.
Үхэр: Амьдралын эрч хүч өндөр байна. Ажлын идэвх, ур чадвар болон зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр таныг нөхөрсөг уулзалт хүлээж байна. Хувийн амьдралд тань таатай өөрчлөлт гарна. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрүүл. Энэ нь бүгдэд тааламжтай байх болно.
Ихэр: Үр өгөөжтэй өдөр. Өнөөдөр найзууд болон хамаатнуудтайгаа харилцахад таатай өдөр. Бэлэг сэлт, шагнал урамшуулал танд урам зориг авчрах бололтой. Таны амьдралд ер бусын, сонирхол татсан хүмүүс орж ирэх бололтой.
Мэлхий: Хандлагаа өөрчлөх өдөр. Гэр бүлийн амьдрал амар тайван байвал таны хайрын харилцаа эрхэм нандин хэвээр үлдэнэ. Гэвч та уян хатан байж чадахгүй бол энэ өдөр сэтгэл гонсойж болзошгүй. Бусад үеэс илүү ганцаардах мэдрэмж төрж болзошгүй. Арилжаа наймаа олз омогтой байна. Харин аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа анхаарал болгоомжтой хандаарай.
Арслан: Холимог хандлагатай өдөр. Хэрвээ элдэв хэрүүл шүүмжлэл таны ажилд саад хийх гээд байвал зүгээр л бүү тоо. Бүтээлч сэтгэлгээтэй байх үе. Элдэв цэнгэл, найр наадам олон болж байна. Харин та ганцаараа байж, өөрийн дотоод бодлоо сонсохыг хүсэж байвал үзэг цаас аваад үзэл бодлоо бич. Илүү төвлөрөх чадвартай болох боломжтой.
Охин: Ажил хэргийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Шийдвэр гаргах болон орлого нэмэгдэх магадлал өндөр байна. Хүндрэл бэрхшээлийг түр зуур мартаж болно. Өөртөө тавих хяналтаа алдахгүйн тулд их ажлаас хөндийрч, түр зуур амсхий.
Жинлүүр: Зүрх сэтгэлийнхээ мэдрэмжийг илэрхийлэх өдөр. Аялалд гарах, шинэ зүйл сонирхох, олон нийттэй харьцах зэрэгт таатай. Хайр дурлалын харьцаанд та аз хийморьтой байх магадлалтай. Сайн уран бүтээл туурвих боломж гарна. Эрүүл мэндээ анхаарч, эмчийн зааврыг ягштал баримтал. Тусламж шаардлагатай найздаа ядарсан үед нь нуруугаа харуулах хүн биш гэдгээ харуул.
Хилэнц: Эерэг өдөр. Таны ажил хэргийн шинэ түншлэл болон хувь хүмүүстэй хамтран ажиллах байдал ахицтай байх төлөвтэй. Урт хугацааны төлөвлөгөө зохиох, ажил хэргийн уулзалт зохион байгуулахад таатай үе. Ажил хэрэг одоогоор эрсдэлтэй байсан ч алсдаа сайхан үр дүн авчирна гэдэгт итгээрэй.
Нум: Та бүхэн энгийн нөхцөл байдалд ч таагүй эсэргүүцэлтэй тулгарна. Ойр дотнын хүмүүсийн харьцаанд эндүүрэл гаргах бололтой. Таны төсөөлсөн нөхцөл байдал бодит байдал дээр өөр байх магадлалтай. Өвөрмөц зан чанар хүндрэл авчирна. Уур амьсгалыг таатай болгохыг хүсвэл бага зэрэг буулт хий.
Матар: Та хариуцлагатай үйл ажиллагаа зохион байгуулах бол болгоомжтой бай. Таны хариу үйлдэл хийх чадвар сул байгаа тул аливаад хянуур хандаарай. Зөв хэмнэлээр ажиллах хэрэгтэй. Хэт ачаалалтай ажиллах нь таны харилцаанд таагүй нөлөөлж болзошгүй. Аливаад хүлээцтэй байх нь өөрийгөө эвгүй байдалд оруулахаас хамгаална.
Хумх: Тууштай хандлага ажлаа амжилттай хийж дуусгахад нөлөөлнө. Өнөөдөр та хэчнээн их идэвх зүтгэл гаргана, төдий чинээ амжилттай байна. Ажлаа дуусгах гэж зорьж буй хүмүүс энэ өдөр ажлаа эрт эхлүүлэх нь зөв. Өр төлбөртэй хамаатай асуудлыг сайн нягтлан бодож, зарлагаа багасгах арга замыг хай. Ингэснээрээ та дуртай зүйлдээ зориулах мөнгийг хуримтлуулах боломжтой болно.
Загас: Хуурамч амлалт хоосон найдлагаас зайлсхий. Арилжааны наймаанд тооцоогүй алхам хийх нь санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Ажил хэрэгт эрсдэлтэй үйлдэл хийх нь зорилгодоо хүрэхэд хүндрэл учруулна. Бусадтай буруу харьцах нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Тэвчээртэй хүлээцтэй байхыг зөвлөе.