Хонь: Таатай өдөр. Таныг гүтгэсэн хүмүүс өөрсдөө таагүй байдалд орно. Дотоод сэтгэл нь зөв хүмүүсээс зовлон бэрхшээл холуур өнгөрнө. Шинэхэн танил тань амьдралыг илүү томоор харахад тусална. Илүү амжилтад хүрэхийн тулд хийх алхмаа тооцоолох боломжийг бусдын зөвлөгөөнөөс олж авна. Энэ бүхнийг амьдралдаа хэрэгжүүлэх эсэх нь зөвхөн танаас хамаарна.
Үхэр: Энэ өдөр өөрийн дуртай зүйлдээ цаг гаргах нь таатай боловч ажилдаа дарагдан суух хүмүүс ч байна. Хэрвээ та завгүй байгаа бол энэ өдөр өөрийн дуртай арга барилаар ажилла. Таны сонирхлыг татах ажлын санал хүлээн авч болзошгүй. Та бусадтай үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцана. Энэ үед чухал хүмүүстэй сэтгэл сэргээсэн яриа өрнүүлээрэй.
Ихэр: Эерэг өдөр. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь танд амар амгалан тайван байдал таашаалыг авч ирнэ. Энэ өдөр та бусдыг шүүмжлэхийн оронд зөөлөн ханд. Гэр бүлд хөрөнгө мөнгөний үүссэн ч болж өгвөл энэ талаар ярихгүй байх нь зөв. Харин шаардлагатай худалдан авалтаа харилцан зөвшилцөж болно. Хамгийн гол нь зарлагаа багасгах талаар сайн бодолц.
Мэлхий: Өнөөдөр сэтгэл санаа тогтворгүй байвал хийх алхам тань эмх цэгцгүй байх болно. Хэнэггүй хайнга зантай байж болзошгүй. Таагүй учралыг үл тоон, эргэн тойрныхоо хүмүүстэй харьцаагаа бататгах хэрэгтэй болно. Хөнгөмсөг байдал, зугаа цэнгэлд их татагдахгүй байгаарай. Хайр сэтгэлийн харилцаанд анхны сэтгэгдэлдээ болгоомжтой ханд.
Арслан: Эерэг өдөр. Зөв алхам хийх, шийдвэр гаргахад хялбар байна. Өөдрөг сэтгэлтэй бай. Тухайн нөхцөл байдлыг удирдаж чадвал ямар ч асуудлыг санаа зоволтгүй зохицуулна. Гэр бүлдээ баяр хөөр нэмэх үйл ажиллагаа хийх нь үр дүнтэй. Харин хайртай хүнээсээ ихийг хүсэх нь асуудал үүсгэдэг. Аливааг хэтрүүлэхгүй байхыг хичээ.
Охин: Хуучин болон шинэ зүйлүүдийн уялдаа холбоог зохицуулах нь энэ өдрийн уриа байх болно. Танд мөнгө санхүүгийн шинэ боломж нээгдэнэ. Хэрвээ нэг хаалга хаагдсан ч өөр хаалга нээгдэж байдаг гэдгийг ойлговол амжилт ирэх л болно. Аливаа эрсдэлийг сөрөн шинэ эхлэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг бүү март. Ажил их байх тул зугаацаж наргихаас зайлсхий.
Жинлүүр: Санаандгүй таагүй явдал гарч магадгүй өдөр. Харилцаа холбоонд хуурамч мэдээлэл гарч ирнэ. Хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Хэрүүл маргаанд ялагч байхгүй гэдгийг санаарай. Сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийн дутагдалтай талдаа дүгнэлт хий. Бусдыг сонсон, хүлээцтэй байхыг одод зөвлөж байна.
Хилэнц: Таны эрч хүчтэй байдал амжилт гаргахад нөлөөлнө. Энэ өдөр таны нэр хүнд өсөхөд бүх зүйл нааштай нөлөөлнө. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай үе. Зорьсон зорилгодоо хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Хөрөнгө оруулалт нь одоогоор танд хүсэн хүлээсэн ашгийг авчрахгүй байж мэднэ.
Нум: Уран бүтээлч сэтгэлгээ өнөөдөр өндөр байна. Хэрэгтэй үедээ найз нөхдөөсөө дэмжлэг туслалцаа авснаар үр бүтээлтэй байх болно. Амралтын өдрийг үзвэр үйлчилгээ үзэж, тархиа сэргээж өнгөрөөхөөр төлөвлө. Харин элдэв зугаа цэнгэл, архи согтууруулах ундаанаас холуур бай.
Матар: Энэ өдөр олон янзын гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно. Сэтгэл санаагаа тайван байлга. Таны идэвх зүтгэл, урам зориг амьдрал ахуйгаа дээшлүүлэх сайхан нөхцөл үүсгэх болно. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Чухал нууцаа бусдад бүү ярь.
Хумх: Од эрхэс уран бүтээлийн ажлыг ивээж байна. Идэвхтэй санаачилгатай байвал бүтээлч чадвар өндөр байна. Ажлын харилцаа холбоо бүтэмжтэй болж цаашдаа санхүүгийн амжилтад хүрэх үндэс болно. Таны зоримог санаа биелэх магадлал ихэснэ. Их ажлынхаа хажуугаар гэр бүл хайртай хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж болохгүй.
Загас: Өнөөдөр уйтгартай дурсамжаа зүгээр л март. Уйтгар гунигтай бодлоо шинэ долоо хоногт авч орохын хэрэггүй. Амралтын өдрийг найз нөхдөө гэртээ урих эсвэл айлд зочлох зэргээр сайхан өнгөрүүлж, сонирхолтой дурсамжийг бий болго. Удахгүй таны уйтгар гуниг байхгүй болно. Олон нийтийн үйл ажиллагаа танд амьдралын сайн сайхныг мэдрүүлнэ.