Хонь: Чухал асуудал шийдэхэд таатай өдөр. Өнөөдөр хурц оюун ухаан, мэдрэмжтэй зөн билэг нь зорилгодоо хүрэхэд тус болно. Өөрийн ажил хэргээ үр ашигтай төлөвлөх, эрч хүчээ зөв хуваарилах нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Томоохон эд зүйл худалдах худалдан авах бол гэр бүлийн хүмүүстэйгээ сайн зөвлөлд.
Үхэр: Өнөөдөр ойр дотнынхоо хүмүүсийг баярлуулах хэрэгтэй болно. Энэ үед таны толгойд олон бодол санаа орж ирнэ. Баяр ёслолд уригдах уригдаж, бэлэг сонгох асуудалтай тулгарна.Бусдын ажлын туршлагаас судалж, амьдрал дээр ашигла. Мэргэжлийн хүмүүсийн туршлага танд ихээхэн ашиг тустай байна.
Ихэр: Өнөөдөр ажлаас өөр зүйлийг анзаарах сэхээгүй байна. Од эрхсийн нөлөөгөөр өөр зүйл таны анхаарлыг татахгүй. Гэхдээ хэн нэгний хуурмаг үйлдэл нь таны амжилтад муугаар нөлөөлж болзошгүй. Үнэн худлыг ялгаж харах нь таны дотоод зөн совингоос шалтгаална.
Мэлхий: Энэ өдөр гаднын нөлөө их байх тул таны хандлага чухал байх болно. Бүхий л харилцаа таныг эмзэг болгоно. Санамсаргүй гаднын дайралтад өртөж болзошгүй. Өөртөө итгэлтэй байх нь чухал ч ухаалаг шүүмжлэлд сөрөг байдлаар хандахаас зайлсхий. Буруудах шинж илрэх үед сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй.
Арслан: Зарим хүмүүс аз завшаантай үйл явдалтай учирч, амьдралын баяр хөөрийг нэмэгдүүлнэ. Өнөөдөр өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Зугаалж цэнгэж, хөгжилтэй бай. Хайр дурлалтайгаа учирснаар өөртөө итгэлтэй байдал нэмэгдэж, уйтгартай байдал ард хоцрох болно. Харин мөнгөнд үрэлгэн байх бололтой. Арвич хямгач хүмүүс ч өөрийгөө хязгаарлахын тулд их тэвчээр шаардах болно.
Охин: Эерэг өдөр. Од эрхэс таны талд зогсож байна. Ямар ч зүйл хийсэн бүтэх бөгөөд таныг олон хүн хүрээлэх болно. Өмнө нь тохиолдсон таагүй асуудлыг эерэг энерги сайжруулах болно. Оддын эерэг нөлөөлөл таны бүхий л харилцааг тогтворжуулах болно. Энэ нөлөөллийг ажил мэргэжилдээ давуу тал болгон ашиглаарай.
Жинлүүр: Эерэг өдөр. Шинэ өөрчлөлт, сайн эхлэл зэрэг нь сэтгэл татам байдлыг бий болгоно. Бусдын үгийг хүндээр хүлээн авах юм бол сэтгэлээр унаж мэднэ. Сонирхолтой үйл явдал маргаантай харилцааг эвлэрүүлэх болно. Хайр дурлал, янаг амрагийн харилцаа дур хүслээр дүүрэн байх болно.
Хилэнц: Хоёрдмол шинжтэй өдөр. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгахын тулд заавал төлөвлөгөөтэй байх шаардлага үүснэ. Зохион байгуулалт сайтай хүмүүс орлогын шинэ эх үүсвэр олно. Хувийн амьдралдаа гаргасан алдаагаа засах гайхалтай боломж гарна. Хуучны найзууд уулзах магадлалтай. Харин хэлэх үгээ сайн хянаж байхыг одод зөвлөж байна.
Нум: Ажил хэрэгт зарим саад бэрхшээл учирна. Хэрвээ та нөхцөл байдлыг зөв дүгнэж, өөрийн зөв гэдэгт эргэн тойрныхоо хүмүүст итгүүлж чадвал амжилт гаргана. Уян зөөлөн харилцаа ойлголцолд хүргэнэ. Харин тайван бус амьдралын хэв маяг, ажлын ачаалал таны амьдралын эрч хүчийг бууруулна. Түрэмгий байдал гаргахаас зайлсхий. Танд зөв зохион байгуулалт илүү шаардлагатай байна.
Матар: Урт хугацааны төлөвлөгөө гаргахад тохиромжтой өдөр. Хамтын үйл ажиллагаа таныг ажлын салбартаа чухал нэгэн болсон гэдгийг илтгэх болно. Мэдлэг боловсрол танд их амжилтыг авчрах болно. Мөн бүтээлч санаа бодлоо ашиглах юм бол амжилтад хүрэх болно.
Хумх: Таны санаа бодол сэргэг байна. Өнөөдрийн сайхан энерги шинэ бизнесийн боломж болон бүтээгдэхүүнээ сайжруулах санааг нээж өгнө. Зарим хүмүүс өөрийн ирээдүйгээ сайжруулахын тулд сайн сургалтад суухаар шийднэ. Өөрт тань ашиг авчрах сургалт олдох бололтой. Амьдралд тань хайрын учрал авчрах тохиолдол гарч ирнэ.
Загас: Ажил хэргийн сайхан санал ирэх тул шинэ зүйл эхлэхэд өөрийгөө бэлд. Гадаад үзэмждээ анхаарч, бусдын анхаарлыг өөртөө тат. Өөгүй харагдаж байгаа гэдэгтээ итгэл дүүрэн бай. Бусадтай харьцах тал дээр ахиц дэвшил гарах тул гадуур гарч олон хүнтэй уулзан, өөрийгөө бусдад мэдрүүлэх хэрэгтэй.