Хонь: Эрч хүчтэй хандлага үргэлжилсэн хэвээр байх болно. Санаандгүй сайхан зүйл тохиолдож болзошгүй. Гэхдээ ганц бие хүмүүс юу болохыг мэдэхгүйгээр хайр дурлалтай холбогдох тул болгоомжтой хандаарай. Романтик болзоонд явбал хэт их горьдлоготой байгаад хэрэггүй. Харин хайртай хосууд цагийг хамт өнгөрөө. Хоёулхнаа байхын жаргалыг мэдэр.
Үхэр: Өнөөдөр од эрхэс таны оюун санааг ивээж байна. Харилцаа холбоонд саад бэрхшээл гарч ирвэл гэрээ хэлэлцээр хойшлогдох магадлалтай. Гэхдээ оддын нөлөөгөөр та өөрийн бодол санаа, хүсэл сонирхлоо ил тод илэрхийлэх боломжтой байна. Энэ үед гол нуугдмал хүсэл сонирхол ил гарах болно. Зарим хүмүүс хайрын харилцаагаа бодож тунгаан, сайн сайхныг мөрөөдөх бололтой.
Ихэр: Өнөөдөр хэлэх үгэндээ болгоомжтой ханд. Анхаарал төвлөрөлт шаардах ажил хийдэг хүмүүс сэтгэл санаа тогтворгүй байх тул буруу алхам хийх төлөвтэй. Тиймээс чухал шийдвэр гаргах хэрэггүй. Харин гэр бүл болон бусад хувийн харилцааны уур амьсгал тааламжтай байна. Энэ үед албан бус үдэшлэг, уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой.
Мэлхий: Од эрхсийн нөлөө солигдмол байх бөгөөд илүү их төвлөрөлтэй байхыг сануулж байна. Хайртай хүндтэйгээ зөв харьцсанаар эерэг өөрчлөлтийг бий болгох боломжтой. Энэ өдөр дотроо бодсон үгээ ил гаргаж хэлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй. Гаргасан шийдвэр үр дүнгээ өгсөн тохиолдолд гайхалтай өөрчлөлт, шинэчлэлт амьдралд ирэх болно.
Арслан: Гэнэтийн зүйлийг хүлээн авахдаа бэлэн бай. Од эрхсийн эрч хүчийг хүлээн авах хэмжээ хязгаар гэж бий. Та анхаарлаа төвлөрүүлэхгүй байвал бодол санаа найдваргүй талдаа байна. Хөрөнгө мөнгө болон ажил хэргийн асуудал тулгарахад бодит байхыг хичээ. Ганц бие хүмүүс хайрын харилцаанд эелдэг уриалгахан ханд.
Охин: Өнөөдөр тэмцэлд бэлэн бай. Таны хүсэл мөрөөдөл дүрэлзэн асах болно. Гэхдээ өөрийгөө хянахгүй бол дараа нь харамсаж магадгүй. Эелдэг боловсон байж, сонссон бүхэндээ бүү итгэ. Энэ үед гаргах шийдвэр таны санхүүгийн болон бизнесийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байна. Хэрэв гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол хуулийн асуудлаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
Жинлүүр: Ямар нэг үл ойлголцол болон хий хоосон уур хилэн таныг төөрөгдөлд оруулна. Яаруу шийдвэр гаргах, буруу алхам хийхээс зайлсхий. Чухал шийдвэр гарахаасаа өмнө судалгаа хий. Санамсаргүй жижиг алдаа таны санхүүг санаа зовох хэмжээнд хүргэнэ. Муу зуршил сайн зүйл авчрахгүй байгааг та ойлгох бөгөөд өөрчлөлт хийх хэрэгтэй.
Хилэнц: Энэ өдөр танд итгэл найдвар төрнө. Гэвч та хэт яарч, цочмог зан гаргах хэрэггүй. Зарим нөхцөл байдал өөрчлөгдөх тул урьд нь хийж байсан үйлдэл тохиромжгүй болохоор байна. Хэн нэгний бодсон зүйл таны эсрэг чиглэх нь асуудал болно. Та эгэл жирийн, элэгсэг найрсаг байж шударгаар юу хийх ёстойг тооцоол.
Нум: Нийгмийн харилцаанд өөрийн мэдлэгээ ашигла. Амьдралын идэвхтэй байдал танд эрч хүч нэмнэ. Эрх мэдэлтэй хүмүүстэй харилцахад энэ өдөр ээлтэй. Залуу хүмүүс ажлын ярилцлагад орох бол хэрхэн бэлтгэхээ сайн бод. Анхны төрүүлсэн сэтгэгдэл чухал үүрэгтэй байна. Эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй. Ажлаа эхлэхээс өмнө эрүүл мэндээ шалга.
Матар: Одоогийн нөхцөл байдлыг богино хугацаанд өөрчлөхөөр шийдсэн бол удирдлагыг гартаа авах цаг. Ажил хэрэгт дарамт үүсвэл гэр бүлийн гишүүддээ энэ байдлаа ил гаргах хэрэггүй. Хайртай хүмүүсээ тайван байлгахыг хичээ. Шийдвэр гаргаж сурах талаар бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй.
Хумх: Цагийг үр бүтээлтэй зүйлд зориулах өдөр. Бусдыг сайн сонс. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Хэрвээ та цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол эрүүл мэндийн дасгал хийж аливаа зүйлсийг дүгнэн цэгнэ. Эргэн тойронд тань сайхан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг хэн нэгэн байдаг бол өнөөдрийг ганцаараа өнгөрүүлэх гэсний хэрэггүй.
Загас: Уйтгартай амьдралаас зугтаж, сэтгэлийн гүндээ бодож явдаг хүсэл тэмүүллээсээ таашаал авна. Та бусдад маш энэрэнгүй хандах бололтой. Хүмүүсийн уйтгар гунигийг хуваалцана. Өнөөдөр ямар нэгэн сонирхолтой үйлдэл хийж, сэтгэлийн таашаал эдэл. Өөрийн хүслээр хийсэн ажил өмнө нь гавьяа байгуулж, шагнал авсан дурсамжаас илүү сэтгэлийн таашаал өгнө.