Хонь: Хүлээцтэй хандах өдөр. Хэрвээ хайртай хүн тань гэнэт жигтэй зан авир гаргасан ч нэг их санаа зовоод байх зүйлгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан, дуу аялан алх. Танд яг одоо эрч хүч их хэрэгтэй байна. Аливаа бүхнээс амьдралын таашаалыг ав.
Үхэр: Шинэ ажил хэрэг эхлэх болон олон хүнтэй харьцахад таагүй өдөр. Бодит байдлыг үнэн зөвөөр үнэлж сурахыг зөвлөе. Өнөөдөр хүлээж байсан мөнгө тань орж ирэхгүй байж болно. Од эрхсийн таагүй байрлалын улмаас элдэв ойлгомжгүй зүйлд орооцолдож болзошгүй байна. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул.
Ихэр: Та өөрийн боломжийг мэдрэх бөгөөд энэ нь багагүй хохирол танд өгсөн амьдралын бэрхшээлээс гарахад тус болно. Таны биеэ барих чадвараас ажлын амжилт шалтгаалах болно. Бодол санаагаа төвлөрүүлэхийн тулд бясалгал хийгээрэй. Тайвширсан хойноо гаргасан шийдвэр зөв байх болно.
Мэлхий: Тэвчээр шалгах өдөр. Өнгөрсөн амьдралын талаарх бодол таныг эргэлзүүлж магадгүй. Өөрийн дотор байгаа өшөө хорсол,дургүйцэл гомдлоос хол бай. Таныг зовоож байгаа тодорхой асуудлын талаар сайн эргэцүүлэн бод. Мартахгүй ч уучилна гэдэг бол хамгийн мундаг чанар шүү. Ирээдүйн төлөө зарим зүйлийг уучлах цаг нь болжээ.
Арслан: Таны амьдралд орж ирэх саад бэрхшээлийг даван гарах тэвчээр бий гэдэгт итгэ. Гэр бүлийнхэндээ итгэл найдвартай байдал бий болгож чаддаг эсэхээ шалга. Тэднийхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Хувийн амьдралдаа гэрэл гэгээ оруулах арга замыг хай. Хэрвээ та энэ бүхэн тийм ч амаргүй гэж мэдсэн ч байсан эргэлзэх хэрэггүй.
Охин: Тогтворгүй байдал сэтгэл хөдлөл үүсгэнэ. Мөн өөртөө итгэлгүй хандлага хуумгай харилцааг авчирч байна. Ойлгомжгүй зан байдал хувийн амьдралд хүндрэл авчирна. Өнөөдөр өмнө нь эхэлсэн ажлаа дуусга. Цаг хугацааг алдахгүйн тулд хамгийн гол зүйлээ хийхийг хичээ. Аливаад анхаарал суларч, саатах хэрэггүй.
Жинлүүр: Чухал өдөр. Найз нөхдийн хүрээллээ тэлэх, шинэ бүлгэмд нэгдэх, ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах зэргээр өөрийн байр суурийг баталгаажуул. Сонирхолтой үйл явдлууд тохионо. Таатай боломжийг үр ашигтай зүйлд зарцуул. Шинээр ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Та мөрөөдлийнхөө зарим хэсгийг биелүүлэх боломжтой.
Хилэнц: Харилцааны асуудал шийдэх болон хайр дурлалын холбоогоо сэргээхэд таатай өдөр. Ухаалаг эвлэг харьцаатай хүмүүс олны хайрыг хүлээх болно. Эрүүл мэндээ анхаар. Ургамлын харшил хөдөлж болзошгүй. Өнөөдөр таагүй ажилд дайчлагдах боловч зарим талаар албан тушаал ахихад туслах магадлалтай байна.
Нум: Амьдралын эрч хүч ихсэж байна. Аливаа ажлыг хялбархан гүйцэтгэнэ. Харин бусдыг захирах хүсэл, түрэмгүй зангаа хянахгүй бол саад тотгор учруулна. Сайн танихгүй хүмүүстэй муудалцахаас зайлсхий. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүрч болзошгүй тул аль болох ганцаараа бай.
Матар: Ямар нэг зүйл хийх үед сонирхолгүй санагдаж байвал амжилт олохгүй байх болно. Тиймээс дотоод бодол санаагаа сонсож сур. Сайн амарч, бүхнийг сайтар төлөвлөснөөр та амжилтад хүрч чадна. Зарим үед ганцаараа сууж, алдаа оноогоо жингийн туухай дээр цэгнэ. Амьдралд гарах өөрчлөлт шинэчлэлтийг амжилт хүлээж байна.
Хумх: Энэ өдөр сонирхолтой үйл явдал тохиолдож мэднэ. Өмнөө тулгараад байгаа бүх бэрхшээлийг давах хүслээр энэ өдрийн үйл явдлыг угтаж чадна. Гэхдээ зарим хүмүүс ажлаа хэтрүүлэх хийснээс анхааралгүй байдалд орох магадлалтай байна. Таны биеэ зөв авч явах чадвар бусдын анхаарлын төвд байвал энэ өдөр амжилтын эзэн байх болно.
Загас: Эргэн тойрондоо байгаа хүмүүстэй харьцах харилцаанд үл ойлголцол, зөрчил үүсэж болзошгүй. Та өөрийнхөө бодлыг хэт дагаснаар бусдыг ойлгохгүй болж магадгүй. Гэхдээ тогтвортой байвал өрсөлдөөнд өөрийнхөөрөө үлдэж чадна. Таны сэтгэлийг ихээр хөдөлгөх үйл явдал тохиолдож мэднэ. Ганц бие эрчүүд өмнө нь төсөөлж байгаагүй романтик харилцаа холбоо үүсгэх магадлалтай байна.