Хонь: Хангалттай анхаарал тавиагүйгээс болж ойр дотнын хүмүүстэйгээ харилцахад хүндрэл үүсэх бололтой. Энэ нь таны хариуцлагагүй, хөнгөмсөг байдлаас болсон байж мэднэ. Энэ байдал нь танаас буулт хийхийг шаардана. Та дотроо хүсэхгүй байсан ч үүнийг даван гарах нь маш чухал. Таныг удаан зовоохгүй. Хамгийн гол нь өөрөө өөртөө үнэнч бай.
Үхэр: Хувийн амьдрал тогтворгүй болно. Эргэн тойрны нөхцөл байдал уур уцаар хүрэх шалтгаан болно. Хов жив болон муу санаатнуудын далд явуулгатай холбоотойгоор таны байр сууринд таагүй өөрчлөлт гарч болзошгүй. Өөрийн хүрээллээ эрүүл саруул ухаанаар дүгнэж цэгнэх шаардлагатай байна.
Ихэр: Танд тохиолдоод байсан хэцүү асуудал ард хоцорно. Таны амбиц ч өсөх боломжтой. Таны эрч хүч ихсэх тусам та бусдын анхаарлын төвд байх болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаа төгс биелүүл. Эцэг эх болон ахмад настай ах дүүсийнхээрээ зочилж, тэднийхээ сургамжтай үгийг сонс. Бусдад тусламж үзүүлэн, сэтгэл санаагаа сэргээ.
Мэлхий: Үл ойлголцлоос болж ойр дотнын хүнтэйгээ маргалдах магадлалтай. Хэн хэнийх нь зөрүүд зангаасаа болж таагүй байдалд хүрнэ. Хэрэв та өөрийгөө буруутай гэж мэдэрвэл бардам зангаа татаж хайртай хүнээсээ уучлал гуй. Их зарлага гаргах худалдаа наймаа бүү хий. Дэмий зугаа цэнгэлд мөнгөө үрэх хэрэггүй.
Арслан: Өөрийн ирээдүйд хэрэгтэй зүйлд анхаарах өдөр. Сэтгэл хөдлөлөөр хэрэггүй эд зүйлс худалдан авахгүй бай. Та гэр орноо шинэчлэх, барилга байшин барих гэж байгаа бол энэ ажлаа эхлүүлж болно. Харин гаргах байгаа зардлаа сайн тооцож үзээрэй. Эс тэгвээс санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж магадгүй.
Охин: Ажил хэрэгт муугаар нөлөөлөх боловсон хүчний халаа сэлгээнд бэлэн бай. Дарга удирдлагатайгаа муудалцаж болзошгүй. Таагүй мэдээ таныг тавгүйтүүлнэ. Бие болоод сэтгэл санааны эрүүл мэндээ муудахаас болгоомжил. Архаг ядаргаанаас болж бие махбод тавгүйтэх бололтой. Спортоор хичээллэж, зөв хоолны дэглэм барьж эхлэх хэрэгтэй.
Жинлүүр: Амьдралын эрч хүч буурах өдөр. Бие тавгүйтэх эсвэл архаг хууч өвчин сэдэрч болзошгүй байна. Таны сэтгэлд түгшүүр төрөх бололтой. Гэвч зарим саад бэрхшээл зөвхөн таны дотоод төсөөлөл байж болох юм. Чөлөөт цагаа оюун санаа болон бие махбодоо эрүүлжүүлэхэд зориул. Эрүүл агаарт амрах нь ашигтай.
Хилэнц: Таатай өдөр. Өнөөдөр од эрхэс таныг ивээж байна. ихэнх ажил төрөл аяндаа л эергээр шийдэгдэх нь. Таны нэр хүнд өссөнөөр албан тушаал дэвших асуудал шийдвэрлэх шатандаа орно. Та өөрийн бүхий л эрч хүчээ дайчлан ажиллаж, зорилгоо биелүүлнэ гэдэгтэй итгэлтэй бай.
Нум: Чухал үүрэг даалгавар гүйцэтгэх үед нэр нөлөөгөө өсөх боломжтой. Аливаа шийдвэрийг гаргахдаа юу чухал гэдгийг сайтар ялгаж салга. Яаралтай амжуулах ёстой ажил их байгаа ч аливаад түрүүлж хөдлөх тийм ч зохимжтой бус. Ямар ч асуудал тулгарсан бухимдах хэрэг огт байхгүй. Тэвчээртэй байснаар та амьдралаас илүү ихийг сурч авна.
Матар: Зарим учрал гэнэтийн өөрчлөлт авчрах байх. Чухал хүмүүстэй уулзах боломж олдоно. Бүх зүйл хэрэгтэй мэдээллээс хамаарах бололтой. Энэ үед бусад хүмүүст өөрийн төлөвлөгөөгөө задлах нь ашиггүй. Чухал мэдээллийг гадагш алдахаас сэрэмжил. Танд туслах хүнийг зөв мэдрэх нь чухал үе.
Хумх: Ихэнх хүмүүсийн эрч хүч сайнгүй байна. Од эрхсийн нөлөө ажил хэрэгт ч хувийн амьдралд ч төдий л таатай нөлөө үзүүлэхгүй. Аливаа зүйлийн тунг хэтрүүлэх, өөрийнхөө чадахаас илүү зүйлийг амлах зэрэг байдал гаргахгүй байхад анхаарал хандуул. Хэрвээ хугацаанд нь амласан зүйлээ хийж чадахгүй бол үнэнээ шударгаар хэл. Цаг алдаж, өөртөө хэтрүүлсэн ачаа үүрэх нь таныг улам зовоох болно.
Загас: Хамтын үйл ажиллагаа амжилттай байх болно. Бусадтай зохицож, бүх хүнтэй нөхөрсөг харьцахыг хичээ. Харин хувийн амьдралд асуудал гарч болно. Хийх ёстойгоо цагт нь хийж, өөртөө амрах зав гаргаарай. Шинэхэн хосууд чухал асуудал шийдэх хэрэгтэй байх. Магадгүй цаашдын ирээдүйгээ сайтар ярилцах хэрэгтэй болно. Хэрвээ хэн нэг нь гэр бүл болоход бэлэн биш байгаа бол аз турших хэрэггүй. Хайртай хүнээ алдахаас болгоомжил.