Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-17

12 ордын зурхай /2023.08.18/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Санхүүдээ анхаарах хэрэгтэй болжээ. Дэлгүүр хэсэх нь сайхан ч санхүүгийн байдал санаа зовооно. Та жаахан мөнгөтэй болох боловч энэ нь салхинд хийсэхтэй адил юу ч болохгүй бай мэднэ. Их өртөг гаргаад байх шаардлагагүй амьдрах төлөвлөгөө зохио. Энгийн хэмнэлт нь гэр бүлийн хэрэгцээг тасалдуулахгүй байхаар зохион байгуул.

Үхэр: Өнөөдөр юу хийх, юу хэлэх гэдэг дээрээ сайн анхаарал хандуул. Санаачилгатай байвал бүх зүйл сайнаар эргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Хоолны зөв дэглэм нь эрүүл мэндээ хамгаалах асуудалтай салшгүй холбоотой байна. Хэрвээ хоолоо тайван бус, яаруу сандруу байдлаар идвэл ходоодонд муугаар нөлөөлнө. Зохистой хүнс сонгож, зөв хооллож хэвшээрэй.

Ихэр: Урагшаа алхан эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй байдлаа хадгалаарай. Таны энергийн түвшин доогуур байсан ч чухал хариуцлагатай ажлаас бүү зайлсхий. Та ажлаа дуусахгүй бол асуудалд орж магадгүй шүү. Танд тус болох хүнтэй уулзаж магадгүй учраас бусдыг анхааралтай сонс. Нөлөө бүхий хүмүүсийн биеэ авч явах үнэ цэнтэй байдлаас бага ч гэсэн зүйлийг суралц.

Мэлхий: Хөгжилтэй адал явдал, зугаа цэнгэлд татагдана. Залуу мэлхийнхэн хайр сэтгэлд одтой байна. Өөрийн авьяас чадвараа өсөн нэмэгдэхийг мэдэрнэ. Хэрвээ та мөрөөдөлдөө хэт хөтлөгдөн шийдвэр гаргах гэж байгаа бол бүх зүйлийг сайн тооцоол. Хайртай хүмүүстэйгээ хамт байх боломжийг өөртөө олго.

Арслан: Өдрийг баяр хөөртэй эхлэх хэрэгтэй. Уужуу тайван байвал урьдын тавгүйтэл арилах болно. Та ямар нэг таагүй нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө ихийг хийж чадахгүй ч, ирээдүйдээ жижиг өөрчлөлтөөр ч нөлөөлж чадна. Зарим үйл явдлыг анзааралгүй мэт өнгөрүүлж, өөртөө анхаар. Эрүүл мэнддээ санаа тавьж, өөрийгөө энхрийлэх хэрэгтэй.

Охин: Оюуны чадвар ердийнхөөс өндөр байна. Үр бүтээлтэй ажиллах боломж нэмэгдэнэ. Харин бүгдээс илүү байх хүсэл нь аливаа зүйлийг хийж бүтээхэд саад болно. Үүний оронд та өөрт олдох боломжоо ашиглан, нарийн төлөвлөгөө зохиож ажиллах хэрэгтэй. Хэрэв таны хайр дурлалд ямар нэгэн нууц байсан өөрийгөө сайн илэрхийл.

Жинлүүр: Зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийг хийсэн хүмүүс үр ашгаа хүртэнэ. Амжилтын төлөө эрч хүч, урам зоригоо шавхах хэрэгтэй. Таны идэвх зүтгэлтэй байдал нэмэгдэж, эргэн тойрондоо үр нөлөөгөө үзүүлж эхэлнэ. Ажил хэргийн таатай санал хүлээн авна. Зарим хүмүүс сонирхолтой санаа бодож олно. Энэ үед та бүхний анхаарлын төвд байх болно.

Хилэнц: Энэ өдөр ачаалал ихтэй байна. Ажил хэрэгч хүмүүс албан уулзалтаар дүүрэн байх болно. Хувийн амьдралд ч сайн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Сайхан хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөртөө итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн онцлогтой амьдралын тухай ойлголттой бөгөөд хайртай хүн тань ч үүнийг ойлгодог байхыг хичээх бололтой.

Нум: Хайр дурлалаар хөөцөлдөх нь сайхан санаа байх бололтой. Ойр дотнын харилцаагаа сонирхолтой байлгах үүднээс хайртай хүндээ гэнэтийн сюрприз барь. Хайр дурлалын асуудал таны толгойд эргэлдэж байсан ч чухал ажил эхэлж магадгүй. Санхүүгийн харилцаанд мэдлэг сайтай хүмүүс үнэтэй зөвлөгөөг өгөх болно. Энэ нь таны ажилд ашиг тустай байх болно.

Матар: Бусадтай хүмүүстэй хэл амаа ололцох, шинэ танилтай болоход тохиромжтой өдөр. Амьдралаа сонирхолтой болгохын тулд найз нөхөдтэйгээ уулзаж, ярилцах хэрэгтэй. Таны идэвх зүтгэлээр байр сууриа улам өсөх боломж олдоно. Их зүйлд санаа зоволгүй амьдар. Бүтээлч хүмүүс аливаа үйл ажиллагаанд өөрийн шинэ санаагаа дэвшүүлбэл амжилт олох болно.

Хумх: Од эрхсийн чиг хандлага зөрчилдөөнтэй байх тул таны анхаарал сарнина. Таныг гонсгор, тайван бус байдал хүлээж байж мэднэ. Хэдийгээр хурдан шийдвэр гаргахыг шаардах нь эрсдэлтэй байх ч тийм үед олсон гайхалтай нээлт, ололт амжилт л сэтгэл хөдөлгөм байдлыг буцааж бий болгоно. Хууль шүүхтэй холбоотой асуудлаар сайхан мэдээ ирэх магадлалтай. Хайртай хүн тань сэтгэл хөдлөлийг өдөөх төлөвтэй байна.

Загас: Өнөөдөр олон нийтийн ажилд оролцох нь таныг хөгжөөж өгнө. Хувийн төлөвлөгөө таны ажлаас болоод бүтэлгүйтвэл сэтгэлээр унах бололтой. Гэхдээ чухал ажилд гар бие оролцохгүй л бол том боломж алдана гэдгийг ойлго. Зарим үйл ажиллагаа таны урьд нь төсөөлж ч байгаагүй боломж өгнө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02