Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-21

12 ордын зурхай /2023.08.22/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таатай өдөр. Энэ өдөр орлогоо нэмэгдүүлэх шинэ ажил хайхад тааламжтай. Уран бүтээлч хүмүүсийн онгод орно. Уран зураг болон зөгнөлт зохиол бүтээл зэргийг эхлэхэд тохиромжтой цаг. Авьяасаа нээж, хүслээ ил тод гаргах нь таныг сэтгэл хангалуун байлгана. Нөхөрлөл, хамтын харилцаа сайхан байх ба бизнестэй холбоотой шийдвэр амжилт олно.

Үхэр: Эерэг хандлагатай өдөр. Энэ өдөр их зүйлийг өөрөөсөө шаардаж хэрэггүй. Бусад хүмүүс цаагуураа таны байр суурь, нэр хүндэд атаархаж байгаа гэдгийг бүү март. Ажил хэрэг таныг анхаарлаа сайн төвлөрүүлэхийг шаардана. Хэн ч садаа болохгүй газар ганцаараа юм бодох нь таныг зөв чиглэлээ олоход тусална. Өмнө нь огт анзаарч байгаагүй хүмүүсээс хүндрэл учруулж болзошгүй.

Ихэр: Сайн нөлөөг ашиглан муу муухайтай тэмцэх өдөр. Энэ өдөр уур хилэнгээ барихгүй бол хэрүүл маргаан нэмэгдэж болзошгүй. Ирээдүйдээ итгэх итгэлээ алдахаас болгоомжил. Бүх зүйл дээр биеэ барихыг бод. Хэн нэгэнд найдах хэрэггүй. Өөрийнхөө байр суурийг бататгах дорвитой алхам хий.

Мэлхий: Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр танд хэрэгтэй эрч хүчийг ойр дотнын хүмүүс тань өгөх болно. Аль болох их цагийг гэр бүлтэйгээ өнгөрөө. Тайван суугаад тоглож наадах цаг гаргаарай. Харин түр зуурын зугаа цэнгэлийг хойш нь тавь. Учир нь санаандгүй алдаа гаргах магадлал байна.

Арслан: Хянуур өдөр. Зарим хүмүүс тааламжгүй асуудалтай нүүр тулгарна. Од эрхэс таны харилцааг сорьж байна. Та өөрийнхөө бодол санааг илүү нээлттэй илэрхийлэх хэрэгтэй болно. Шинэ зүйлд суралцах болно. Санхүүгийн асуудал үүсэж магадгүй учраас зарлагаа хасан, мөнгөө хадгалах хэрэгтэй. Энэ үед та өөрийнхөө чадварыг гаргах нь зөв байна.

Охин: Худал хуурмаг, хий хоосон төсөөлөл нүүрлэж болзошгүй. Өмнө болсон таагүй үйл явдлуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй байгаа нь өөрийгөө ухрааж байна гэсэн үг. Гаднаасаа сайхан харагдаж байгаа бүхэн тийм гэсэн үг биш. Аливаа зүйлийн үнэн мөн чанарыг нь олж харахыг хичээ.

Жинлүүр: Од эрхэс таны хүч чадал, эд мөнгийг ивээж байгаа үед дотоод сэтгэлдээ итгэл үнэмшил сайтай бай. Өнөөдөр ямар ч ажил хэрэг танд өгөөжөө өгч байна. Тиймээс бизнес болон санхүүгийн үйл ажиллагаа нэлээд сайн урагшилна. Гэхдээ материаллаг гэхээсээ илүү оюунлаг зүйлийн үнэ цэнийг мэдэрч эхэлнэ.

Хилэнц: Таатай өдөр. Найз нөхөд чухал зөвлөгөө өгөх болно. Ямар ч нөхцөл байдал таныг илүү сайжруулах болно. Ялихгүй шалтгааны улмаас хайртай хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Таны зан ааш сэтгэл хөдлөлд өртөх нь амархан байгаа тул маргааны үеэр хэлэх үгээ сайн анхаарах хэрэгтэй бололтой. Хүмүүсийн хандлагыг өөр дээрээ аль болох тусгаж авахгүйг хичээ.

Нум: Архи согтууруулах ундаа болон удаан хадгалсан хоол хүнснээс татгалз. Хэт амттан таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа тул зөв хооллож буй эсэхээ сайн анхаар. Хувийн харьцаандаа илэн далангүй байвал гэр бүл халуун дулаан уур амьсгалтай байна. Гэртээ зочин хүлээж авах хүмүүс сайн бэлтгэл хийх шаардлагатай болно. Хуучны танилууд эсвэл ах дүү хамаатан садан айлчлан ирэх магадлалтай.

Матар: Асуудлыг буруу шийдэх хандлага илэрч магадгүй. Эрүүл саруул оюун ухаанд түшиглээрэй. Асуудал хүнд байвал дотнын найз нарын тусламж хэрэгтэй байж магадгүй. Ямар ч нөхцөл байдалд өөрийн зарчимдаа тууштай байвал та ялах болно. Шударга бус байдалтай эвлэрэх хэрэггүй. Үнэт зүйлээ хамгаалахын тулд багагүй тэмцэх хэрэгтэй болох тул тэвчээртэй бай.

Хумх: Өнөөдөр ихэнх зүйл таны тааллын дагуу явагдана. Нарийн чимхлүүр ажлаа энэ өдөр амжуулахад сайн. Цаг үеийн нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай тулгарсан хүмүүс олон найз нөхөдтэй болохын хичээнэ. Үүний тулд ашиг сонирхлын дагуу нэгдсэн бүлэглэлд элсэх нь үр дүнтэй байж болох юм. Ажил мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдвал таны нөхцөл байдал сайжирна.

Загас: Найз нөхөд танд урам зориг өгч, аливаа төвөгтэй асуудлыг түр ч болов мартахад тусална. Од эрхсийн зүгээс танд аливаа нөхцөл байдлыг зөв хэлбэрээр ашиглах боломж олгоно. Харин байгаа мөнгөө хэтрүүлсэн зарлага гаргах магадлалтай байна. Үрэлгэн зантай хүмүүс худалдан авах барааны жагсаалтаа хэт их анхаарсны хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14