Хонь: Шинэхэн танилуудын ч хуучны найз нөхдийн ч харилцаа аль аль таныг анхаарал тавихыг шаардана. Урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай зөрчилт байдал үүсэж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс сануулж байна. Бусдын өдөөн хатгалгад бүү авт.
Үхэр: Аль болох тайван байж, ирээдүйд хийх ажлаа төлөвлө. Өмнө нь болж өнгөрсөн үйл явдлыг эргэцүүлэн бодож алдаагаа дүгнэхэд гэмгүй өдөр. Нийгмийн үйл ажиллагаанд оролцвол гаргасан зүтгэлдээ баяртай байх болно. Хэрвээ та зөн совиндоо итгэдэг бол түүнийгээ дага. Танд санхүүгийн асуудлаа шийдэх боломж гарч болзошгүй.
Ихэр: Өөрийн авьяас чадвараа нээх өдөр. Сэтгэлийн хөдөлгөөн их байна. Санасан хэрэг бүтэмжтэй болбол зорилго мөрөөдлөө биелүүлэх магадлал ихэснэ. Хойш тавьсан ажил хэргээ гүйцэлдүүлэхэд таатай нөлөөг ашигла. Ажил хэргийн уулзалт болон чухал бичиг баримттай ажиллахдаа болгоомжтой бай.
Мэлхий: Гадаад төрхөө анхаарах ч сэтгэл доторх чин хүсэл илүү үнэнч мэт мэдрэмж төрнө. Хүссэнээр болохгүй зарим учрал танд таагүй сэтгэгдэл төрүүлэх байх. Онц шаардлагагүй зүйлд цагаа дэмий үрэх хэрэггүй. Хийх ажлаа зөв төлөвлөж, зохистой зохицуулах нь чухал. Итгэл найз нөхөдтэйгөө элдвийг хүүрнэж суух нь таны сэтгэлийг сэргээнэ.
Арслан: Бусдыг өөртөө татах чадвартай байна. Гадаад төрх дур булаам байх тул хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалыг өөрийн ихэмсэг зантай зөв хослуулахгүй бол бусад хүний нөлөөнд орох болно. Хэт өөртөө бардах болон сонор сэрэмжгүй байхаас болгоомжил.
Охин: Танд асуудлыг шийдэхэд хэцүү байвал хамтрагчаасаа тусламж хүс. Мөн юу таныг аз жаргалтай болгохыг бодож үзээрэй. Өндөр амжилтад хүрсэн хүмүүстэй уулзаж ярилц. Амжилтад хүрэх аргуудыг судлах нь үр өгөөжөө өгнө.
Жинлүүр: Өөртөө сөрөг байдлыг үүсгэх бололтой. Энгийн асуудлыг ч шийдэхэд амаргүй байна. Хий дэмий ажиллахгүйн тулд эрч хүч, цаг хугацаагаа зөв хуваарил. Таагүй байдал ажил амьдралд хүндрэл авчирч болзошгүйг анхаар. Өөрийгөө аль болох эрч хүчтэй байлга.
Хилэнц: Холимог өдөр. Баяр хөөртэй амар амгалан байдал давамгайлах хэдий ч зарим нөлөө эмх замбараагүй байдлыг ч дуудаж байна. Хэрвээ та хэт өөрийнхөөрөө байвал дээд албан тушаалтан эсвэл үйлчлүүлэгчтэйгээ сөргөлдөж магадгүй. Гэхдээ бие даасан бүтээлч байдал тань амжилт авчрах тул таны өөртөө итгэлтэй байдал хамгийн чухал шүү.
Нум: Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Эсвэл албаны ажилд ч зарим шалгуур сорилт гарч ирэх магадлалтай. Өмнө нь хийсэн зүйлээ эргэн харах хэрэг гарна. Цаг хугацаанд нь ажлаа хийж чадвал чухал ахиц гарах болно. Анхаарал болгоомжтой байвал тохиолдож болзошгүй гэнэтийн зүйлээс зайлсхийж чадна.
Матар: Өнөөдөр урьдын гаргасан төлөвлөгөөгөө нөхцөл байдалд тохируулан өөрчлөх хэрэг гарна. Сэтгэл зүйгээ бэлтгээрэй. Та бүх зүйлд бэлэн байвал ямар нэг асуудал гарч ирэхэд хялбар шийдвэрлэх болно. Өөрийн хийх ёстой ажлаа эртлэн хийж дуусгаарай. Ингэвэл та хайртай хүмүүстээ чөлөөт цаг гаргах боломжтой болно.
Хумх: Өмнөх ажлаа өвөрмөц арга барилаар хийхгүй бол ямар ч санаачилга, зорилгогүй болсон мэт санагдана. Бусдыг шүүмжлэхэд бүү анхаар. Өнөөдөр гэнэтийн адал явдлаас хол бай. Ямар ч ажил хийсэн амжилт магтаалыг гол болгохгүй байхыг одод зөвлөж байна.
Загас: Ихэнх хүмүүст олон зүйл өөрийнх нь эсрэг байгаа мэт санагдана. Үүнд бүү эмзэглэ. Таныг гуниглалаа гээд амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр байх болно. Зарим үйл явдал тийм бодит бус, зөвхөн таны төсөөллөөр төвөгтэй байсан байж болно. Ганцаар байх нь таныг тайвшруулж тулгарсан асуудлын тухай тайван тунгаан бодоход тусална.