Хонь: Таны дотнын харилцаа асуудал дагуулж болзошгүй. Хувийн харьцаа тогтворгүй байна. Ямар нэгэн холын итгэл найдвар ойрд биелэхгүй байх. Үүнээс болж амьдралын эрч хүч буурч байна. Аливаа гэрээ хэлэлцээр ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхдээ бүхий л холбогдох бичиг баримтыг шалга. Эс тэгвээс та таагүй байдалд орж болзошгүй. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч хэт их анхаарвал сэтгэл гутарна.
Үхэр: Уян хатан хандах өдөр. Сайхан дурсамж өөрийн мэдэлгүй сэргээж, сэтгэл уяраах болно. Мөн таагүй түүх ч таны амьдралын туршлага болох тул юунд ч харамсах хэрэггүй. Тухайн нөхцөл байдалд та чадах бүхнээ л хийсэн гэдгийг бүү март. Зүгээр л амьдралыг одоо цагаар үнэл. Байх ёстой газраа зөв цагтаа байх нь илүү чухал. Амьдрал үргэлж шинээр эхэлж байдаг.
Ихэр: Та их ажил амжуулна гэж бодох ч хэрэггүй. Учир нь таны анхаарал сайн төвлөрөхгүй. Сайн найз болон гэр бүлийнхнийхээ хамт цагийг өнгөрүүлэхэд таатай өдөр. Олон улсын бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд ашиг авчрах үйл явдал болно.
Мэлхий: Идэвхтэй бүтээлч өдөр. Зорилго болон зарчмаа хамгаалах нь эрч хүчээ төвлөрүүлэхэд тааламжтай нөлөөлнө. Таны мэдрэмж зөн билэг хүчтэй байна. Энэ үед уран бүтээлч хүмүүст илүү эрч хүч мэдрэгдэж, ажилдаа урам зоригтойгоор орно. Мэргэжлийн асуудлаа хялбархан шийдэж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлнэ. Нэр хүндээ өсгөх нь албан тушаал дэвшихэд таатай нөлөөлнө
Арслан: Мөнгө санхүүгийн асуудал гэр бүлд таагүй нөлөөлөх тул анхаарал болгоомжтой бай. Томоохон эд зүйлс худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Зөв амьдралын дадал зуршлыг өөртөө бий болгох нь эрүүл мэндэд сайн нөлөө хурдан авчирна.
Охин: Урьдын таагүй байдал нь таны сэтгэл санааг тогтворгүй байхад нөлөөлнө. Төлбөр тооцоо хийх бол бусдад ямар нэг хэлбэрээр өр тавихгүй байхыг зөвлөе. Хэрэв сайн тооцоотой байж чадвал бүх зүйл сайн сайхан байх болно. Сонирхолтой ажил хийх нь таны ирээдүйд ашиг тустай.
Жинлүүр: Гэрээ хэлэлцээр байгуулах бичиг баримт бүрдүүлэхэд таатай өдөр. Гэхдээ бусад хүмүүстэй хэл ам, хэрүүл тэмцэл хийх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Гэр бүлийн хэн нэгэн гишүүний таагүй үйлдлээс болж та нэлээд сэтгэлээр унах бололтой. Таатай уур амьсгал үүсгэхийн тулд илүү ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй.
Хилэнц: Эерэг өдөр. Сонирхолтой үйл явдалд оролцон, сэтгэл санаагаа өндөр байлгахад тохиромжтой үе. Та хаана ч байсан бараг бүхнийг амжуулж чадна. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны зөв үзэл бодол, эрх чөлөөт эрмэлзэл тань бусдад онцгой үнэлэгдэх болно.
Нум: Холын хүсэл мөрөөдөл таныг эзэмдэнэ. Ажлын ачаалал ихсэх тул зарим үүрэг даалгавар биелэгдэхгүй үлдэх бололтой. Од эрхсийн нөлөөгөөр таны урам зориг буурах шинжтэй байна. Мөн гаднын элдэв саад тотгор ажлын бүтээмжид муугаар нөлөөлөх бололтой. Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Зүгээр л өөрт таатай байгаа зүйлээ хий. Ингэвэл та сэтгэл хангалуун байж чадна.
Матар: Амьдралд хэрэгтэй сайн мэдээ ирснээр бүтээлч эрч хүч эргэн сэргэх болно. Өөрт байгаа зүйлд талархаж, зорилгодоо хүрэх алхам хий. Өнөөдөр завгүй байгаа хүмүүс эрүүл мэндээ бүхнээс илүү хайрла. Та эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй байвал бусдад нөлөөлөх чадвар тань нэмэгдэнэ.
Хумх: Таны дотнын харилцаа асуудал дагуулж болзошгүй. Хувийн харьцаа тогтворгүй байна. Ямар нэгэн холын итгэл найдвар ойрд биелэхгүй байх. Үүнээс болж амьдралын эрч хүч буурч байна. Аливаа гэрээ хэлэлцээр ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхдээ бүхий л холбогдох бичиг баримтыг шалга. Эс тэгвээс та таагүй байдалд орж болзошгүй. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч хэт их анхаарвал сэтгэл гутарна.
Загас: Мэдрэмтгий өдөр. Таны сэтгэл хөдлөл өндөр байх тул хийсвэр зүйл нөхцөл байдалд нийцэхгүй шийдвэрт гаргахад хүргэж мэдэх юм. Энэ үед болбол бясалгал хийх нь тохиромжтой. Өөрийн оюун ухаанаа сайн сонссоноор өнгөрсөнд болсон таагүй зүйлийг мартаж чадна.