Хонь: Төлөвлөсөн ажил тодорхойгүй шалтгаанаар зогсонги байдалд орох ба хэрэв та анхааралтай байж чадвал бүхнийг байх ёстой байранд нь оруулж чадна. Өөртөө ч бусдад ч чухал хэрэгцээтэй зүйлийг бүү март. Энэ үед эрсдэлтэй хөрөнгө оруулалт амжилт олох магадлал тааруу байна. Харин алсын бодолтой, нягт нямбай шийдвэр таныг зөв зам руу хөтөлнө.
Үхэр: Санхүүгийн буруу тооцоо алдагдал авчирна гэдгийг үргэлж санаарай. Үр ашиггүй зарлага гарч магадгүй. Мөнгөө найдвартай хөрөнгө оруулалтад зориулах нь танд ашигтай байх болно. Үнэтэй эд зүйлс худалдан авах, эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий гэж одод зөвлөж байна.
Ихэр: Од эрхэс шинэ ажил эхлэх бол анхааралтай байхын сануулж байна. Ажлын нэмэлт үүрэг даалгавар хүлээн авахгүй байх нь тохиромжтой. Өнөөдөр зарим төлөвлөгөө санаснаас илүү саадтай учрахаар байна. Олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзахыг хичээ. Шаардлагагүй хэрүүл маргаан, санал зөрөлдөөнөөс зайлсхий.
Мэлхий: Идэвхтэй амрах өдөр. Гэр орныхоо тав тухтай байдлыг эрхэмлэ. Хувийн ажлаа амжуулах хүсэл эрмэлзэл хүч чадлаар дүүрэн байна. Гэхдээ эрүүл мэндээ анхаарч, ажил амралтаа зохицуул. Мөн оюун санааны эрч хүчээ гамна. Найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөө. Хайрын харилцаагаа сэргээх сайхан боломж ирнэ.
Арслан: Өмнө нь дутуу хийгдсэн ажлаа дуусгахыг оролдоно. Ажлаа эртхэн амжуулсан хүмүүст гэртээ амрах боломж гарна. Гэр бүлийн асуудалдаа сэтгэл хөдлөлөөр оролцох нь ухаалаг бус хэрэг болно. Та тохь тухгүй орчинд амьдрахыг хүсэхгүй байгаа бол байр сууцаа өөрчлөх талаар санаачилга гаргаарай. Хувийн санал бодлоо ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцах хэрэгтэй.
Охин: Өөрчлөлт хийж өөрийн зорилгоо хамгаалах дөр. Энэ өдөр илүү ухаалаг байхыг зөвлөе. Төлөвлөгөө зорилгоо тайван тунгаан бод. Хамтрагч түншүүд муудалцаж болзошгүй. Мөн ахмад хүмүүс таны эрх чөлөөг боогдуулж байгаа мэт санагдаж мэднэ. Хатуу үг бусдыг гомдооход хүргэнэ.
Жинлүүр: Сэтгэл ханамжтай өдөр. Гэр бүлдээ тааламжтай үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй болно. Хүмүүс таны үйлдэлд дуртай байгаад зогсохгүй таныг урмыг үгээр мялаана. Хайр сэтгэл эргэн тойронд тань байна. Үүнийг зөв мэдрэх нь чухал үе. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учирна.
Хилэнц: Өөдрөг сайхан өдөр. Та үнэхээр аз жаргалаар дүүрэн байх нь. Шинэ танилуудтай болоход сайн. Та өөрийгөө бусдад бүрэн дүүрэн ойлгуулж чадна. Гэхдээ од эрхэс таныг хэм хэмжээгээ хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь таны сайхан сэтгэлийг буруугаар ойлгох хүмүүс бас байж магадгүй.
Нум: Ажил хэрэгч хандлагаа хувийн асуудал дээр ч харуулах шаардлага гарна. Хувийн ажлаа цэгцэлж, гэртээ засварын ажил эхлүүл. Гэр орны тохижилтоо сайхан байвал гэр бүлд дотно харилцаа тогтоход давуу тал болно. Мөн эмх цэгцтэй байдал таны эрч хүчний нэг сэжүүр байх болно. Өнөөдөр өөрийн дотор байгаа хуурмаг айдас, тайван бус байдлын учрыг олохыг хичээ.
Матар: Сайн санаа, тусламж дэмжлэг хэрэгтэй өдөр. Бүхнийг зохицуулах таны чадвар тод илрэн гарна. Зарим хүмүүсийн муу хандлагаас болж ажил хэрэг бүтэлгүйтэх магадлалтай байна. Засаж болох алдаанд тэвчээртэй, нигүүлсэнгүй ханд. Зүй бус үйлдэлд уурлаж бухимдахаас илүү хууль журмын дагуу хандаарай. Хамтын ажиллагаанд хууль журам болон гэрээ хэлэлцээрээ сайн баримталдаг байх нь чухал. Биеэ дайчлан, өөрийгөө идэвхжүүлэх хэрэгтэй.
Хумх: Өнөөдөр гэр орныхоо асуудалд анхааран хайртай хүндээ халамж тавих өдөр. Хэн нэгэн танаас хамааралтай байж, таны бодол үнэ цэнтэй байхад үнэхээр дуртай байх болно. Хэрвээ гэр бүлийн асуудал шийдвэрлэхэд төвөгтэй бол бүх гишүүдээ оролцуулан нээлттэй яриа өрнүүлээрэй.
Загас: Өнөөдөр бүтэхгүй үйл явдалд автахаас болгоомжил. Таагүй байдалд орохгүй тулд ойр дотнын хүмүүсийнхээ тусламжийг аваарай. Сайн найз нөхөд үнэлж баршгүй тус хүргэнэ. Тэд өнөөдөр баталгаатай ар талыг бүрдүүлж чадна. Ямар нэг хамтын үйл ажиллагаанд итгэлцэл чухал үүрэгтэй байна.