Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-27

12 ордын зурхай /2023.08.28/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Тохь тухтай өдөр. Сүүлийн үед хайхрамжгүй хандсан хүмүүстэйгээ холбоо барь. Ойрын хамаатан чинь зовлонгоо хуваалцахыг хүсвэл та түүнд сайн зөвлөгөө өгөх болно. Хэрэв танд хөтөч шаардлагатай байгаа бол өөрийн байгаа газраасаа хэн нэгнийг хай. Хамтрагч чинь таны эрсдэлтэй санааг үл хүлээн зөвшөөрөх тул маргаан үүсэж магадгүй.

Үхэр: Хүнд хэцүү хэм хэмжээ энэ өдрийг илүү ачаалалтай болгоно. Танд саад болох санаандгүй зүйл ил гарна. Үл ойлголцол, саад тотгор тулгарна. Шийдэгдээгүй ажлаас болж чухал орлого орж ирэх нь хойшлогдоно. Амьдралын нөхцөл байдлаа эргэцүүлэн бодох нь энэ үед үр ашигтай шийдвэр гаргахад тусална.

Ихэр: Идэвхтэй өдөр. Од эрхсийн зүгээс таны эрч хүчийг нэмэгдүүлэх болно. Чухал төсөлтэй хамтрах боломж гарна. Нөлөө бүхий хүнийг ашиглан илүү их зүйлийг сурч мэдэхийг хичээ. Залуу хүмүүс аль болох өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг тэвчих хэрэгтэй бол хүлээж сур.

Мэлхий: Хүлээцтэй байх өдөр. Хамгийн гол нь өөрөө өөртөө л үнэнч байх хэрэгтэй. Өвөрмөц, шинэ содон зүйл нь таныг илүү эрч хүчтэй болгоно. Дотнын хүмүүстэйгээ үдэшлэг цэнгээнд явж сэтгэл санаагаа дээрдүүлэх хэрэгтэй. Боломжтой бол шинэ найз нөхөдтэй болоод авахад илүүдэхгүй. Харин бусдын өгсөн мэдээллийн үнэн зөвийг сайн шалгаарай.

Арслан: Ачаалал ихсэх тул эмх замбараагүй байдал гарч ирнэ. Зарим тохиолдол таныг эмзэг болгоно. Ажил хэрэгтэй холбоотой хүндрэлтэй асуудал нэмэгдэнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол биеэ зөв авч явах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эргэн тойронд үүссэн дарамт гэр бүлээс тань болсон байж болзошгүй.

Охин: Амьдралын эрч хүч буурснаар таны биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс ямар нэг таагүй явдлаас болж хямарч магадгүй байна. Гэр бүлийн харьцааны асуудал болон хайр дурлалын адал явдлын учрыг олоход таагүй байна.

Жинлүүр: Амьдрах орчноо солих, өөрчлөх талаар шийдвэр гаргах өдөр. Өөрийн хийж дадсан аргаар ажлаа явуулах нь өлзийтэй. Таны санхүүгийн байдал хүнд байдалд орох алхмыг бүү хий. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэх бололтой. Гэхдээ зорилго болон төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэггүй.

Хилэнц: Тэргүүлэгч байхын төлөө өрсөлдөх бололтой. Хүмүүсийн төсөөлөөгүй зүйлийг олж хийхээр ханцуй шамлан орсон үедээ та эргэн тойрноо бүхэлд нь мартаж мэднэ. Ямар ч үед өөртөө амрах цаг гаргаж бай. Өөрийгөө хэт зовоолгүй зөв арга барилаар ажиллаарай. Ядрахгүйн тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэ. Шинэхэн жимс ногоогоор дархлаагаа сэргээ.

Нум: Хувийн дутагдалтай зан чанартаа шүүмжлэлтэй хандаарай. Ихэнх хүмүүсээс аминч зан илэрч магадгүй. Үүссэн асуудлыг өөртөө ашигтай шийдэх болон хувийн амжилтад хүрэх гэж улайрах хэрэггүй. Хамтрагч нартаа итгэл үзүүл. Хувийн харилцаандаа ч хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Хайртай хүмүүсээ аль болох сайн сонсох үе.

Матар: Энэ өдөр таны эсрэг үйл ажиллагаа идэвхтэй байна. Далдаар хуйвалдсан байдалд байснаас ил гарч сайн ярилцаад үз. Ямар ч асуудлыг шийдэж, бүх зүйлийг нээлттэй болгохыг хичээ. Дотоод айдас заримдаа тодорхойгүй байдлын гол шалтгаан болдог. Зарим үед тулгарах асуудал амаргүй байх бололтой.

Хумх: Од эрхэс таны хүч чадлын гэрт байрлаж байна. Тиймээс та хайр сэтгэл, мөнгө санхүүдээ яаж амжилт олохоо сайтар тунгаа. Таны хэрэгцээ юу болох талаар нухацтай дүгнэлт гарга. Яг одоо бол таны гадаад үзэмж, ур чадвар аль аль нь амжилтад хүргэх гол түлхүүр байна. Ихэнх хүмүүс мэдлэг болон оюун ухааны талаар зөн совин сайтай байна.

Загас: Зорилготой хүмүүс амжилт олох өдөр. Та сул дорой, уйтгар гунигтай байх юм бол эргэн тойрны хүмүүсийн итгэлийг алдана. Идэвхгүй байх хэрэггүй. Дуртай ажлаа хийхийг хичээ. Ур чадвар сайн байх боловч гүйцэтгэж чадахаасаа илүү ихийг авахгүйг хичээ. Өөртөө үнэнч байж бодит үр дүнд хүрэх зүйлээ л хий.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14