Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-28

12 ордын зурхай /2023.08.29/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эрсдэлтэй үйл ажиллагаанд хянуур байх өдөр. Өнөөдөр албаны ажил хийдэг болон чухал шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс маш гярхай байх хэрэгтэй. Ажил хэргийн асуудлаа зөв шийдэж чадвал урьдын алдаануудаа залруулах боломжтой байна.

Үхэр: Таны хүрээлэлд худал мэдээлэл ирснээр хувийн харилцаа хүйтэрнэ. Хайртай дотнын хүмүүсийнхээ хүсэл сонирхолд анхаарал болгоомжтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Хов живээр хөөцөлдөх хэрэггүй. Үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаар. Харин ганц бие хүмүүс хайраа олох сайхан боломж гарч ирнэ.

Ихэр: Ихэнх хүмүүс хувийн харьцаандаа сонирхолтой зан байдал гаргах болно. Энэ өдөр таны хувийн онцлог муу талаар илрэх бололтой. Та өөрөө ч мэдэлгүй хожим нь харамсах үгийг бусдад хэлж магадгүй. Иймээс илүү анхааралтай байхыг хичээ. Хөрөнгө оруулалт хайж байгаа хүмүүсийн хувьд хэрэгтэй уулзалт зөвлөгөөнд оролцох болно.

Мэлхий: Энэ өдөр ихэнх хүмүүс гэр бүлийн асуудалтай тулгарах бололтой. Хүмүүс тань рүү таагүй харьцаж болзошгүй. Өнөөдөр өөрийгөө хайрлахгүй бол нэлээд ядрах магадлалтай. Юу ч болсон гэсэн өөдрөг үзлээ хаяж болохгүй. Та зөрчилдөөнийг зохицуулахыг хүссэн ч өөрийн байр суурин дээр бат байхыг бод. Яарч хийсэн ажил бүтэлгүйтэлд хүргэнэ.

Арслан: Харилцан ойлголцол эргэн тойронд байх бөгөөд өнөөдөр сайхан учрал тохионо. Хэрвээ сайн төвлөрөхөөр шийдсэн бол олны хөл үймээнээс зайдуу, амар тайван газар байхыг хичээ. Тааламжтай тайван газар нь танд хэрэгтэй тохь тухтай байдлыг авчирна.

Охин: Хамтын ажиллагааг эерэг тал руу нь эргүүлэх юм бол эрч хүч сэргэх болно. Өөрийнхөө дуртай ажлаас ашигтай боломжийг олж авахыг хичээ. Нарийн ажил мэргэжлийн чиглэлээр суралцах нь ашиг тустай. Зарим тохиолдол таны боломжийг нээх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно.

Жинлүүр: Од эрхэс таны сайн чадварыг бататгаж байна. Гэхдээ дур хүслээ хэт илрэхгүй байхад анхаарал хандуул. Зарим зүйл дээр үзэл бодол тань хүчтэй илрэх байх. Жижиг зүйлээс сэтгэлийн таашаал авах нь чухал бус гэдгийг ойлго. Үзэл бодол нийлэхгүй хүмүүстэй ч энгийнээр харилцах хэрэгтэй болно.

Хилэнц: Идэвхтэй өдөр. Од эрхсийн нөлөө өнөөдөр олон ааштай байх хэдий ч маш сонирхолтой өдөр болж өнгөрөх болно. Харин хөрөнгө мөнгөний асуудалд илүү анхааралтай хандаарай. Завгүй байх үе чинь эхэлж байгаа тул бие сэтгэлээ бэлдээрэй. Гэхдээ ихэнх ажил таныг стрессдүүлэх хэдий ч гэлээ их ашиг олох боломжтой үе.

Нум: Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулбал амжилттай байх өдөр. Таны эрч хүч сэргэж байна. Эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэм барьж байгаа бол энерги хэт алдахаас болгоомжил. Шинэхэн жимс хүнсний ногоо сайн хэрэглээд үзээрэй.

Матар: Бүх зүйлийг даван туулах тэсвэр тэвчээр хэрэгтэй өдөр. Боломжоо ашиглан яг юу хийж чадах талаараа бод. Өөрийн аргаар ажиллах байр сууриа тодорхойл. Бизнесийн ажил хэрэгт зөв сонголт хийх боломж өндөр байгаа тул илүү орлого ирнэ. Танд удахгүй сайхан боломж нээгдэж болох юм. Олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, санаа нийлсэн хүмүүстэй цагийг өнгөрүүлэх нь тааламжтай байна.

Хумх: Нөлөө бүхий хүмүүст хандахад ээлтэй өдөр. Мөн ойр дотнын туршлагатай хүмүүсээс үнэтэй зөвлөгөө авах нь амьдралд сайнаар нөлөөлнө. Эгзэгийг нь тааруулж байгаад ажлаа сайжруулах, цалингаа нэмэгдүүлэх талаар санал гаргавал эерэг хариу хүлээн авах магадлалтай.

Загас: Санаандгүй үйл явдалд өөрийгөө бэлд. Төлөвлөгөөг сохроор дагах бус зарим үед зөн совиндоо найд. Сайн найзуудын зөвлөгөө сайхан санаа байна. Зарим үед хий дэмий санаа зовохгүй байх хэрэгтэй. Нэрэлхүү зан бүү гарга. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирвал баяр хөөртэй хандаарай. Харин хосууд хуримаа хийх шийдэлд хүрч магадгүй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14