Хонь: Шинэ ажил хэрэг эхлэх бол сурсан мэдээллээ сайн ашигла. Өнөөдөр танд сонирхолтой санал ирвэл зөвшөөр. Амжилт олж болохыг од эрхэс зөгнөж байна. Харин сайн танихгүй хүмүүстэй харьцахад танд төвөгтэй мэт санагдана. Гэхдээ энэ нь тийм ч таагүй зүйл биш байна. Хамгийн гол нь өөрийн дотор үүссэн хиймэл айдсыг арилгах хэрэгтэй.
Үхэр: Төсөл болон төлөвлөгөөт ажилд хүндрэл гарна. Энэ нь танаас илүү гаднын хүчин зүйлээс шалтгаална. Од эрхсийн нөлөө тийм ч тодорхой байж чадахгүй. Өөрийн дотоод дуу хоолойг зөв мэдэр. Амьдрал дээр илүү сайн хүн байхыг хичээх ч гэсэн ихэнх хүчин зүйл таны бодол санаанд саад болно. Гэхдээ та өөрийн хүсэл мөрөөдлийн гол чиглэлийг алдаж болохгүй.
Ихэр: Ажил хэргийн асуудал байсан ч хүмүүст ил гаргах хэрэггүй. Хувийн амьдралын асуудлаа ч сайн нууцал. Холоос ирэх мэдээ өөрчлөлт хийх шаардлага үүсгэнэ. Гэхдээ зарим хүмүүсийн худал хов живээс болгоомжил. Гаднын нөлөөг аль болох тайван хүлээж аваарай.
Мэлхий: Та нийгэмд үүссэн нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй болно. Энэ өдрийг хэт баригдмал төлөвлөгөөнд найдалгүй тайван өнгөрүүлээрэй. Учир нь ихэнх төлөвлөгөө биелэгдэхгүй байж болзошгүй. Ямар ч учрал тохиосон бүү бухимд. Аль болох тайван байдлаа хадгалахыг хичээ.
Арслан: Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ харилцан яриа үүсгэх нь таны сонирхлыг нэмэгдүүлнэ. Санаанд ороогүй нөхцөл байдлаас өмнө нь анзаараагүй боломжийг олж авна. Залуу арслангууд өөртөө итгэлтэй байх боловч амьдралын туршлага ихтэй хүмүүсийн зөвлөгөөг сайн сонс. Зарим тохиолдолд таны бодсон бодол тэс өөр дүр зурагтай байх магадлалтай байна.
Охин: Бодол санаагаа цэгцэлж, хувийн төлөвлөгөөгөө гол зорилго болгоорой. Холын хүнээс хэрэгтэй мэдээлэл олж авна. Гэр бүлийн хүрээнд үүссэн асуудал хурдан шийдэгдэнэ. Хамт олныг хамарсан үйл ажиллагаа таны нэр хүндийг өсгөх бололтой.
Жинлүүр: Зөн совиндоо итгэж байсан ч бусад хүмүүст хэлэх үгэндээ болгоомжтой хандаарай. Од эрхэс таны сэтгэл хөдлөлийг илүү тод болгоно. Хамтын үйл ажиллагаа таны төлөвлөгөөг урагшлуулахад тусална. Бусдын үзэл санааг нээлттэй хүлээн авах нь энэ цаг үед хамгийн хэрэгтэй чадвар байх бололтой.
Хилэнц: Өнөөдөр өөртөө итгэлтэй байдал чухал. Урьдын бэрхшээл, өвчин зовлонг зүгээр мартаад зөвхөн урагшаа хар. Таны амьдралд үргэлж гарч байдаг боломжуудыг их бага гэлгүй олж харж ашиглаж сурах нь чухал байна. Бусдыг дуурайн өөрийгөө хэт баригдмал байлгах хэрэггүй. Шаардлагатай үед хэлэх гэсэн үгээ хэнээс ч юунаас ч айлгүй илэрхийлэх хэрэгтэй.
Нум: Зарим чухал ажлаа хойшлуул шаардлага гарна. Хэт яарах юм бол хувийн амьдралдаа алдаа гаргана. Аль болох тэвчээртэй байж, асуудлын нарийн учрыг олоорой. Холын хамаатан садан айлчлан ирэх магадлалтай. Аль эсвэл гадаад орноос удаан уулзаагүй найз нөхөд хүрэлцэн ирнэ. Ажлын ачааллаа тэнцвэртэй барихгүй бол таны эрч хүч буурч эхэлнэ.
Матар: Ажил хэрэгч санаа хөндлөнгийн саадтай тулгарна. Асуудал үүсэх үед хэнд итгэх вэ гэдэгт болгоомжтой хандаарай. Биеэ сайн анхаардаг хүмүүс л эрүүл байж илүү амжилтад хүрэх болно. Ганц бие хүмүүс сэтгэлийг тань хөдөлгөх хүнтэй учирч магадгүй. Гэхдээ зарим үйл явдал таны нэр хүндийг унагах магадлал байгаа тул өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй байх талаар анхаар.
Хумх: Амьдралын хэт идэвхтэй байдал таны эрч хүчийг дэмий үрэх магадлалтай. Аливаа саадыг гярхай нүдээр олж харах чадвар өндөр байна. Та өөрийгөө илүү хариуцлагатай ажлыг хийж чадна гэдгийг мэдэрнэ. Тиймээс хүн болгоны нүдэнд харагдахаар хүчин чармайлтыг гарга. Харин бусдын бурууг өөртөө үүрэх хэрэггүй.
Загас: Од эрхсийн нөлөөлөл танд эергээр нөлөөлж байна. Бусдыг хүндлэх нь амжилтын эхлэл байх болно. Буруугаа цагийг олж хүлээх хэрэгтэй болно. Зөв хандлага зөв үр дүнг авчирдаг тул танд санаа зовоод байх зүйл байхгүй. Харин худал хов живийг үнэн бодит байдалтай холихгүй байхыг хичээ.