Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-08-31

12 ордын зурхай /2023.09.01/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Од эрхэс аливаа харилцаанд эергээр нөлөөлөх өдөр. Сэтгэл дотроо байгаа асуудлаа уудлан ярихад тааламжтай үе. Мэдрэмтгий байдал бүү гаргаарай. Ихэнх хүмүүс мэдлэг боловсролоо сайжруулахад илүү анхаарал тавих хэрэгтэй. Шинэ хүсэл мөрөөдөл танд амьдралын урам зориг өгч байна. Ажил дээрээ хэтэрхий олон юманд хошуу дүрэх хэрэггүй. Өөрийгөө аль болох амар тайван байлга.

Үхэр: Хүүхдүүдийн сурлага хүмүүжил болон ахмад настнуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал нэлээд завгүй байлгах өдөр. Олон янзын мөнгөн зарлага их гарна. Хайртай хүмүүсийн хооронд санхүүтэй холбоотой зөрчил үүснэ. Гэхдээ түрүүлж буулт хийх нь бүгдийг эвд нь оруулахад тус дөхөмтэй байх болно.

Ихэр: Хянуур байх өдөр. Олны танил, нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзаж ярилцах бололтой. Зарим үйл ажиллагаа таны хүлээсэн төсөөлөл шиг сэтгэгдэл төрүүлэхгүй бололтой. Сайтар тунгаан бодолгүйгээр гаргасан шийдвэр таны үйл ажиллагаанд таагүй нөлөөлнө. Иймээс таны анхаарлыг сарниулах ямар ч зүйлийг бүү хий. Бусдыг буруутгалгүй, өөрийн алдааг олж харахыг хичээ.

Мэлхий: Зөрчилтэй өдөр. Харилцааны маргаан таны сэтгэлийг тавгүй болгоно. Үүнээс болж байгаа нөхцөл байдлыг таагүй төсөөлж бодоход хүргэнэ. Гэхдээ энэ бүхэн ердөө л цаг зуурын тохиолдол гэдгийг сана. Бусдыг уучилж өршөөх талаар бод. Хэрвээ уучилж болох зүйл байвал харилцаанд гарсан асуудлыг энгийнээр шийдэхийг хичээ. Зарим шийдвэрийг гаргах үед өмч хөрөнгийн маргаан үүсэж болзошгүй.

Арслан: Тааламжгүй харилцааг сонговол хэрүүл маргаан тасрахгүй байх. Чухал шийдвэр гаргахаар оролдох хэрэггүй. Бодсон санаснаа хэрэгтэй үед нь гаргахгүй бол амжилт олохгүй байж мэднэ. Зөв бодолтой ухаалаг байвал удахгүй сайн мэдээ хүлээн авах болно. Холоос хүлээн авсан мэдээ өмнөх төлөвлөгөөг өөрчилнө. Эрүүл мэндийнхээ төлөө амьдралын хэв маягтаа ухаалаг ханд.

Охин: Хайр дурлалын харилцаа сонирхолтой байдлаар өрнөнө. Та бусдын анхаарлыг татна. Хайртай хүндээ сэтгэлээ илчилж, өөртөө татах ямар нэг онцгой зүйл хийхийг хүсэх байх. Хамтдаа урлагийн тоглолт үзэх нь харилцааг ойртуулна. Дотнын хүмүүсээ сайн ойлгох магадлалтай. Утга учиртай бэлгийг хямдхан гэлтгүй худалдаж авч хайртай хүндээ өгөөрэй.

Жинлүүр: Аз сорьсон үйл ажиллагаанд таагүй өдөр. Ажил хэргийн уулзалтууд санаснаар болохгүй тул сэтгэл гонсойно. Гэхдээ энэ мэт таагүй хандлагуудыг хэт эмзгээр бүү хүлээн ав. Сэтгэлээр уналаа гээд юу ч шийдэгдэхгүй. Тухайн нөхцөл байдалд өөрийгөө бүү буруутга. Од эрхсийн таатай нөлөө удахгүй ирэх тул төвөгтэй асуудалтай хэт зууралдаж байдлыг улам хүндрүүлэх хэрэггүй.

Хилэнц: Өөртөө итгэх итгэл бага байгаа тул өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Энэ нь танд хор шар өгөхөөсөө илүү урам зоригийн уналт авчрах болно. Дандаа ялах бус алдаа ч бас гарч байж амжилт ирэх нь тодорхой шүү. Гэхдээ чухал үед өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Хэн нэгэн танд нөлөөлж, шийдвэрийг тань өөрчлөхийг хүсэж магадгүй. Гэвч та өөрийнхөө бодолд тууштай байх нь зорьсондоо хүрэх арга зам байна.

Нум: Болгоомж илүүдэхгүй өдөр. Өөрийгөө таагүй байдалд оруулахаас зайлсхий. Тодорхойгүй шалтгааны улмаас биеэ даасан бодолтой хүмүүс таныг соронзон мэт татна. Сонирхолтой хүмүүстэй аль болох ойр байхыг эрмэлзэх байх. Сэтгэл санааны эрх чөлөөт байдал гэж чухам юу болох талаар судална. Танд ямар нэгэн асуудал байгаа бол сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Матар: Хянуур хандлага давамгайлах өдөр. Эхэлсэн ажлаа дутуу орхилгүй, тууштай байвал амжилтад хүрнэ. Хөл үймээн ихтэй, олон бужигнасан газраас хол бай. Гаднын муу нөлөөнд автаж болохгүй үе. Бие сэтгэлийн тэсвэр тэнхээгээ дайчлахад бэлэн бай.

Хумх: Үр бүтээлтэй өдөр. Удаан хугацааны зорилгынхоо төлөө тэмцэж байгаа хүмүүсийн ажил төрөл үр дүнтэй байна. Хүсэл эрмэлзэл дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ та өөрийн бүхий л хүч чармайлтаа хийж байгаа зүйлдээ зориулбал аливаа ажлыг амжилттай гүйцэтгэж чадах нь эргэлзээгүй үе.

Загас: Ямар ч ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж, ихэнх хүмүүс сэтгэл дундуур байх магадлалтай. Гэхдээ ямар ч үед өөрийнхөөрөө бай. Олны танил, нэр нөлөөтэй хүмүүсийг хий дэмий дуурайх хэрэггүй. Өөрийн зөв гэдэгтээ итгэх нь ажилдаа амжилт гаргах үндэс болно. Ажил дээрх нэр хүнд өсвөл санхүүгийн байдал дээшилнэ гэдэгт найдаж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14